Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 21

 

2016 оны 7 сарын 29 өдөр

Дугаар 123/ШШ2016/0021

Төв аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хажидмаа би Төв аймгийн Засаг даргад холбогдох Төв аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан NE-026483 тоот дугаартай өргөлдөлд өгсөн 191 дүгээр саналыг хүчингүй болгуулах тухай Шүтээн майнинг ХХК-ний нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаарсарын 10-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүтээн майнинг ХХК-ний шүүхэд гаргасан хүсэлтэндээ:: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс явуулсан сонгон шалгаруулалтын дагуу Шүтээн майнинг ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл өгөх шалгуурт тэнцсэний дагуу, Төв аймгийн Сүмбэр сумын нутагт Бараат нэртэй 1026.33 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Төв аймгийн Засаг даргад гаргасан боловч, Төв аймгийн Засаг дарга Д.Баярбатын зүгээс ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулахыг дэмжихгүй гэсэн санал өгсөнөөр Шүтээн майнинг ХХК нь Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүний дагуу шүүхээс Төв аймгийн Засаг даргыг хариуцагчаар татан захиргааны хэрэг үүсгэж шалгаж байгаа билээ. Шүтээн майнинг ХХК нь нөхцөл байдлыг бодитоор судлан үзсэний үндсэн дээр Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан энэхүү нэхэмжлэлээ татан авах хүсэлтэй байгаа тул, шүүхээс нэхэмжлэлээ татан авсан тухай шүүхийн захирамж гаргаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Шүтээн майнинг ХХК-ний захирал И.Хишигдэмбэрэл 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн хүсэлтдээ: Шүтээн майнинг ХХК нь нөхцөл байдлыг бодитоор судлан үзсэний үндсэн дээр Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан энэхүү нэхэмжлэлээ татан авч байгаа тул шүүхээс нэхэмжлэлээ татан авсан тухай шүүхийн захирамж гаргаж өгнө үү гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх ... гэж заасны дагуу нэхэмжлэгч Шүтээн майнинг ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан байх тул нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахьзаасныг баримтлан нэхэмжлэгч Төв аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан NE-026483 тоот дугаартай өргөлдөлд өгсөн 191 дүгээр саналыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Шүтээн майнинг ХХК-нийнэхэмжлэлтэй, Төв аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгтзааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХАЖИДМАА