2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/00051

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 10

191/ШШ2025/00051

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, шүүгч Л.Золзаяа, шүүгч О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоотод оршин суух, ******* овогт ******* *******/РД: *******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоотод лах, ******* ******* ХХК/РД: **************/-д холбогдох,

 

9,655,600 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гэрч , гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.ззаяа нар оролцов. Нэхэмжлэгч Л.*******, хариуцагчийн өмгөөлөгч , иргэдийн төлөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.******* би , 1 тоот ны өмчлөгч бөгөөд 20 оны 11 сарын 28-наас 29 нд шилжих шөнө 21 тоотыг эзэмшигч ******* Паблишинг" ХХК нь их хэмжээний ус алдуулж биднийг хохироосон.

Тухайн үед бид дуудлага өгснөөр ХХК СӨХ-н ажилтан болон ХХК хариуцдаг орон сууцны конторын сан техникийн ажилтнууд ажиллаж ус алдсан шалтгааныг 21 аас хүйтэн усны крантаа нээлттэй орхиж ус алдуулсан тухай яриад хэн буруутайг тогтоож хохирол барагдуулах болно гэж бидэнд хэлсэн.

Үүний дараа 20 оны 12 сарын 5-ны өдөр тус контороос ус алдсан шалтгааныг тогтоосон дүгнэлт гаргасан байдаг.

Ус алдсан тухайн үед усны гуталтай орохоос өөр аргагүй байснаас гадна хоёр хоног гоожсон нь ямар их хэмжээний ус алдсан нь ойлгомжтой байгаа юм.

Манайх үнэтэй анд шинээр ороод чанартай материалаар засвар хийсэн байсан бөгөөд даатгуулж ч амжаагүй байсан юм.

Ус алдсанаас чухал бичиг баримтууд усанд автаж, компьютер, принтер усанд норж шатсан мөн ны цахилгааны монтаж гэмтсэн, таазны гэрлүүд шатаж таазыг хуулж дахин засварлах шаардлагатай болсон.

Хана халтардаж шарласан бөгөөд обойнууд хууларч, паркэтэн шал хөндийрч боссоноос гадна бүгд заагтай болсон. Гурван өрөөөнд битүү дэвссэн дрож бүхэлдээ усанд нэвт нороод ялзарч үнэр ороод дахин ашиглах боломжгүй болсон.

Ийм байдалтай болгочихоод засвар хийж өгөхийг удаа дараа шаардахад зугтаж байгаад гомдолтой байна.

Үүний дараа бид "Виннэрвэй ХХК хөрөнгийн ний компанид хандаж хохирлын хийлгэсэн.

Хэрэгт нотлох баримтаар хавсаргасан бөгөөд ний өртөг 6080 000 төгрөг ажиллагааны зардал 244,000 төгрөг компьютер, принтер засварын мөнгө 700 доллар буюу монгол мөнгөөр 2,364,600, тээврийн зардал 50,000, засварын ажлын хөлс 900,000 төгрөг, нотриатын зардал 17,000 төгрөг нийт 9,655,600 төгрөгийг нэхэмжлэж байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэн хохиролыг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгч Л.*******ын өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талын тайлбартай холбогдуулаад хэлэхэд их хэмжээний ус алдсан гэж нэхэмжлэл дээр дурдагдсан байгаа. Их хэмжээний ус алдсан гэсэн эрх зүйн актыг конторын инженер мэргэжилтнүүд гаргаж байгаа. Энэ нь дээр хэмжилт хийсэн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлттэй холбогдуулаад хүчингүй болгуулахаар гомдол гаргасан, эсвэл эрх бүхий байгууллагад хандсан баримт байхгүй. Хариуцагч тал түрээсэлж байсан талаар баримт ч байхгүй. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байгаа. Тэгээд Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1-т зааснаар бусдын эд хөрөнгөд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан учраас гэм хорыг арилгах үүрэгтэй гэж үзэж байгаа. Тухайн үед хариуцагч компани тоотыг түрээсэлж байсан гэдэг дээр маргадаггүй. Сүүлд контор болон СӨХ-оос гаргаж өгч байгаа баримтуудаас харахад хариуцагч компани нь түрээсэлж байсан газраа орхиод явчихсан гэж ойлгосон. гэв.

 

Хариуцагч ******* ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгт, ус алдалтын шалтгаан бүрэн тодорхойлогдоогүй байхад Нэхэмжлэгч манай компанид дээрх хэргийг холбогдуулан, хохирол арилгуулах тухай гомдол гаргах боломжгүй гэж үзэж байна.

Бид сууриа тайлбарлахад энэхүү үл хөдлөх хөрөнгийг түрээсийн гэрээний дагуу 20 оны 10 сарын 16-ны өдрөөс хойш ашиглаж байсан бөгөөд ус алдсан гэж үзээд байгаа тус өрөөг бичиг баримт бараа материалын агуулах хэлбэрээр ашиглаж, идэвхтэй ашигладаггүй. Ус авах, цай хоол хийх, ариун цэврийн өрөө луулах зэрэг хүний хүчин зүйлээс ус алдах байдлаар ашигладаагүй.

Түүнчлэн аваарын винтелийг хүний гараар эргүүлэх чиглэлийн идэвхтэй үйлдлээр нээх боломжтой бөгөөд бидэнд тийм үйлдэл хийх хэрэгцээ шаардлага байгаагүй. Бодит байдал дээр ямарваа нэгэн байдлаар аваарын винтелийг хөндөх үйл ажиллагаа хийгээгүй бөгөөд манай компаний ажилтан албан хаагчдийн зүгээс аваарын винтелийг нээгээгүй.

Мөн бид дээрх ус алдалтын шалтгааныг тодруулахаар ажиллан, 20 оны 11 сарын 29-ний өдөр сантехникийн мэргэжлийн байгууллагаас усны алдагдал тодорхойлуулах дуудлага өгсний дагуу ирсэн мэргэжилтнүүд "-Өндөр" ОСН-н конторын инженер мэргэжилтнүүдийн хамт үзлэг хийж, тусгай багажаар шалгахад хэрэглээний усны алдагдалгүй, халуун усны далд шугам хоолойн алдагдалтай байгааг багажаар тодорхойлж, хэмжилтийн үйл явцыг видео бичлэгээр баталгаажуулсан.

Иймээс бид дээрх ус алдалтын шалтгаан, үр дагаврыг Орон сууцны тухай хуулийн 814.7- д заасны дагуу мэргэжлийн байгууллага хариуцах, тайлбарлах нь зүйтэй бөгөөд шаардлагатай нөхцөлд холбогдох байгууллагад хандан Барилгын тухай хуулийн 47.2.4-д заасан журмын дагуу хяналт шалгалт хийлгэх, шалтгааныг тодорхойлох мэргэжлийн шинжээчийг томилуулан, арга хэмжээ авч ажиллахыг хүсч байна.

Түүнчлэн бидний зүгээс мэргэжлийн инженерүүдээс авсан зөвлөмжийн дагуу дээрх ус алдалт нь далд шугам хоолой задарснаас үүдэлтэй хуримтлагдсан ус алдагдсан байх магадлалтай гэж үзэж байгаа.

Хоёрт, хууль дүрмийн хувьд бид хүлээн зөвшөөрөх боломжтой нотлох баримт шинжээчийн үзлэг, тооцоолол дээр суурилсан албан ёсны дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжтой байна. Орон сууцны тухай хуулийн 14.7-д "орон сууц болон дундын өмчлөлийн эд хөрөнгөд учирсан хохирол, гэмтэл /цэвэр, бохир ус, халаалт, хэрэглээний халуун усны шугам, тоног төхөөрөмж хагарч гэмтэх зэрэг/-ийг арилгах талаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг тухайн гэрээт мэргэжлийн байгууллага хариуцна гэж тодорхой заасан байна.

Цаашлаад Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 19 зүйлд тус мэргэжлийн байгууллагын эрх, үүргийг тодорхой зааж өгсөн байна. Уг хуулийн 19.1.2-д "цэвэр, бохир ус, дулаан, цахилгаан, харилцаа холбооны зэрэг үйлчилгээг хэрэглэгч хүртэл хариуцах" үүргийг мэргэжлийн байгууллага хүлээсэн байна. Мөн тус хуулийн 5.8-д СӨХ нь дундын өмчлөлийн эд хөрөнгө, шугам сүлжээний засвар, үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд засвар, үйлчилгээ хийлгэх мэргэжлийн байгууллагаа чөлөөтэй сонгох эрхтэй" гэж СӨХ үүргийг тодорхой тусгажээ.

Энэ нөхцөлд дундын ашиглалт хариуцсан СӨХ болох менежмент" ХХК манай компанийг сууц өмчлөгчид төлбөрөө төлж, хууль ёсны дагуу түрээсийн эд хөрөнгийг ашиглаж байсан атал батлагдаж тогтоогдоогүй баримжаа, өөрсдийн дурын үзэмжээр бидний ус алдсан хэмээн үзэж, түрээслэгчдэд дутуу мэдээлэл өгч, өөрийн хариуцах үүргээс чөлөөлөгдөхийн тулд үндэслэлгүй дүгнэлт гаргаж бидний үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна. Тус аваарын винтелийг бид хөндөх учиргүй бөгөөд бараа, материалын ард лаж байсан. Манай сууцанд орсон гарсан хүмүүсийн цагийн мэдээллийг мөн адил тухайн өдрийн хяналтын камерийн архиваас мэдэх боломжтой бөгөөд хамгийн сүүлд ажил тарж хүмүүс гарсанаас хойш даруй 4 цагийн дараа Өндөр ОСН-ийн конторт ус алдсан дуудлага ирсэн байдаг бөгөөд тухайн конторын инженерүүд шуурхай дуудлагаар ажиллан үүрийн 6 цагт даралтат усны шугам хоолойг хаасан байдаг хэдий ч өглөө ажил эхлэх үед 9 цагт ус доод руу шүүрсээр байсан төдийгүй, нийт 20 нэлэнхүйдээ усанд автаж зарим ын таазны хийцлэл даралтын улмаас нурсан байдалтай байсан. Энэ байдлаас үзэхэд ийм их хэмжээний ус нь даралтат усны шугам хоолой задарсан тохиолдолд алдагдах боломжтой гэж тооцоолж болох бөгөөд усны хоолойг хаасан байх үед хүртэл хуримтлагдсан ус доошоо урссаар байсан тул тухайн менежмент ХХКомпаний дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Энэ тохиолдолд " ХХК-ний дундын шугам сүлжээг хариуцах ажил үүргээ гүйцэтгээгүй, бүрэн бүтэн байгаа эсэх тал дээр анхаарлаа хандуулж ослын шалтгааныг бүрэн тодорхой тодорхойлж, нотлох баримтаар батлаж чадахгүй байна.

Үүний зэрэгцээ шинээр илэрсэн нөхцөл байдлыг танилцуулахад, 20 оны 12 сарын 6-ны өдөр манай байгууллагыг хэрэглээний усаа нээлгэхэд аливаа ашиглалт хийгдээгүй байхад хүйтэн усны тоолуурын заалт гүйж байсан зөрчил илэрсэн.

Мөн тус өдрийн 14 цагт 22 ын 221 тоот ны засвар хийж байгаа нөхцөл байдалтай танилцахад дээд аас их хэмжээний ус алдан паркетин шал хөөж хөндийрсэн, шал тааз ханад гэмтэл учирсан байдалтай байсан бөгөөд засвар хийж буй хүнээс 11 сарын 3-ны өдөр их хэмжээний ус аас алдан шал нэлэнхүйдээ норж доошоо хуримтлагдсан. Доошоо ус алдсан. СӨХ энэ талаар мэдэж байгаа бөгөөд арга хэмжээ авч хаасан гэж Тайлбарласан. Мөн -22 ын шатны хонгилын хана дагуу магистрал одоо хүртэл чийгтэй нойтон байгаа энэ талаар бүгд мэдэж байгаа гэж тайлбарласан бөгөөд бид видео бичлэг хийж газар дээр нь баталгаажуулсан.

Энэхүү нөхцөл байдал нь манай компаний дуудлагаар усны алдагдал тодорхойлохоор ирсэн инженерүүдийн далд шугам хоолой задарснаас үүдэлтэй хуримтлагдсан ус алдагдсан байх магадлалтай гэсэн дүгнэлтийг баталгаажуулж байна гэж үзэж байна. Иймээс дээрх ослын хохирлыг хариуцах боломжгүй бөгөөд уг маргааны харицагч нь менежмент" ХХК, Өндөр ОСН газар гэж үзэж байна. гэв.

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Л.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тай гэрчилгээний хуулбар, ХХК-ийн Ус алдалтаас үүссэн гэмтлийн шалтгааныг тогтоосон үзлэгийн 20 оны 12 сарын 05-ны өдрийн №5 тай дүгнэлт, Виннэрвэй ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын ний 2024 оны 03 сарын 01-ний өдрийн тайлан, Виннэрвэй ХХК-ийн 2024 оны 03 сарын 01-ний өдрийн №4 тай кассын орлогын ордер, хариуцагчийн баримтаар гаргасан ******* ******* ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тай гэрчилгээний хуулбар, Барилга хот байгуулалтын яамны Барилга хөгжлийн төвөөс ******* ******* ХХК-д хүргүүлсэн 20 оны 12 сарын 13-ны өдрийн 1/3746 тай албан бичиг, ХХК-иас ******* ******* ХХК-д хүргүүлсэн 20 оны 01 сарын 08-ны өдрийн 0024/4 тай албан бичиг, менежмент ХХК-иас ******* холдинг ХХК-д хүргүүлсэн 20 оны 11 сарын 29-ний өдрийн 064/ тай албан бичиг, хариуцагч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн 2024 оны 10 сарын 31-ний өдрийн Үзлэгийн тэмдэглэл, Дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун, хүйтэн усаар хангах, бохир ус татан зайлуулах 20 оны 05 сарын 01-ний өдрийн №20/27 гэрээний хуулбар, менежмент ХХК-ийн 2024 оны 10 сарын 30-ны өдрийн 013/24 тай албан бичиг, 2025 оны 01 сарын 09-ний өдрийн Үзлэгийн тэмдэглэлийг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Л.******* хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан ний өртөг 6,080,000/зургаан сая наян мянга/ төгрөг, ажиллагааны зардал 244,000/хоёр зуун дөчин дөрвөн мянга/ төгрөг, компьютер, принтер засварын мөнгө 2,364,600/хоёр сая гурван жаран дөрвөн мянга зургаан зуу/ төгрөг, тээврийн зардал 50,000/тавин мянга/ төгрөг, засварын ажлын хөлс 900,000/есөн зуун мянга/ төгрөг, нотариатын зардал 17,000/арван долоон мянга/ төгрөг, нийт 9,655,600/есөн сая зургаан тавин таван мянга зургаан зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч ******* ******* ХХК нь 11 сарын 03-ны өдөр их хэмжээний ус /хорин гурав/ аас алдан шал нэлэнхүйдээ норж доошоо хуримтлагдсан, доошоо ус алдсан гэж маргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх бүрэлдэхүүн дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүрэг, 1 , 5 лол//, , , 1 тоот орон сууцны өмчлөгч болох нь 20 оны 3 сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 20 оны 11 сарын 28-ны өдрөөс 29-ний өдөр шилжих шөнө тус 2 давхрын тоотоос ус алдсаны улмаас гэм хор учирсан гэх үндэслэлээр хариуцагчаас гэм хорын хохиролд нийт 9,655,600/есөн сая зургаан тавин таван мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч нь 20 оны 11 сард ны 2 давхрын тоотыг түрээсэлж байсан талаар маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч нь ус алдсан шалтгааныг тогтоосон дүгнэлт гарсан гэх үндэслэлээр хариуцагчаас гэм хор гаргуулахаар шаардаж байна.

 

Орон сууцны тухай хуулийн 14 зүйлийн 14.2-т Энэ хуулийн 14.1-д заасан засвар, үйлчилгээ, тохижилтын ажлыг ... эрх бүхий мэргэжлийн байгууллага ... гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно. гэж заасан.

 

Орон сууцны тухай хуулийн 14 зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүрэг, 1 , 5 лол//, , ны засвар, үйлчилгээг хариуцаж байгаа ХХК нь 20 оны 12 сарын 05-ны өдөр № 5 Ус алдалтаас үүссэн гэмтлийн шалтгааныг тогтоосон үзлэгийн дүгнэлт гаргасан болох нь 20 оны 12 сарын 05-ны өдрийн № 5 дүгнэлтээр тогтоогдож байна.

 

ХХК-ийн 20 оны 12 сарын 05-ны өдрийн № 5 Ус алдалтаас үүссэн гэмтлийн шалтгааныг тогтоосон үзлэгийн дүгнэлтэд ны 2 давхрын тоот хэрэглэгчийн ашиглалтын зөрчлийн улмаас ус алдсан гэжээ.

 

Хариуцагч нь 11 сарын 03-ны өдөр их хэмжээний ус -р аас алдан шал нэлэнхүйдээ норж доошоо хуримтлагдсан, доошоо ус алдсан гэж тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 зүйлийн 25.2.2, 38 зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тус тайлбар нь баримтаар тогтоогдоогүй болно.

 

Хариуцагчийн ашиглалтын зөрчлийн улмаас ус алдсан болох нь 20 оны 11 сарын 29-ний шөнө дуудлагаар ажилласан ХХК-ийн слесарь , ерөнхий инженер нарын ус алдсан шалтгааны талаарх гэрчийн мэдүүлэг, 20 оны 12 сарын 05-ны өдрийн № 5 Ус алдалтаас үүссэн гэмтлийн шалтгааныг тогтоосон үзлэгийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

ны 2 давхрын тоот орон сууцнаас ус алдсаны улмаас нэхэмжлэгчийн өмчлөлийн ны 1 тоот орон сууцны унтлагын өрөөний хана-6,88*3,75, тааз 6,88*3,75, жижиг өрөөний хана 3,45*3,16, тааз 3,45*3,16, коридорын хана 3,28*1,20, тааз 3,28*1,20 эмульс норж хуурсан, шарласан, цахилгааны монтажны гэмтэл гарсан болох нь ХХК-ийн 20 оны 12 сарын 05-ны өдрийн № 5 Ус алдалтаас үүссэн гэмтлийн шалтгааныг тогтоосон үзлэгийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 91 зүйлийн 91.1-т Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно., 148 зүйлийн 148.2-т Орон сууц өмчлөгч нь дараахь үүрэг хүлээнэ:, 148.2.2-т сууц, сууцны бус зориулалттай хэсгийг ашиглах бусад өмчлөгчдийн эд юмсад хохирол учруулахгүй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх;, 497 зүйлийн 497.1-т Бусдын эд хөрөнгөд хууль бусаар болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., мөн хуулийн 510 зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж заасан.

 

ны 2 давхрын тоот орон сууцнаас ус алдсаны улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд 6,080,000/зургаан сая наян мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь Виннэрвэй ХХК-ийн 2024 оны 3 сарын 01-ний өдрийн XY-3/2 Үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь Виннэрвэй ХХК-ийн ний ажлын хөлсөнд нийт 244,000/хоёр зуун дөчин дөрвөн мянга/ төгрөг төлсөн болох нь 2024 оны 3 сарын 01-ний өдрийн №4 Кассын орлогын ордероор тогтоогдож байна.

 

Ус алдсаны улмаас нэхэмжлэгчид компьютер, принтер засварын төлбөр 2,364,600/хоёр сая гурван жаран дөрвөн мянга зургаан зуу/ төгрөг, тээврийн зардал 50,000/тавин мянга/ төгрөг, засварын ажлын хөлс 900,000/есөн зуун мянга/ төгрөг, нотариатын зардал 17,000/арван долоон мянга/ төгрөг, нийт 3,331,600/гурван сая гурван зуун гучин нэгэн мянга зургаан зуу/ төгрөгийн хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 91 зүйлийн 91.1, мөн хуулийн 148 зүйлийн 148.2, 148.2.2 дахь заалтад заасан сууцны бус зориулалтай хэсгийг ашиглахдаа бусдын эд хөрөнгөд хохирол учруулахгүй байх үүргээ зөрчсөн болох нь тоот хэрэглэгчийн ашиглалтын зөрчлийн улмаас ус алдсан тухай ХХК-ийн 20 оны 12 сарын 05-ны өдрийн № 5 Ус алдалтаас үүссэн гэмтлийн шалтгааныг тогтоосон үзлэгийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 497 зүйлийн 497.2-т Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө. гэж заасан.

 

Хариуцагч татгалзлын үндэслэлээ далд шугам-аас үүдэлтэй, мөн 21 бус харин давхраас алдсан гэж гэм бурууд маргасан ч тэрээр дээрх тайлбараа баримтаар бүрэн нотлож чадсангүй, нэхэмжлэгчээс ирсэн ус алдсан шалтгааныг тогтоосон актыг няцаах баримт авагдаагүй болно.

 

Түүнчлэн хуралдааны явцад төлөөлөгчөөс шүүхэд аливаа хүсэлтийг гаргаагүй тул нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 497 зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1, мөн хуулийн 510 зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 6,324,000/6,080,000+244,000=6,324,000/ /зургаан сая гурван зуун хорин дөрвөн мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, үлдсэн 3,331,600/9,655,600-6,4,000=3,331,600/ /гурван сая гурван зуун гучин нэгэн мянга зургаан зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1, 510 зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас 6,324,000/зургаан сая гурван хорин дөрвөн мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.*******д олгон, үлдсэн 3,331,600/гурван сая гурван зуун гучин нэгэн мянга зургаан зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.2, 60 зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Л.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 169,934 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 116,134 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.*******д олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 зүйлийн 115.1, 115.2.2, 116, 1 зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1, 510 зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас 6,324,000/зургаан сая гурван хорин дөрвөн мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.*******д олгон, үлдсэн 3,331,600/гурван сая гурван зуун гучин нэгэн мянга зургаан зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.2, 60 зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Л.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 169,934 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 116,134 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.*******д олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДРГЛГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБТ

 

 

ШҮҮГЧ Л.ЗОЛЗЯ

 

 

ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ