| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
| Хэргийн индекс | 128/2024/0655/З |
| Дугаар | 128/ШШ2025/0085 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2025/0085
2025 01 27 128/ШШ2025/0085
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас
татгалзсаныг баталж, хэргийг
хэрэгсэхгүй, болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би, Б.Б******* нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзалдаа: “Г.С******* миний бие тус шүүхэд хянагдаж буй Б.Б******* нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн Засаг даргын Хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч Б.Б******* нь Нийслэлийн Засаг даргын Хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хотын стандартын газар болон гуравдагч этгээд Ц.З*******, Ц.Б******* нартай харилцан тохиролцож зөвшилцөлд хүрсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т заасныг үндэслэн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтэй байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Б******* нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хотын стандартын газрын 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн М*** дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хотын стандартын газрын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б*** дугаар барилгын ажлын зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “ ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарлан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Б*** нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хотын стандартын газрын 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн М******* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хотын стандартын газрын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б******* дугаар барилгын ажлын зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ С.ГАНБАТ