2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2025/01182

 

 

 

 

 

 

 

 

2025 02   11

192/ШШ2025/01182

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, ******* ******* 01 дүгээр гудамжны 5 тоотод оршин суух, эмэгтэй, ******* овогт ******* ******* /РД: *******/,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, ******* ******* 01 дүгээр гудамжны 5 тоотод оршин суух, эмэгтэй, ******* овогт ******* ******* /РД: /,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, ******* ******* 01 дүгээр гудамжны 5 тоотод оршин суух, эрэгтэй, Шарнууд овогт ******* /РД / нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хороолол, 19 дүгээр байрны 261 тоотод оршин суух, овогт /РД: /-т холбогдох,

Хамтын амьдралтай байсныг болон хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн мөнгө ордог дансыг шилжүүлэхийг даалгах, орон сууцнаас ногдох хэсгийг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 1 тоот 4 өрөө орон сууцыг би өөрийн хуваарьт хөрөнгөөр худалдан авч, Ч.*******д бэлэглэсэн бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, орон сууцны хамтран өмчлөгчөөс Ч.*******г хасуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Пүрэвлхам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.******* хариуцагч Л.т холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Ч.******* миний бие 2020 оны 6 дугаар сард 3 хүүхдийн хамт хөөгдөн явсанаас хойш охин өнөөдрийг хүртлэх хугацаанд асран хамгаалж ирсэн бөгөөд Л. нь охинтойгоо уулзах, тэжээн тэтгэх талаар ямар ч санаа санаачлага гаргаж байгаагүй төдийгүй 2020 оны 6 дугаар сараас 12 дугаар cap хүртлэх хугацаанд хүүхдийн мөнгийг шилжүүлэн өгч байсан боловч 2021 оны 1 дүгээр сараас өнөөдрийг хүртлэх 4 жил 2 сарын хугацааны хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өөртөө зарцуулан хэрэглзж ирсэн болно. Г этэл хүүхдийн мөнгөн тэттэмж олгох журмын 4.2.3-т эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ үл биелүүлсэн бол Нийгмийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас хүүхдийн мөнгийг олгохыг түдгэлзүүлэх шийдвэрийг ч гаргахаар зааснаас харахад хариуцагч нь хүүхдийн мөнгийг хувьдаа завшсан нөхцөл бүрдсэн байх тул охиныхоо төрөөс олгож байгаа мөнгөн тэтгэмжийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Миний бие хүүхдийн мөнгөн тэтгэмжийн дансыг нээлгэхийг хүсэж бичиг баримтаа Л.Пүрэв-очирт өгч явуулсан хэдий ч тэрээр зөвхөн очсон хүний нэрээр дансыг нээдэг юм байна, чи гарахдаа солиулж болох юм байна гэсэн бөгөөд миний бие Хаан банкинд хүүхдийн мөнгөн тэтгэмжийн данс нээлгүүлэхээр хандсан боловч өмнө нь хэн нэгэн данс нээлгэсэн бол дахин өөр хүний нэрээр нээх боломжгүй буюу дансны эзэмшигч өөрийн биеэр ирж дансыг өөрчлүүлж шилжүүлэх, эсхүл шүүхийн шийдвэрээр шилжүүлэх л нөхцөлтэй байх тул Л.ын өөрийн нэр дээр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүлээн авч байгаа дансыг хаалгахыг даалгах шаардлагаар өөрчилсөн болно. Мөн дээрхи үл хөдлөх хөрөнгө нь бидний дундын эд хөрөнгө болох нь эрх бүхий байгууллагын бүртгэл болон иргэний хэргийн анхан шатны шүүхийн хүчинтөгөлдөр - шийдвэрээр нотлогдож байх бөгөөд хамтын амьдралын хугацаанд бий болсон эд хөрөнгө болох СХД-ийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол 19 дүгээр байр, 261 тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай 74.57 мкв талбайтай 4 өрөө орон сууц нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад хамаарах хөрөнгө байх тул өөрт болон охин ноогдох хэсгийг гаргуулах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Мөн охин байнга өөрийн асрамжинд байлгаж байгаа хэдий ч хүүхдийн асрамжийн асуудлыг орхигдуулсан байх тул хуулийн хүрээнд нэг мөр шийдвэрлүүлэх үүднээс энэхүү шаардлагыг нэмэгдүүлсэн. Иймд хамтын амьдралтай байсныг тогтоолгох, охин асрамж тогтоолгох, охин хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, Сонгинохайрхан 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол 19 дүгээр байр, 261 тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай 74.57 мкв талбайтай 4 өрөө орон сууцнаас өөрт бодон охин ноогдох хэсэг болох 106,400.000 төгрөгийг гаргуулах, нэр дээрхи хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүлээн авч байгаа дансыг хаалгахыг даалгах, хүүхдийн мөнгөн тэтгэлэгт 2021 оны 1 дүгээр сараас 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртлэх хугацаанд олгосон cap бүрийн 100,000 төгрөг буюу нийт 4,900.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү. Мөн хариуцагч тал 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр бэлэглэлийн гэрээг хийсэн ба бэлэгчийг ноцтой гомдоосон гэх үндэслэлээр бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагаа 2021 оны 9 дүгээр сард анх гаргасан бөгөөд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1, 280.1.1, 280.2-т заасан үндэслэлээр гомдлоо 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гаргасан. Л.ын шүүхэд гаргасан мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т сонирхогч этгээд энэ заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш 1 жилийн дараа нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй байхаар заасан. Тодруулбал, Л. нь Ч.*******д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа 2017 ионы 8 дугаар сарын 31-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж тодорхойлсон боловч бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэх үндэслэлийг заасан нь ...бэлэглэлийн гэрээг хүчингүй болглуулах шаардлага буюу Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсгийг зөрчөөгүй агуулгын хувьд ижил гэж үзэхээр байна. Иймд Л.ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.

 

2. Хариуцагч Л. нь нэхэмжлэгч Ч.*******д холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 1 тоот 4 өрөө орон сууцыг би өөрийн хуваарьт хөрөнгөөр худалдан авч, Ч.*******д бэлэглэсэн бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, орон сууцны хамтран өмчлөгчөөс Ч.*******г хасуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Л. нь өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дугаар байрны 261 тоот хаягт байрлах, эд хөрөнгийн эрхийн улсын дугаарт бүртгэгдсэн 4 өрөө орон сууцыг 60 сая төгрөгөөр үнэлж 30 сая төгрөгтэй тэнцэх хэмжээнд тухайн орон сууцыг Ч.*******тай хамтран лзор 2017.08.31-ний өдөр Бэлэглэлийн гэрээ байгуулсан. Уг орон сууцыг Ч.*******тай хамтран өмчлөх шийдвэр гаргах болсон шалтгаан нь охин сургуулийг шилжүүлэх, хаягийн нотолгоо болгох шаардлагатай байна гэх Ч.*******гийн хүсэлт, шаардлагаас үүдэлтэй бөгөөд миний хувьд Ч.*******тай цаашид ч хамт амьдрана гэж итгэж байсан учраас эрх зүйн үр дагаврыг тооцолгүй нотариат орж дээрх гэрээг байгуулсан болно. Гэвч намайг хорт хавдараар өвдөж, байнга асаргаа тусламж шаардлагатай болсны нраа буюу 2020 оны 06 сард Ч.******* нь намайг эмчилгээндээ яваад ирэхэд гэрийн х тавилга, эд хогшил, гэрлийн абжур, чийдэнг хүртэл салган авч, гадаа байсан Ниссан Мурано 5864 УНВ улсын дугаартай машиныг маань унаад явчихсан байснаар бид хоёрын хамтын амьдрал дуусгавар болсон. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл Ч.******* нь бидний дундаас төрсөн охин Л.Буяндарийг надтай огт уулзуулдаггүй. Уулзуулахгүй байгаа шалтгаанаа чиний хүүхэд биш гэж тайлбарлаж, сахарын өвчин, хорт хавдраар хүнд өвдсөн миний сэтгэл санааг шаналгаж, дархлааг унагаж байгаа. Үр хүүхдээ одоо ямар том болсон бол гэж санаж, олон шөнө нойр хулжааж бодсоны эцэст эцэг тогтоолгох шинжилгээ хийлгүүлэх хүсэлтийг хүртэл шүүхэд гаргасан. Дээрх Бэлэглэлийн гэрээний дагуу Ч.******* нь миний орон сууцны хамтран емчлөгч болсон хэрнээ орон сууцыг анх худалдаж авахад өөрөөсөө мөнгө гаргасан хэмээн худал тайлбар гаргаж буй нь бэлэглэлийн гэрээг үгүйсгэж байгаа үйлдэл юм. Ингээд зогсохгүй Ч.******* нь тухайн орон сууцнаас өөрийн болон хүүхдүүддээ ногдох хувийг гаргуулна хэмээн орон сууцны зах зээлийн үнэлгээ хийлгүүлж хүнд өвчний улмаас ажил хөдөлмөр эрхэлж орлого олох боломжгүй намайг цаашид орох оронгүй болгохоор их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа нь нэгэн цагт хамтран амьдарч байсан хүн гэхэд итгэхийн аргагүй санагдаж гомдож байна. Иймд Иргэний хуулийн 280.1, 280.1.1, 280.2 дахь заалтуудыг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байр, 261 тоот хаягт байрлах орон сууцны тодорхой хэсгийг бэлэглэсэн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, тус орон сууцны хамтран өмчлөгчөөс Ч.*******г хасуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

 

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн талаарх баримт, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Өрхийн эрүүл мэндийн төвийн өмчийн хүүхэд эрүүл өсөж бойжиж байгаа талаарх тодорхойлолт, Худалдаа хөгжлийн банкны орлогын ордерын баримт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, охин П.Буяндарийн төрсний гэрчилгээний хуулбар, Ч.*******, Л. нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Т.*******, Т. нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Ч.*******гийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, фото зураг, Сонгинохайрран дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2022/01385 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2022/01270 дугаартай магадлал,

 

3.2. Хариуцагчаас шүүхэд гаргасан баримт: 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээ, Л.ын иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Л.ын гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Байрны их засварын ажлын төсөв,

 

3.3. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 7/4124 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Л.Пүрэвсүрэн, Б., нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, Авто тээврийн үндэсний төвийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 3 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 119 дугаартай Шинжээчийн дүгнэлт, Говь хангай мебел Тавилгын худалдаа, үйлдвэрлэлийн газрын тооцооны хуудас, Төрийн банк ХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10/5210 дугаартай албан бичиг, ХААН банк ХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 29/13685 дугаартай албан бичиг, түүний хавсралт.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүхээс нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.

 

2. Нэхэмжлэгч Ч.*******, Т., Т.******* нар нь Л.т холбогдуулан хамтын амьдралтай байсныг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, данс шилжүүлэхийг даалгах,үл хөдлөх хөрөнгийн ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т., Т.******* нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Нэхэмжлэгч Ч.******* нь хамтын амьдралтай байсныг болон хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн мөнгө ордог дансыг шилжүүлэхийг даалгах, орон сууцнаас ногдох хэсгийг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

2.1 Нэхэмжлэгч Ч.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Пүрэвлхам нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Ч.******* би Л.той 2015 оны 02 дугаар сараас 2020 оны 06 дугаар сарыг хүртэл гэр бүлийн амьдралаар хамтран амьдарсан. Энэхүү хугацаанд 2016 онд охин Л.Буяндарь төрсөн. Би Л.той хамтран амьдрахаас өмнө өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, дунд *******гийн 1-5 тоот хашаа байшинд хүүхдүүдийн хамт амьдарч байсан бөгөөд Л. манай хашаа байшинд надтай хамтран амьдарч байсан. Бид хоёр хамтын хөрөнгөөр 2017 онд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 1 тоот орон сууцыг худалдан авч, 2020 оны 06 сарыг хүртэл хамт амьдарч байгаад Л.ын дарамт шахалтаас болж хөөгдөн 3 хүүхдээ авч хашаа байшинд ирж амьдарч байна. Би , Анударь гэх 2 хүүхэдтэй байхдаа Л.той нэг гэрт орсноос хойш охин П. төрүүлэн ам бүл 5-уулаа амьдарч байсан. Л.той цаашид гэр бүл болж амьдарна гэсэн үүднээс Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 1 тоот 4 өрөө орон сууцыг худалдан авч, улсын бүртгэлд Л., Ч.******* гэж өмчлөгчөөр бүртгүүлсэн. Шинжээч дүгнэлтээр уг орон сууцыг 159,580,000 төгрөгийн үнэтэй гэж тогтоосон тул уг орон сууцнаас охин болон өөрт ногдох хэсгийг 106,400,000 төгрөгийг Л.оос гаргуулах хүсэлтэй байна. Мөн бид хоёр хамтран амьдрах хугацаанд худалдан авч Л.ын нэр дээр бүртгүүлсэн 58-64 улсын дугаартай Ниссан мурано маркийн автомашиныг шинжээчийн дүгнэлтээр 7,758,000 төгрөгөөр үнэлсэн тул уг автомашинаас өөрт ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна. Хүүхдийн мөнгөний ХААН банкны дансыг Ч.*******д шилжүүлэх, ХААН банкны хүүхдийн мөнгөнөөс Л.ын хүүхдийн мөнгөнөөс 2021 оны 01 дүгээр сараас 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрий хүртэлх хугацаанд ашигласан 4,600,000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй. Охин төрсөн эцэг Л.оос хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

 

2.2. Хариуцагч Л.оос шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяагаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Ч.******* нь Л.ыг хүн өвчтэй байх үед орхиж явахдаа гэрийн тавилга болох 20,800,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг авч явсан. Ч.*******тай хамт хашаа байшинд амьдарч байхдаа лизингээр сард 550,000 төгрөгийг төлж 13,500,000 төгрөгийг төлсөн. Ч.*******гийн охин сургалтын төлбөрт 2,000,000 төгрөг, хүү Т.гийн сургалтын төлбөрт 5,000,000 төгрөгийг төлж байсан, Ч.*******гийн дүү ийн 7,000,000 төгрөгийн өр зээлийг төлж байсан, Ч.*******гийн эцэг нь автомашин худалдан авч лизингээ төлж чадахгүй байхад 10,000,000 төгрөг гаргаж төлж байсан бөгөөд энэ бүгдэд нийт 58,300,000 төгрөгийг төлсөн. Машиныг 15 сая төгрөгөөр худалдаж авсан, Ч.******* унаж эзэмшиж байгаа. Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 1 тоот 4 өрөө орон сууцыг би өөрийн хуваарьт хөрөнгөөр худалдан авч, Ч.*******д бэлэглэсэн бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, орон сууцны хамтран өмчлөгчөөс Ч.*******г хасуулах хүсэлтэй байна....гэжээ.

 

3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. Зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараас үзэхэд Л., Ч.******* нар нь 2015 оны 02 дугаар сараас 2020 оны 06 дугаар сарыг хүртэл гэр бүлийн амьдралаар хамтран амьдраж байсан нь тогтоогдсон, зохигчид энэхүү хугацаанд гэр бүлийн амьдралаар хамтран амьдраж байсан дээр маргаагүй, хүлээн зөвшөөрдөг.

3.2. Л., Ч.******* нар дээрх хугацаанд гэр бүлийн амьдралаар хамтран амьдраж байхад 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр охин төрсөн болох нь П.Буяндарын 1116000339 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна /1х-18х/. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяагаас нь охин П.Буяндарын төрсөн эцэг нь Л. гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

3.3. Нэхэмжлэгч Ч.******* нь Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 тоотод 3 хүүхдийн хамт ам бүл 4 амьдардаг талаарх хорооны засаг даргын тодорхойлолт, охин  4 настай эрүүл бойжиж байгаа, вакциндаа бүрэн хамрагдсан талаарх өрхийн эмнэлгийн их эмчийн тодорхойлолт, охин  нь Нийслэлийн ерөнхий боловсролын 1-7 ангид сурдаг талаарх тодорхойлолтоор эхийн асрамжид охин байгаа болох нь тогтоогдож байна.

4. Хүүхдийн эрхийн тухай 1989 оны конвенцийн 5 дугаар зүйлд ... эцэг эх, зохих тохиолдолд, нутгийн ёс заншлын дагуу өргөтгөсөн гэр бүл, нийгэмлэгийн гишүүд, асран хамгаалагч болон хүүхдийн өмнөөс хуулийн дагуу хариуцлага хүлээх бусад этгээдийн хариуцлага, эрх, үүргийг хүндэтгэн, хөгжиж буй хүүхдийн чадавхид нийцүүлэн энэхүү Конвенцид заасан эрхээ хэрэгжүүлэхэд удирдан чиглүүлнэ, 6 дугаар зүйлийн 2-т ...хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана, 9 дүгээр зүйлийн 1-т ... хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад шаардлагатай хэмээн эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэрийн дагуу, хэрэглэгдэх хууль, журмыг үндэслэн шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хүүхдийг хүсэл зоригийнх нь эсрэг эцэг, эхээс нь салгахгүй байх үүрэг хүлээнэ. Ийм шийдвэрийг эцэг, эх хүүхдэдээ хэрцгийгээр харьцах, анхаарал, халамжгүй орхих, эсхүл эцэг эх нь тусдаа амьдардаг тохиолдолд хүүхдийн оршин суух газрын талаар зохих шийдвэрийг гарган, 3-т Хүүхдийн дээд ашиг сонирхолд харшлахгүй бол эцэг эхийнхээ аль нэгнээс буюу хоёулангаас салж хагацсан хүүхэд эцэг, эхийнхээ аль алинтай байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхийг оролцогч улсууд хүндэтгэнэ гэж заасныг, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй, 5.3-т Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй, 6.2-т Хүүхэд хөгжих эрхээ амралт, чөлөөт цагаараа тоглож наадах, хүүхдийн зуслан, сувилалд амарч сувилуулах, өөрийн хүсэл сонирхлын дагуу уралдаан тэмцээн, хөгжлийн хөтөлбөр, дугуйлан секц, бүлэг, клубт хамрагдах, хөгжлийн төв, ордонд суралцах зэрэг хэлбэрээр эдэлнэ, 7.1-т Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй, 7.3-т Хүүхэд өөрийн нэр төр, гэр бүлийн амьдрал, хувийн мэдээлэл, орон байрны халдашгүй байдал, хувийн орон зайгаа хамгаалуулах эрхтэй гэж заасныг тус тус хүүхдийн эрхийг хангаж, тэдгээрийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах үүргийг төрсөн эх Ч.*******д хүлээлгэж, охин П. төрсөн эх Ч.*******гийн асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн болно.

5. Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ....Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг мөн, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу эцэг Л. нь охин П. эх Ч.*******гийн асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй юм.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хүүхдийг хүмүүжүүлэх нь хүүхдэд бие хүний сайн сайхан шинж байдал зөв үйл, ёс суртахууны үнэт чанарыг төлөвшүүлэх тасралтгүй үйл ажиллагаа байх бөгөөд хүүхдийг хүмүүжүүлэхэд дараахь чиглэлийг баримтална: Үүнд: Эцэг эхээ хайрлах, бусдыг хүндэтгэх, туслах, эх орон, байгаль орчноо хайрлан хамгаалах, зохих насанд нь сургуулийн өмнөх, бага, дунд боловсрол эзэмшүүлэх, хууль ёсыг сахих, үндэсний өв уламжлалаа дээдлэн хүндэтгэх, эрүүл мэнд болон өөрийгөө хамгаалах, амьдрах арга ухааны дадал, чадвар эзэмшүүлэх, оюун ухаан, бие бялдар, авьяас чадвараа хөгжүүлэх, 10 дугаар зүйлд зааснаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэгт хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь доор дурдсан үүрэг хүлээнэ. Үүнд: хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчныг бүрдүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх, хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах, хүүхдийг хууль тогтоомжид заасан нийгмийн үйлчилгээнд хамруулах, хүүхдийн нэр төр, хувийн мэдээллийг хадгалж, хувийн орон зайг хамгаалах, хүүхдийг хүндэтгэн сонсож, шийдвэр гаргах, хүүхдийг хөгжиж, төлөвшихөд нь дэмжин туслах, хууль тогтоомжид заасны дагуу хүүхдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх, хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах, эцэг, эх тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг дээрх заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан зэрэг үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-д зааснаар эцэг, эх тусдаа амьдрах болсон хэдий ч нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Л.ын хуулиар хүлээсэн дээрх үүрэг хэвээр үлдэхийг, эцэг, эхийн үүргээ хэрэгжүүлэхэд нь зохигчид хэн аль нь саад болохгүй байхыг дурдах нь зүйтэй.

 

7. Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 1 тоот 4 өрөө орон сууцыг худалдан авахад нэхэмжлэгч Ч.******* өөрийн эзэмшлийн хашаа, байшинг зарж борлуулсан мөнгөнөөс авсан, хариуцагч Л. өөрийн хуваарьт хөрөнгөөс уг орон сууцыг худалдан авсан талаар маргалддаг.

7.1. Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 1 тоот 4 өрөө орон сууцыг өмнө орон сууцны өмчлөгч Ц.Лхамсүрэн, Г.Ундрал, Л.Энхжаргалан, Л.Энхбат нартай Л. 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулжээ /1х-7х/. Уг гэрээний 2-т зааснаар орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байна.

7.2. Харин хавтаст хэрэгт авагдсан баримтаар Лхамсүрэнгийн Энх-Амгалангаас Энх-Амгалан Лхамсүрэнд Л. байрны үнэ гэсэн утгаар 90,000,000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 11-ны өдөр шилжүүлсэн баримт байна. Дансны дугаар бүдэг харагдахгүй байна /1х5х/. Уг баримтаар тухайн орон сууцыг 90,000,000 төгрөгөөр Л. худалдаж авсан гэх боловч худалдах-худалдан авах гэрээгээр 50,000,000 төгрөгөөр худалдан авсан гэх гэрээ хэрэгт авагдсан.

7.3. Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 1 тоот 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр Л. гэж нэг хүний өмч бүртгэгдсэн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гарсан байна /1х-67х/.

7.4. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Л., Ч.******* нар байгуулсан бөгөөд гэрээний 2.1, 2.2, 2.3-т зааснаар Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 1 тоот 4 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 60,000,000 төгрөгөөр үнэлж, Л., Ч.******* нар оногдох хэсгийг 50 хувиар буюу тус бүр 30,000,000 төгрөгөөр ногдох хэсгийг тогтоож, Л.оос Ч.*******д 30,000,000 төгрөгийн үнэлгээтэй дээрх орон сууцны 50 хувийг бэлэглэжээ /1х-68-69х/.

7.5. Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 1 тоот 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр Л., Ч.******* нарыг гэж хоёр хүний өмч бүртгэгдсэн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гарсан байна /1х-67х/.

7.6. Зохигчид орон сууцны үнэлгээ дээр маргасан тул шүүгчийн захирамжаар орон сууцны үнэлгээ тогтоохоор шинжээч томилсон.

Шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 119 дугаартай Хөрөнгө үнэлсэн тухай дүгнэлтээр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19 дүгээр байрны 261 тоот 74.57 м.кв 4 өрөө орон сууцны үнэлгээг 159,580,000 төгрөгөөр үнэлсэн байна.

 

8. Нэхэмжлэгч Ч.******* нь... дээрх орон сууцыг 2017 онд анх худалдаж авахад би өөрийн хуваарьт хөрөнгөөс мөнгө хөрөнгө оруулж Л.т өгсөн Л. 90,000,000 төгрөгөөр орон сууцыг худалдан авсан... гэж тайлбарладаг.

Харин Л. өөрийн эгч Л.Пүрэвсүрэнгээс 90 сая төгрөг зээлж уг орон сууцыг худалдан авсан талаар тайлбарлаж, Л.Пүрэвсүрэнгээс 90 сая төгрөг зээлсэн гэх зээлийн гэрээг 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан гэж хэрэгт нотлох баримтаар өгдөг боловч Л.Пүрэвсүрэнгээс 90 сая төгрөгийг банкаар шилжүүлсэн баримтгүй, мөнгийг бэлэн өгч авалцсан гэсэн нь эргэлзээтэй байх тул тэрхүү зээлийн гэрээг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна /1х-25х/.

Мөн Л.Пүрэвсүрэнгийн гэрчээр өгсөн мэдүүлгээр дан ганц 90 сая төгрөгийг дүү Л.т зээлсэн гэдгийг нотлох боломжгүй бөгөөд бусад бичгийн нотлох баримт хэрэг авагдаагүй байна /1х-105-106х/.

Зохигчдын 2015 онд гэр бүлийн хамтын амьдралаар амьдарч 2016 онд охинтой болсон, хамт амьдарч байхдаа Ч.*******гийн хашаа, байшинд амьдарч байсан бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 11-ны өдөр Л. Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19 дүгээр байрны 261 тоот 74.57 м.кв 4 өрөө орон сууцыг бусдаас худалдах-худалдан авах гэрээ байгуулан өөрийн нэрээр улсын бүртгэлд 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр бүртгүүлсэн, үүнээс хойш 20 хоногийн дараа бэлэглэлийн гэрээг орон сууцны 50 хувийг Ч.*******д шилжүүлэн улсын бүртгэлд Л., Ч.******* гэж хоёр хүний өмчөөр 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр бүртгүүлсэн зэргээс үзэхэд нэхэмжлэгч Ч.******* нь уг орон сууцыг худалдан авахад өөрийн мөнгөн хөрөнгийг оруулсан, зохигчид гэр бүлийн амьдралаар хамтран амьдраж байхдаа маргаан бүхий орон сууцыг худалдан авахаар тохиролцсон болох нь дээрх хууль зүйн фактаар тогтоогдож байна.

Энэ нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж заасантай нийцэх бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19 дүгээр байрны 261 тоот 74.57 м.кв 4 өрөө орон сууцыг Л., Ч.******* дундын өмч гэж үзнэ.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт *******аа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч Ч.******* нь Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19 дүгээр байрны 261 тоот 74.57 м.кв 4 өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсгээ хариуцагч Л.оос шаардах эрхтэй байна.

Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19 дүгээр байрны 261 тоот 74.57 м.кв 4 өрөө орон сууцны үнийг 159,580,000 төгрөгөөр тогтоосон тул уг тогтоосон үнийн 50 хувиар тооцон /159,580,000:2=79,790,000/ 79,790,000 төгрөгийг хариуцагч Л.оос гаргуулан нэхэмжлэгч Ч.*******д олгох нь зүйтэй байна.

 

9. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна гэж, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1 дэх хэсэгт гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарахад ногдох хэсгийн талаар маргавал гэж зааснаар охин нь хариуцагч Л.ын төрсөн охин гэдэг нь тогтоогдсон бөгөөд Л.ын гэр бүлийн гишүүн тул гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хувийг хууль ёсны асран хамгаалагчаар дамжуулан авах эрхтэй. Охин нь Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн зарим чадамжтай иргэн тул өөрийн асран хамгаалагч болох төрсөн эх Ч.******* нь П.Буяндарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг төрсөн эцэг Л.оос шаардах эрхтэй юм.

Харин хэрэгт авагдсан баримтаар Л.ын эрүүл мэнд муу, өвчтэй байгаа байдал тогтоогдсон бөгөөд Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт Гэрлэлт цуцалсан буюу гэрлэлтийг хүчингүйд тооцсоноос гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан шүүх өөрөөр тогтоож болно гэж зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс охин т ногдох хэсгийг Л.оос гаргуулахдаа хариуцагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, 15,958,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Ийнхүү Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 128 дугаар зүйлийн 128.1, 129 дүгээр зүйлийн 129.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.оос Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19 дүгээр байрны 261 тоот 74.57 м.кв 4 өрөө орон сууцны дундаж өмчлөгч Ч.*******д ногдох хэсэгт 79,790,000 төгрөгийг, гэр бүлийн гишүүний хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс охин т ногдох хэсэгт 15,958,000 төгрөгийн нийт 95,748,000 төгрөгийг хариуцагч Л.оос гаргуулж, нэхэмжлэгч Ч.*******д олгож, орон сууцны дундын хөрөнгийг нэхэмжилсэн үнийн дүнгээс үлдэх 10,652,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

10. Нэхэмжлэгчээс 58-64 улсын дугаартай Ниссан мурано маркийн автомашиныг 15,000,000 төгрөгөөр гэр бүлийн хэрэгцээнд зориулан худалдан авч байсан бөгөөд охин болон өөрт ногдох хэсгийг 10,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч Л. 58-64 улсын дугаартай Ниссан мурано маркийн автомашиныг 15,000,000 төгрөгөөр өөрийн мөнгөн хөрөнгөөр худалдан авсан, Ч.******* хөрөнгө оруулаагүй гэж маргадаг.

Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.3 дахь хэсэгт амин хувийн хэрэгцээг хангахад зориулсан эд хөрөнгө гэж, 127.2 дахь хэсэгт Гэр бүлийн гишүүн хуваарьт эд хөрөнгөө өөрийн үзэмжээр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй гэж заасан байна.

58-64 улсын дугаартай Ниссан мурано маркийн автомашиныг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш хариуцагч Л. эзэмшигчээр бүртгэгдсэн болох нь Авто тээврийн үндэсний төвийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №03 дугаартай Тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байна /1х-183-184х/.

Дээрх баримтаас үзэхэд хариуцагч Л. өөрийн хуваарьт хөрөнгөөр 58-64 улсын дугаартай Ниссан мурано маркийн автомашиныг худалдан авч, 2016 оноос хойш эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй болох нь тогтоогдож байх ба нэхэмжлэгчээс уг автомашиныг худалдан авахад мөнгөн хөрөнгө оруулсан гэж үзэх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 119 дугаартай Хөрөнгө үнэлсэн тухай дүгнэлтээр 58-64 улсын дугаартай Ниссан мурано маркийн автомашиныг 7,758,000 төгрөгөөр үнэлгээг тогтоосон бөгөөд нэхэмжлэгчийн автомашины ногдох хэсэгт 10,000,000 төгрөг нэхэмжилсэн үнийн дүнгээс буурсан үнэлгээг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.
Нэхэмжлэгч Ч.*******гийн 58-64 улсын дугаартай Ниссан мурано маркийн автомашиныг 15,000,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд үүнээс 10,000,000 төгрөгийг өөртөө болон охин т ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

11. Хариуцагч Л.оос Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 1 тоот 4 өрөө орон сууцыг би өөрийн хуваарьт хөрөнгөөр худалдан авч, Ч.*******д бэлэглэсэн бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, орон сууцны хамтран өмчлөгчөөс Ч.*******г хасуулах сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч Ч.*******д холбогдуулан шүүхэд гаргасан.

Шүүхээс шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7, 8 дахь хэсэгт Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19 дүгээр байрны 261 тоот 74.57 м.кв 4 өрөө орон сууцны зохигчдын дундын өмчөөр тогтоосон байна.

Зохигчдын хооронд 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 1 тоот 4 өрөө орон сууцыг 60,000,000 төгрөгөөр үнэлгээг тогтоон, уг үнэлгээний 50 хувь болох 30,000,000 төгрөгийг ногдох хэсгийг Л.оос Ч.*******д бэлэглэсэн нь бэлэглэлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэг бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэж, 280.1.2 дахь хэсэг бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан гэж зааснаар Л.оос аль үндэслэлээр бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах үндэслэлээ шүүхэд тодорхой тайлбарлаж баримтыг ирүүлээгүй. Ч.******* өвчтэй байхад хаяж явсан гэж тайлбартаа дурьддаг боловч нэхэмжлэгч Ч.******* хариуцагч Л. гэрээс 3 хүүхдийн хамт хөөсөн гэж зөрүүтэй тайлбар гаргадаг.

Энэ тохиолдолд бэлэглэгчийг бэлэг хүлээн авагч ноцтой гомдоосон гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй буюу Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.

Мөн Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дахь хэсэгт Бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй гэж зааснаас дүгнэхэд зохигчид 2020 оны 06 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа талаар маргаагүй, харилцан зөвшөөрсөн.

Хариуцагч Л. 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэхдээ 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ хүчингүй болгуулах шаардлагыг шүүхэд гаргасан байна.

Энэ нь зохигчид 2020 оны 06 дугаар сараас тусдаа амьдарч, нэхэмжлэгч 2021 оноос шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт заасан бэлэглэгчийг бэлэг хүлээн авагч ноцтой гомдоосон гэж үзсэн үндэслэл байгаа бол шүүхэд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дахь хэсэгт зааснаар дууссан байна.

Хариуцагч Л. нь Орон сууцны өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг Ч.*******д холбогдуулан шүүхэд 2022 онд гаргаж, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2022/01385 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2022/01270 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Л. нь бэлэг хүлээн авагчийг ноцтой гомдоосон гэж үзэх үндэслэл 2022 оноос шүүхэд Ч.*******д холбогдуулан нэхэмжлэл гаргасан үеэс эхэлсэн гэж тооцоход Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа сөрөг нэхэмжлэл гаргасан 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн өмнө дууссан байгааг тодруулах нь зүйтэй юм.

Иймд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дахь хэсэгт заасныг баримтлан 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, орон сууцны хамтран өмчлөгчөөс Ч.*******г хасуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

12. Хариуцагч Л.оос 58-64 улсын дугаартай Ниссан мурано маркийн автомашиныг миний нэр бүртгэлтэй, би өөрийн хуваарьт мөнгөн хөрөнгөөр худалдаж авсан байхад Ч.******* эзэмшиг, ашигладаг тул уг автомашиныг Ч.*******гийн хууль бус эзэмшлээс албадан гаргуулж, Л.т олгуулах сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргадаг.

Шүүхээс шийдвэрийн үндэслэх хэсгийн 10 дахь хэсэгт 58-64 улсын дугаартай Ниссан мурано маркийн автомашиныг хариуцагч Л.ын өмчлөлийн автомашин гэдгийг тогтоож, уг автомашиныг хариуцагч өөрийн хуваарьт хөрөнгөөр бусдаас худалдан авсан гэдгийг тогтоосон.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж, 106.2 дахь хэсэгт Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж зааснаар өмчлөгч өөрийн хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхийг хууль тогтоогч хуульчилжээ.

Хариуцагч Л. өөрийн өмчлөлийн 58-64 улсын дугаартай Ниссан мурано маркийн автомашиныг нэхэмжлэгч Ч.*******гийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.

Иймд нэхэмжлэгч Ч.*******гийн хууль бус эзэмшлээс 58-64 улсын дугаартай Ниссан мурано маркийн автомашиныг хариуцагч Л.т олгох нь зүйтэй байна.

 

13. Нэхэмжлэгчээс төрөөс хүүхдийн мөнгөн тэтгэмж олгодог ХААН банкны дансыг Ч.*******д шилжүүлэх, хүүхдийн мөнгөн тэтгэмжээс Л.ын 2021 оны 01 дүгээр сараас 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл зарцуулсан 4,900,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн мөнгөн тэтгэмж гэсэн төрөлтэй байхаар нийгмийн халамжийг тогтоосон, Улсын Засгийн газрын 2023 оны 236 тогтоолоор батлагдсан Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох журам-ын 1.2-т зааснаар хүүхдэд сар бүр 100,000 төгрөгөөр түүний хууль ёсны асран хамгаалагчаар /эцэг, эх/ дамжуулан олгохоор зохицуулжээ.

Шүүхээс охин П. төрсөн эх Ч.*******гийн асрамжид үлдэхээр шийдвэрлэсэн тул ХААН банкны тоот хүүхдийн мөнгөн тэтгэмжийн дансны хамтран эзэмшигчээр эцэг Л.ыг хасч, охин П.Буяндарын хууль ёсны асран хамгаалагчаар тогтоогдсон төрсөн эх Ч.*******г бүртгэхийг төрийн эрх бүхий байгууллага болон ХААН банкинд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Охин П.Буяндарын ХААН банкны тоот хүүхдийн мөнгөн тэтгэмжийн дансанд 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 8,411,510 төгрөг орлогоор орж ирсэн бөгөөд 5,130,900 төгрөгөөр зарлагаар гарч, 3,280,610 төгрөгийн үлдэгдэлтэй байна /2х-150-153х/.

Нэхэмжлэгчээс Л. хүүхдийн мөнгөнөөс 5,130,900 төгрөгийг зарцуулсан бөгөөд 4,900,000 төгрөгийг эргүүлэн төлөөгүй байна гэж төлөөлөгчөөр дамжуулан шүүх хуралдаанд тайлбар гаргасан тул хариуцагч Л.оос 4,900,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

14. Хариуцагчаас нэхэмжлэлийн хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлдээ:

14.1. Ч.******* нь Л.ыг хүн өвчтэй байх үед орхиж явахдаа гэрийн тавилга болох 20,800,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг авч явсан...гэж тайлбарладаг боловч Ч.******* 20,800,000 төгрөгийн гэрийн тавилга, эд хөрөнгийг Л.оос авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, гэрч мэдүүлгээр дан ганц нотлох боломжгүй, энэ талаар бичгийн бусад нотлох баримтыг хариуцагчаас шүүхэд гаргаж өгөөгүй /2х-120-122х/.

14.2. Ч.*******тай хамт хашаа байшинд амьдарч байхдаа лизингээр сард 550,000 төгрөгийг төлж 13,500,000 төгрөгийг төлсөн. Ч.*******гийн охин сургалтын төлбөрт 2,000,000 төгрөг, хүү Т.гийн сургалтын төлбөрт 5,000,000 төгрөгийг төлж байсан, Ч.*******гийн дүү ийн 7,000,000 төгрөгийн өр зээлийг төлж байсан, Ч.*******гийн эцэг нь автомашин худалдан авч лизингээ төлж чадахгүй байхад 10,000,000 төгрөг гаргаж төлж байсан бөгөөд энэ бүгдэд нийт 58,300,000 төгрөгийг төлсөн талаарх баримтыг хариуцагчаас шүүхэд гаргаж өгөөгүй, дээрх тайлбар нь гэрч Б., нарын мэдүүлгээр няцаагдаж байна.

15.3. Хариуцагчаас Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19 дүгээр байрны 261 тоот 74.57 м.кв 4 өрөө орон сууцыг их засварын төсөв гэсэн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна. Уг төсвөөр орон сууцыг 50,674,670 төгрөгөөр засварын ажил гүйцэтгэх төсөв байх бөгөөд уг төсөвт заасан 50,674,670 төгрөгөөр орон сууцны засварын ажлыг гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй юм. Хариуцагчаас энэхүү төсвийг шүүхэд гаргаснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, эсхүл сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох эсэх нь тодорхойгүй баримтыг шүүхэд гаргасан байна /2х-89-100х/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох, нотлох баримт гаргах үүргээ биелүүлээгүй тул сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлага нотлогдохгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,059,300 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  902,600 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.оос 661,910 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******д, нэхэмжлэгч Ч.*******гаас 232,950 төгрөгийг гаргуулан хариуцагч Л.т тус тус олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт ******* ******* /*******/, овогт Ламжавын // нарыг 2015 оны 02 дугаар сараас 2020 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд гэр бүлийн хамтын амьдралаар хамтран амьдраж байсныг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин овогт ын /РД: /-ыг төсөрн эх Ч.*******гийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин П. 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Л.оос гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нэхэмжлэгч Ч.*******д эцэг Л.оос эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад учруулахыг хориглосугай.

 

5. Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх нь тусдаа амьдарч байгаа хэдий ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

6. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 127 дугаар зүйлийн 127.1.3 , 127.2, 128 дугаар зүйлийн 128.1, 129 дүгээр зүйлийн 129.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.оос 95,748,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.*******д олгож, дундын эд хөрөнгөөс орон сууцны нэхэмжилсэн үнийн дүнгээс үлдэх 10,652,000 төгрөгийг, автомашин нэхэмжилсэн үнийн дүн 10,000,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

7. Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6, Улсын Засгийн газрын 2023 оны 236 дугаар тогтоолоор баталсан Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох тухай журам-ын 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин П.Буяндарын ХААН банкны тоот хүүхдийн мөнгөн тэтгэмжийн дансны хамтран эзэмшигчээс эцэг Л.ыг хасч, хууль ёсны асран хамгаалагчаар тогтоогдсон төрсөн эх Ч.*******г бүртгэхийг төрийн эрх бүхий байгууллага болон ХААН банкинд даалгаж, ХААН банкны тоот хүүхдийн мөнгөн тэтгэмжийн данснаас зарлагаар гарсан 4,900,000 төгрөгийг хариуцагч Л.оос гаргуулан нэхэмжлэгч Ч.*******д олгосугай.

8. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.*******гийн хууль бус эзэмшлээс 58-64 улсын дугаартай Ниссан мурано маркийн автомашиныг албадан гаргуулж хариуцагч Л.т олгож, нэхэмжлэгч Ч.*******д холбогдуулан 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, орон сууцны хамтран өмчлөгчөөс Ч.*******г хасуулах тухай хариуцагч Л.ын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,059,300 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  902,600 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.оос 661,910 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******д, нэхэмжлэгч Ч.*******гаас 232,950 төгрөгийг гаргуулан хариуцагч Л.т тус тус олгосугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД