| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2018/0004/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/07 |
| Огноо | 2018-01-15 |
| Зүйл хэсэг | 20.16.1., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2018/ШЦТ/07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Ж.Батцэцэг, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч И.*******, Б.-, тэдгээрийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүгдэгч С., түүний өмгөөлөгч М.баяр, хохирогч Б., насанд хүрээгүй хохирогч М. тэдгээрийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, гэрч М. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******, овогт ийн -, овогт ын нарт холбогдох 1736000630051 дугаартай, 178/2018/0004/Э/индекстэй хэргийг 2017 оны 12 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1999 оны 03 сарын 20-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, яс үндэс урианхай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл- 5, эцэг, эх, ах эгч нарын хамт ******* аймгийн ******* сумын *******, 2 дугаар багт оршин суух, аминдаа гэр нэг, мотоцикль нэг, 300 толгой малтай, сарын өрхийн орлого 300000-400000 төгрөг, ял шийтгэлгүй, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ийн *******
Монгол улсын иргэн, 1998 оны 06 сарын 27-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, яс үндэс урианхай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл- 5, эцэг, эх, дүү нарын хамт ******* аймгийн ******* сумын *******, 4 дүгээр багт оршин суух, аминдаа гэр нэг, пургон маркын машин нэг, 800 толгой малтай, сарын өрхийн орлого тодорхойгүй, хувиараа мал малладаг, ял шийтгэлгүй, ******* дугаарын регистртэй, овогт ийн -
Монгол улсын иргэн, 1994 оны 09 сарын 25-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс урианхай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-5, эцэг, ах, дүү нарын хамт ******* аймгийн ******* сумын *******, 4 дүгээр багт оршин суух, аминдаа гэр нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлогоо мэдэхгүй, ял шийтгэлгүй, : дугаарын регистртэй, овогт ын
Холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэнд дурдсанаар /
Шүүгдэгч И.*******, Б.-, С. нар нь 2017 оны 08 сарын 02-03-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт бүлэглэн хохирогч М., гэрч М., М., М. нараас архи нэхэж, нийтийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан хохирогч Б.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг шинжпэн судлав.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / ******* аймгийн сумын багт оршин суух : дугаарын регисртэй/, овогт ийн ын өгсөн... Манай дүү ирээд “согтуу дөрвөн залуу унтуулахгүй байна” гэхээр нь хамт очиход хүүхдүүдтэй маргалдсан зогсож байсан. Намайг очоод “яв” гэж хэлэхэд миний үгэнд орохгүй Б.- гэдэг залуу надтай барьцалдаж авсан. Манай дүү нар салгахаар нь би харанхуй газар луу зугтахад араас ирж барьж аваад газар унагаж толгойн дээрээс дарж аваад мөр цээж рүү өшиглөсөн. Намайг “аллаа” гээд орилоход манай дүү нар ирж салгасан. Тэгээд би зугтаад гэрт орсон. Араас чулуу шидсэн боловч намайг оноогүй. Зугтаж гүйж явахдаа нусаа нийхэд баруун нүд бүлтийгээд бондойгоод гараад ирсэн. Гэрт ороод алчуур тавиад дарсан чинь шажигнаад цаашаа орсон. Баруун нүд угаараа өвчтэй байна. Тэгээд бид нар хаалгаа түгжсэн байхад гэрийн гаднаас чулуугаар шидэж байсан. Мөн гэрт орж ирээд зуух энэ тэрийг өшиглөөд байсан. Тэгээд манай дүү нар гаргаж явуулсан. Миний нүд бүлтэрсэн байсан тул эмч дуудаж үзүүлээд суманд эмнэлэгт хэвтээд, дахин аймгийн төвд ирж эмчлүүлсэн. Ор хоногийн зардалд шүүгдэгч нарын ар гэрээс 300000 төгрөг өгсөн. Одоо эмчилгээний зардал болон замын зардал нэхэмжилж байна. Энэ хүүхдүүд шиг адилхан дүү нартай тул шийтгүүлэх бодолгүй байна. Хохирлыг төлүүлж өгнө үү ... гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч /******* аймгийн сумын багт оршин суух дугаарын регистртэй, овогт зоригийн ын өгсөн /... 2017 оны 08 сарын 02-3-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад манай гэрт дөрвөн залуу орж ирээд архи нэхсэн. Манай гэрт архи байхгүй. Манай эцэг эх байхгүй айлын хуриманд явсан байсан. Бид архи байхгүй гэхэд нэг нь манай ахтай маргалдаж байгаад гараад явсан. Тэгээд манай доод талын эзгүй айлд очоод дахин ирэхээр нь манай ах Б. ахыг дуудахаар явсан. Тэгээд Б. ахыг Б.- нь барьж авсан. Тэгээд ноцолдож байхад манай ах нар салгасан. Намайг гэрлүүгээ гүйгээд явж байхад араас чулуу шидэж миний толгой хагарсан. Тэгээд гэрт орсны дараа гэр лүү чулуу шидэж байсан. Манай ах сүүлд орж ирсэн. Дахин гэрт орж ирээд уучлалт гуйж байна гээд гал энэ тэрийг цохиод байхаар нь манай эгч гуйгаад маргааш архи өгье гээд явуулсан. Миний толгой хагарсан, одоо хааяа толгой өвддөг болсон. Эмнэлэгт үзүүлсэн болон замын зардлаа нэхэмжилж байна ... гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.ийн өгсөн... Эдгээр залуучууд манай гэрт орж ирээд архи нэхсэн. Тэгээд манай дүүтэй маргалдаад гэрээс гарсан. Манай доод талын эзэнгүй айлын гэрт очоод дахин ирсэн. Тэгээд манай дүү М. нь Б. ахыг авчирахаар явсан. Б. ахыг ирэхэд Б.- гэдэг залуу барьцалдаж авсан. Тэгээд манай дүү нар уйлаад би гэрлүүгээ орсон. Миний араас манай дүү М. толгойндоо цохиулсан цус нь гоожсон орж ирсэн. Б. ах цохиулсан орж ирэхэд нүд нь бүлтэрээд гарсан байсан. Тэгээд марль тавьж байгаад оруулсан. Дахин нөгөө дөрвөн залуу манай гэрт орж ирээд уучлалт гуйж байна гээд гал зуух цохиод байсан. Би гуйгаад явуулсан. Харин С.ыг ямар үйлдэл хийснийг сайн санахгүй байна. И.*******, Б.- нар танигдаж байсан. Гэрт орж ирэхэд нэрийг нь мэдэж авсан. Бид нар эд нартай маргалдаж хэрэлдсэн зүйл байхгүй. Ер нь их омогтой байрын хүүхдүүд байсан. Харин нэг хүүхэд гайгүй байсан. Тэр хүүхэд нь энд байхгүй байна ... гэх мэдүүлэг
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Э.ийн өгсөн... И.*******, Б.- бид гурав сумын төвөөс гараад гэрлүүгээ явах замдаа 2,5 литрийн Боргио нэртэй пивийг уусан. Замаараа С.ыг аваад ******* сумын “Далантай” гэх газар байгаа сумын айлуудаас шимийн архи уухаар явсан. Тэгээд явж байгаад нэг танихгүй айлд ороод архи байна уу гэхэд “ та нарын архи бэлдэгч юм уу” гэсэн бид нар маргалдаж байгаад гарч явсан. Бид нар уучлалт гуйя гээд буцаад очиход “яах гэж ирж байгаа юм зайл” гээд бас маргалдсан. Нэг залуу нь та нар байж байгаарай гээд гарч яваад Б. ахыг авчирсан. Б. ах мотоциклоос бууж ирээд Б.-ыг цохиод авсан. Тэгээд тэр хоёр барьцалдаад Б.-ыг газар унагаж цохисон. Б. гэрлүүгээ зугтаахаар нь араас нь И.*******, Б.- нар чулуу шидсэн. Бид нарыг уучлалт гуйхаар гэрт ороход Б., М. нарын толгойноос цус гарсан байсан. Б.-, И.******* нараас өөр хүн чулуу шидээгүй. С. хараад зогсож байсан. Би мотоциклоо янзалж байсан... гэх мэдүүлэг / 1-р хх - ийн 19-21,210-211 дүгээр хуудас /
******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 сарын 15-ны өдрийн 402 дугаартай ... М.ын биед гэмтэл учирсан байна. М.ын биед тархи доргилт, толгойн дагзны баруун хэсэгт 1x0,8 см зулгаралт гэмтэл тогтоогдлоо. М.ын биед учирсан гэмтэлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүсэх боломжтой. М.ын биед үүссэн дээрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “ Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2.4.1-д зааснаар гэмтэл түүнээс үүссэн эд эрхтэний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан / түр / гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. М.ын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй. М.ын биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн шинэ гэмтэл байх боломжтой ... гэх дүгнэлт / 1-р хх- ийн 38 дугаар хуудас /
******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 сарын 16 - ны өдрийн 410 дугаартай ... Б.ын биед гэмтэл учирсан байна. Б.ын биед баруун нүдний ухархайн дотор хана дотогш цөмөрсөн хугарал, тархи доргилт, зулайн зүүн хэсэгт 2x0,2 см шархны сорви гэмтэл тогтоогдлоо. Б.ын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой. Б.ын биед үүссэн гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. Б.ын биед үүссэн дээрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “ Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2.4.1-д зааснаар гэмтэл түүнээс үүссэн эд эрхтэний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан / түр / гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Б.ын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна. Б.ын биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн шинэ гэмтэл байх боломжтой... гэх дүгнэлт /1-р хх- ийн 43-44 дүгээр хуудас /
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.ийн өгсөн... 2017 оны 08 сарын 02-3-нд шилжих шөнө манайд 4 залуу ирээд архи нэхээд архи уумаар байна ГЭСЭН. Тэгтэл манай найз охин байхгүй гэхэд яахаар байдаггүй юм гээд маргалдаж
байгаад гарсан. Манай эрэгтэй дүү Б. ахыг дуудахаар явсан. Б. ах ирээд “та нар яаж байгаа юм бэ” гэхэд нэг банди нь “чамд ямар хамаатай юм” гээд барьж аваад цохиод авсан. Тэгээд арай гэж салгатал газраас чулуу аваад бид нар луу шидсэн. Тэр хооронд манай дүү М.ын толгойг хагалсан. Тэгтэл Б. ах доош зугтахаар нь араас нөгөө залуучууд очоод нэг нь буугаад өшиглөж байсан. Тэгээд Б. ах буцаад ирэхдээ толгой хамарнаас нь цус гарчихсан, нүд нь бүлтэрчихсэн ирсэн. Бид нар Б. ахыг гэрт оруулсан тэд нар гэрийн гаднаас чулуу шидэж байгаад явсан. Б. ахыг анх цохисон залуугаас салгах гэхэд хажууд байсан нэг залуу нь цохиж байсан. Харанхуй байсан тул хэн болохыг сайн мэдэхгүй байсан. Би хэн нэгийг цохиогүй. Тэд нар хүнд зодуулах залуучууд биш байсан ... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 122-123 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч М.гийн өгсөн... 2017 оны 08 сарын 02-3-нд шилжих шөнө 02 цагийн үед гэртээ ах, эгч, дүү нарынхаа хамт унтаж байтал манайд дөрвөн залуу ирээд архи нэхсэн..Тэгэхээр нь манай хүргэн ах М. “та нарын архи бэлдэгч юм уу“ гэсэн. Б.- гэх залуу гарахгүй байхаар нь арай гэж гаргасан. Гадна гараад мотоцикль өшиглөж унагаад явсан. Би гарч мотоциклоо босгосон Манай доод талын эзэнгүй айлд очоод буцаад ирэхээр нь том хүн ирвэл явчих байх гэж бодоод Б. ахыг авчирсан. Б. ах ирээд “та нар юу болж байна” гэхэд Б.- гэдэг залуу чамд ямар хамаатай юм бэ гээд Б. ахыг заамдаад бариад авсан. Тэгэхээр нь би М. ахын хамт очиж салгасан. Тэгтэл Б.- гэдэг залуу газраас чулуу аваад шидсэн. Тэгээд бид нар бүгд зугтаасан. Би гэрийн баруун тал руу манай ах эгч нар гэрлүү зугтаасан. Тэгтэл Б. ахын араас хоёр залуу очсон нэг нь тонгойлгоод цохиж байсан тул М. ах бид хоёр очиж салгаад тэр хоёр гэр лүү орсон. Би гэрийн хойд талд зогсож байгаад тэд нарыг гэрт орохоор нь араас нь орсон. Манай дүү М.ын толгой нь хагарсан, ахыг гэр лүү гүйж байхад толгойнд нь цохисон. Б. ахын нүд нь улайгаад бүлцийгээд гараад ирсэн. Мөн толгой нь хагарсан байсан. Бид нар тэд нартай зодолдоогүй. Б.-, И.******* нар чулуу шидсэн бусад нь чулуу шидсэн эсэхийг хараагүй. С. миний өөдөөс ирэхээр нь түлхчихээд явсан. И.******* нь Б. ахын цамцны араас нь барьчихсан толгой руу цохиж байх шиг байсан. Мөн Б.- нь тонгойлгоод гараараа цохиж байсан Э. оролцоогүй ...гэх мэдүүлэг / 1-р хх - ийн 208-209 дүгээр хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч И.*******ийн өгсөн... Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байна. Энэ хэрэгт С. оролцоогүй. Бид нарын буруу. Э., Б.- нарын хамт сумаас 2.5 литрийн пиво аваад замдаа уугаад С.ыг аваад сумын айлуудаас архи уухаар явцгаасан. Тэгээд “Далантай” гэдэг газар байсан сумын айлд ороод “шимийн архи байвал гаргаад ир гэсэн чинь, та нарын архи бэлдэгч юм уу” гэсэн. Бид нар маргалдаж байгаад гарсан. Бид нар гараад явж байгаад “сая маргалдсан муухай юм боллоо буцаж уучлалт гуйя” гээд нөгөө айлдаа очсон чинь дахиад маргаан болсон. Нэг залуу гарч яваад Б. гэдэг хүнийг дагуулаад ирсэн. Б. мотоциклоос бууж ирээд Б.-той маргалдаж барьцалдаж авсан. Тэгээд салгасан чинь Б.- газраас чулуу аваад шидсэн. Би бас араас нь чулуу аваад шидсэн. Тэгээд жаахан байж байгаад гэрт орж уучлалт гуйгаад явсан. Б.- бид хоёр л чулуу шидсэн. Бусад нь зүгээр байж байсан. Бид нар гэрийн унь хугалаагүй. Хохиролыг төлж өгнө ... гэх мэдүүлэг
Э., И.******* бид гурав гэрэс гараад 2.5 литрийн “Боргио” гэсэн нэг пиво аваад замдаа пивоо уугаад “Түргэний бэлчир” гэдэг газар айлын мал маллаж байсан С.ыг аваад ******* сумын “Далантай” гэдэг газар байсан ы айлуудаас шимийн архи уухаар явцгаасан. Тэгээд ы нэг танихгүй айлд ороод тавгаа тавихгүй болохоор нь “тавгаа тавьчих” гэхэд та нарын таваг бэлдэгч юм уу гэхээр нь шимийн архи байна уу гэсэн чинь архи бэлдэгч юм уу гээд бид нар маргалдсан. Бид нар гараад явж байснаа уучлалт гуйя гээд буцаж очиход нэг залуу гарч ирээд мотоциклоо асаагаад доошоо явсан. Бид нар дахиад маргалдаад зогсож байтал Б. гэдэг хүнийг дагуулаад ирсэн. Б. намайг барьж аваад газар унагаж хэд хэд өшиглөсөн. Тэр хэд намайг салгасан. Би босож ирээд чулуу шидсэн. И.******* намайг дагаад чулуу шидсэн. Тэгээд Б. гэр лүү гүйгээд орсон. Тэгээд араас нь гэрт ороход Б. ах толгойгоо барьчихсан хэвтэж байсан. Бид нар буруу зүйл хийсэндээ уучлалт гуйж байна. Хохирлыг төлж өгнө. С. энэ хэрэгт оролцоогүй ... гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч С.ын өгсөн...2017 оны 08 сарын 02- ны шөнө гэртээ унтаж байтал Б.-, И.*******, Э. нар ирсэн Тэр гурав “Далантай” гэдэг газар байгаа ы айлуудаар явъя гэсэн. Тэгэхээр нь би Б.-ын мотоцикль дээр сундлаад явсан. Нэг танихгүй айлд ороод архи байна уу гэсэн чинь та нарын архи бэлдэгч юм уу гэсэн. Тэгээд бид нар маргалдаж байгаад гараад явсан. Тэгтэл нэг залуу мотоцикльтой яваад ахыгаа аваад ирсэн. Тэр сундалж ирсэн хүн нь Б.-ыг дараад авсан. Тэгэхээр нь би очиж салгасан. Б.- баруун гартаа чулуу барьчихсан байхаар нь бариад автал нөгөө гараараа чулуу аваад шидтэл толгой руу нь цохичихсон. Тэгээд тэр хүн босоод гэрлүүгээ гүйгээд явахаар нь араас нь Б.-, И.******* нар чулуу шидээд байсан. Э. бид хоёр болиулсан. Тэгээд дараа нь гэрт орж уучлалт гуйгаад явцгаасан. Бид нар тухайн үед архи уух зорилготой явцгаасан. Бид нарыг уучлалт гуйх гээд гэрт ороход Б., М. нар толгойгоо дарчихсан, толгойноос нь цус гарчихсан байсан. Тэгэхэд нь гэмтэл учирсан болохыг мэдсэн. Би чулуу шидээгүй. Хүн цохиогүй. Харин салгасан. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү... гэх мэдүүлэг зэрэг болно.
1.Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж дүгнэхэд: Шүүгдэгч Б.-, И.******* нар нь 2017 оны 08 сарын 02- 03-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт бүлэглэн хохирогч М., гэрч М., М., М. нараас архи нэхэж, нийтийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан хохирогч Б., М. нарыг чулуугаар толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.-, И.******* нарын хэргээ хүлээн мэдүүлсэн ... Бид гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Хохирогч нарын хохирлыг төлнө. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү... гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад хохирогч Б.ын өгсөн... Манай дүү М. согтуу дөрвөн залуу ирээд бид нартай маргалдаад архи нэхээд байна гэсний дагуу очиход тэд нар маргалдаж байсан. Намайг “яв“ гэсэн шаардлага тавихад Б.- надтай барьцалдаж авсан. Тэгээд салаад харанхуй руу зугтаахад араас мотоцикльтой хоёр залуу ирээд намайг өшиглөж зодсон. Манай дүү нарыг ирж салгахад араас чулуу шидсэн. Миний нүд бүлтэрч гарсан, толгой хагарсан тул сумын болон аймгийн эмнэлэгт хэвтсэн... гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч М.ын өгсөн... Бид нарыг унтаж байхад шөнө 4 дөрвөн залуу ирээд таваг тавьчих, архи ууя гзэд манай ахтай маргалдсан. Гэрээс гарч яваад дахин ирээд манай ах Б.ыг ирэхэд Б.- гэх залуу нь барьцалдаж авах үед нь салгасан. Б. ахыг цаашаа гүйхэд нь араас нь очиж цохисон. Манай ах нарыг салгахад Б. ахын араас Б.-, И.******* нар чулуу шидэж байсан. Б.- миний араас чулуу шидэж толгой хагалсан. Б. ахын нүд бүлтэрсэн байсан. Эмнэлэгт үзүүлсэн болон замын зардал зэргийг нэхэмжилсэн байгаа... гэх мэдүүлэг, гэрч М.ийн өгсөн... Манайхыг ******* аймгийн ******* сумын нутагт зусаж байхад 4 залуу хоёр мотоцикльтой ирсэн. Шөнө манай гэрт ирээд архи уумаар байна гэсэн. Бид нарыг архи байхгүй гэхэд архи нэхээд байсан. Манай дүү Б.ыг ахыг аваад ирэхэд Б.- нь барьцалдаж аваад шанаа тус газар нь цохисон. Тэгээд хэсэг зодолдож байгаад салгахад Б.- газраас чулуу авч шидэх үед манай дүү М.ын толгойн тус газар нь онож толгойг нь хагалсан. Гэрт орсны дараа гэр лүү чулуу шидсэн. Б. ахын толгой нь хагарч, нүд нь бүлтэрсэн байсан. Хэсэг хугацааны дараа уучлалт гуйхаар гэрт орж ирсэн атлаа гал цохиод байсан... гэх мэдүүлэг, гэрч М.ийн өгсөн... 4 залуу гэрт орж ирээд архи нэхсэн. Архи байхгүй гэхэд яахаар байдаггүй юм гээд байсан. Манай эрэгтэй дүү Б. ахыг дуудахаар явсан. Б. ахыг ирэхэд “чамд ямар хамаатай юм “ гээд шууд Б. ахыг барьж аваад цохисон. Тэгээд салгатал газраас чулуу аваад бид нар луу шидэх үед манай дүү М.ын толгойг хагалсан. Б. ах гэрийн гадна үлдээд бид нар гэр лүү зугтаад орсон. Гэрт орж байж байгаад гараад ирэхэд Б.ыг ахыг зугтаахад араас нь очсон нэг нь буугаад өшиглөж байсан. Тэгээд очоод салгасан. Б. ах гэрт орж ирэхэд толгой хамарнаас цус гарсан, нүд нь бүлтэрсэн байсан. Б. ахыг салгаж байхад хажуунаас нэг залуу цохиж байсан ... гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч М.гийн өгсөн... Шөнө гэртээ ах эгч дүү нарын хамт унтаж байхад дөрвөн залуу ирсэн. Тэд нар архи нэхсэн. Б.- гэх залуу маргаад гарахгүй байсан тэгээд арай гэж гаргасан. Тэгээд доошоо яваад дахиад ирэхээр нь “том хүн ирвэл явах байх” гээд Б. ахыг авчирсан. Тэгээд Б. ах ирээд “ та нар юу болж байна гэхэд чамд ямар хамаатай юм” гээд Б.- гэдэг залуу заамдаад бариад авсан. Тэгээд салгатал Б.- чулуу аваад шидэхэд Б. ахын толгойнд оносон. Б. ахыг зугтаахад араас нь очоод тонгойлгоод өшиглөж байсан. Хэн цохисныг мэдэхгүй байна. М. ах бид хоёр очиж салгасан. Гэрт ороход дүү М.ын толгойноос цус гарч байсан... гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Э.ийн егсөн... Б. гэдэг хүн Б.- хоёрыг барьцалдаж авах үед нь С. бид хоёр салгасан. Тэгээд Б. ахыг гэрлүүгээ зугтахаар нь Б.-, И.******* нар араас нь чулуу шидэж байсан. Гэрт нь ороход М. гэдэг хүүхдийн толгойноос цус гарч байсан... гэх мэдүүлэг, хохирогч ийн ын 2017 оны 08 сарын 05- ны өдрөөс 07-ны өдөр хүртэл 2 хоног ******* аймгийн сумын Эрүүл мэндийн төвд эмчлүүлсэн өвчний түүх, ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ... М.ын биед тархи доргилт, толгойн дагзны баруун хэсэгт 1x0,8 см зулгарал, хөнгөн гэмтэл учирсан ... гэх 2017 оны 08 сарын 15- ны өдрийн 402 дугаартай шинжээчийн дүгнэлт, ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн Б.ын биед баруун нүдний ухархайн дотор хана дотогш цөмөрсөн хугарал, тархи доргилт, зулайн зүүн хэсэгт 2x0.2 см шарх сорви , хөнгөн гэмтэл учирсан гэх 2017 оны 08 сарын 16- ны өдрийн 410 дугаартай дүгнэлт, гэрч Д.Тогтохын өгсөн... Б.ын биед зүүн зулай хэсэгт 2x0.2 см шархны сорви, нүдний ухархайн аксёл, компюьтер томографийн шинжилгээний хариунд тархи доргилтийн шинж илэрсэн дээрхи гэмтэлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн тул тухайн дүгнэлтийг гаргасан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байгаа болно.
Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт харааралтай ач холбогдолтой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж, бүрэн тогтоосон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.-, Б.******* нарын 2017 оны 08 сарын 02- ноос 03 - нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт бүлэглэн хохирогч М., гэрч М., М., М. нараас архи нэхэж, нийтийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан хохирогч Б., М. нарыг чулуугаар толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь ******* аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.-, И.******* нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амагалан тайван байдлыг алагдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгч Б.-, И.******* нар нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.- , И.******* нарын өгсөн... 2017 оны 08 сарын 02-ны өдөр сумаас гарахдаа Э. бид гурав 2.5 летрийн Боргио нзртэй пиво авсан. Замдаа уусан. Тэгээд С.ын гэрт очсон. Тэгээд сумын айлуудаар орж архи ууя гэж ярилцсан ... гэх мэдүүлэг, гэрч Э.ийн өгсөн... 2017 оны 08 сарын 02- ны өдөр Б.-, И.******* бид гурав сумаас гарахдаа 2.5 литрийн Боргио нэртэй пиво аваад замдаа уусан. Мөн сумын айлуудаар орж монгол архи уусан. Тэгээд сумын айлуудаар орж архи уухаар ярилцаж архи уусан ... гэх мэдүүлэг, гэрч М., М., насанд хүрээгүй гэрч М., насанд хүрээгүй хохирогч М. нарын өгсөн... Тэд нар согтуу байсан... гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.-, И.******* нарыг согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Б.-, И.******* нар нь согтуугаар санаатайгаар хохирогч Б., М. нарын толгойн тус газар нь чулуугаар болон гараар цохиж хөнгөн гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад хүч хэрэглэсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж, үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан ба хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүугдэгч Б.-, И.******* нарыг хохирогч Б.ыг цохиж байхад нь гэрч М., насанд хүрээгүй гэрч М. нар салгаж авсан, насанд хүрээгүй хохирогч М.ын араас шүүгдэгч Б.-, И.******* нар чулуу шидсэн, Б.-ын шидсэн чулуу хохирогчийн толгойн тус газар онож улмаар хөнгөн хохирол учруулсан нь хохирогч Б.ын мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч М. нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.-, И.******* нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Харин шүүгдэгч С. нь 2017 оны 08 сарын 02-03-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт шүүгдэгч Б.-, И.******* нартай бүлэглэн хохирогч М., гэрч М., М., М. нараас архи нэхэж, нийтийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн нь гэрч Э.ийн ... С. нь тухайн хэрэгт оролцоогүй... гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.- , И.Мөнгөнсүх нарын өгсөн... С. гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй... гэх мэдүүлэг, гэрч М., М., насанд хүрээгүй хохирогч М., насанд хүрээгүй гэрч М., хохирогч Б. нарын өгсөн... шүүгдэгч С.ыг ямар үйлдэл хийснийг мэдэхгүй,
Гэрч Э....С. бид хоёр энэ хэрэгт оролцоогүй... мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа ба эргэлзээтэй байна.
“Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ" гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч С.т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах нь үндэстэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
С. нь гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.-, И.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч Б.- , И.******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 86, 88 дугаар хуудаст авагдсан “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” - аар тогтоогдож байгаа ба тэдгээрт ял оногдуулахдаа хохирогч нарын “хорих ял оногдуулах бодолгүй баина ... гэх мэдүүлэг, шүүгдэгч нарын хувиин баидал зэргииг харгалзав.
Мөн шүүгдэгч Б.-, И.******* нар хохирогч Б.д учруулсан хохирол, хор уршигт 300000 төгрөгний хохирол төлсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.ын өгсөн... ор хоногийн зардал 300000 төгрөг төлсөн... гэх мэдүүлгээр тогтоогдсон, мөн хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.5 -д заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно. Хохирогч Б.ын нэхэмжилсэн ... шинжилгээ үзлэгийн 17000 төгрөг, эхо, болон толгойн зураг авахуулахад төлсөн 110000 төгрөг, ухархайн зурагны үнэ 75000 төгрөг, сумаас ******* аймагт ирсэн, буцсан зардал 49715 төгрөг нийт 251715 төгрөг, насанд хүрээгүй хохирогч М.ын нэхэмжилсэн толгойн зурагны үнэ -20000 төгрөг, шинжилгээ үзлэгийн үнэ -47000 төгрөг, сумаас ******* аймагт ирсэн, буцсан зардал 49715 төгрөг нийт 116715 төгрөгийг тус тус шүүгдэгч Б.- , И.******* нараас Иргэний хуулийн тусгай ангийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар гаргуулах үндэстэй байна.
Хохирогч Б.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт цаашид гарах хор уршгийг нэхэмжпэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэснийг хангаж шийдвэрлэв.
Хохирогч Б.ын хор уршигт тооцуулахаар ирүүлсэн зарим татварын баримт нь гаргацгүй, баримтанд авагдсан сар өдөр нь хэргийн материал, шинжээчийн дүгнэлттэй танилцсан, хохирогчоор мэдүүлэг өгсөн, эмнэлэгт хэвтсэн зэрэг цаг хугацаатай тохирохгүй байх тул нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаагүй болно.
Өмгөөлөгчид төлсөн хөлс 600000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах үндэслэлгүй байна.
Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “ өмгөөлөгчид төлөх зардлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал”-д тооцохоор заасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт “ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална “ гэж заасан, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ял шийтгүүлсэн хүн, хуулийн этгээд нь төлбөрийн чадваргүй болох нь тогтоогдсон бол түүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаас чөлөөлж төр хариуцана” гэж зааснаас үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардлыг төрөөс гаргасан тохиолдолд шүүгдэгчээр нөхөн төлүүлэх зардлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор байх тул хохирогч нарын өөрсдийн эрх ашгаа хамгаалуулахаар сайн дурын үндсэн дээр өмгөөлөгчид төлсөн 600000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулахаар нэхэмжилсэн нь байцаан шийтгэх ажиллагааны зардал гэж үзэх боломжгүй байх тул өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 600000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.-, И.******* нар нь хохирогч нарт учирсан хор уршгийг шүүхээс төлүүлэхээр тогтоосон байх тул шүүгдэгч Б.-ын эзэмшлийн “Моnел” маркын хөлдөөгчийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 10 сарын 17-ны өдрийн 5/29 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, И.*******ийн эзэмшлийн “Дауин” маркын мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 10 сарын 17- ны өдрийн 5/32 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг тус тус хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1.2..3.4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дах хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ын т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.
2.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******, овогт ийн - нарыг нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******, овогт ийн - нарт 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт
зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******, овогт ийн - нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай.
5.Эрүүгийн 1736000630051 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6.Иргэний хуулийн тусгай ангийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч И.*******аас нийт 184215 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.д 125827 төгрөг, насанд хүрээгүй хохирогч М.д 58357 төгрөг, Б.-оос нийт 184215 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.д 125827 төгрөг, насанд хүрээгүй хохирогч М.д 58357 төгрөгийг тус тус олгож, хохирогч Б. нь цаашид гарах эмчилгээний зардал хор уршгийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 600000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
7.Шүүгдэгч Б.-ын эзэмшлийн “Моnел” маркын хөлдөөгчийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 10 сарын 17- ны өдрийн 5/29 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжпэх тухай “, шүүгдэгч И.*******ийн эзэмшлийн “Дауин” маркын мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 10 сарын 17- ны өдрийн 5/32 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”- ыг тус тус хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д
зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******, овогт ийн - нарт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******, овогт ийн - нарыг гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авч, тэнсэгдсэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ******* овогт *******ийн *******, овогт ийн - нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэж, шүүгдэгч С.т хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хүчингүй болгосугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч гомдлоо, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ, иргэний нэхэмжпэгч иргэний нэхэмжпэлтэй холбоотой хэсэгт гаргасан гомдолоо ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
| Т.ЦЭЦЭГМАА |
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ