| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2024/03111/И |
| Дугаар | 191/ШШ2025/00614 |
| Огноо | 2025-01-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/00614
| 2025 оны 01 сарын 24 өдөр | Дугаар 191/ШШ2025/00614 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК/РД: *******, гүйцэтгэх захирал *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух, ******* овогт ******* *******/РД: *******/-д холбогдох,
5,718,278.32 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа оролцов. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Ц.******* нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц.******* нь манай компанийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 09 дугаар сарын 02-ны өдөр дугаартай хэрэглээний зээлийн зориулалттайгаар 4,274,910.00 төгрөгийг жилийн 35,3 хувь буюу сарын 2,94 хувийн хүүтэй нийт 24 сарын хугацаатай зээл авсан.
Ц.******* нь дугаартай зээлийн гэрээний 4,274,910 төгрөгийг одоог хүртэл бүрэн төлж барагдуулаагүй байдаг. Манай байгууллагын зүгээс зээлдэгч Ц.*******ас удаа дараа шаардан утсаар холбогдож, гэрээнд заасан хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч зээлдэгч Ц.******* нь зээлийн гэрээний үүргийг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөлгүй 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөр 768 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу ...хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар Зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд зээлдэгч Ц.*******ас 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 3,170,847.02 төгрөг, зээлийн хүү 2,167,297.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 367,133.69 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан нотариатын зардал 13,000 төгрөг, нийт 5,718,278.32 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.
Иймд Зээлийн гэрээний үүрэгт 5,718,278.32 төгрөгийг зээлдэгч Ц.*******ас гаргуулж, "******* ******* ББСБ" ХХК-д олгож өгнө үү. гэжээ.
Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Цогтбаатар овогтой ******* миний бие ******* ******* ББСБ-ээс зээл аван гэрээний дагуу төлж барагдуулаагүй нь үнэн болно. Зээлийн үлдэгдэл болох 5,718,278.32 төгрөгийг 7 сарын хугацаанд хуваан төлж барагдуулах болно. Тус төлбөрөө 9-р сараас эхлэн төлж барагдуулна. гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан Нотариатчын нэхэмжлэх, ******* ******* ББСБ ХХК-ийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ******* ББСБ ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ болон түүний хавсралтын хуулбар, ******* ******* ББСБ ХХК болон Ц.******* нарын хооронд байгуулсан 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай Зээлийн гэрээний хуулбар, Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн бараа хүлээлгэн өгсөн актын хуулбар, гадаад пасспортын хуулбар, Зээл төлөлтийн дансны хуулгыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК хариуцагч Ц.*******д холбогдуулан зээлийн үлдэгдэл 3,170,847.02/гурван сая нэг зуун далан мянга найман зуун дөчин долоон төгрөг хоёр мөнгө/ төгрөг, зээлийн хүү 2,167,297.61/хоёр сая нэг зуун жаран долоон мянга хоёр зуун ерэн долоон төгрөг жаран нэгэн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 367,133.69/гурван зуун жаран долоон мянга нэг зуун гучин гурван төгрөг жаран есөн мөнгө/ төгрөг, нотариатын зардал 13,000/арван гурван мянга/ төгрөг, нийт 5,718,278.32/таван сая долоон зуун арван найман мянга хоёр зуун далан найман төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Ц.******* нь 5,718,278.32 төгрөгийг 7 сарын хугацаанд хуваан төлж барагдуулах болно гэх хариу тайлбар ирүүлсэн.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр № Зээлийн гэрээ-ий 2-ын 2.1.5, 3-ын 3.1.1, 3.1.3, 3.1.4, 3.1.5, 3.1.6, 4-ийн 4.2, 4.2.3-т зааснаар нэхэмжлэгч нь 4,274,910/дөрвөн сая хоёр зуун далан дөрвөн мянга есөн зуун арав/ төгрөг 24/хорин дөрөв/ сарын хугацаатай, жилийн 35.3/гучин тав аравны гурав/ хувийн хүүтэй, үндсэн хүүний 20/хорь/ хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү тооцохоор хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулах үүргийг тус тус хүлээсэн болох нь 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр № Зээлийн гэрээ-ий болон Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Зохигчийн байгуулсан 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн № Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Зээлийн гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид 4,274,910/дөрвөн сая хоёр зуун далан дөрвөн мянга есөн зуун арав/ төгрөг шилжүүлсэн болох нь Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, Зээл төлөлтийн дансны хуулгаар тогтоогдож байна.
Хариуцагч нь үндсэн зээлийн төлбөрт нэхэмжлэгчид нийт 1,104,062.98/нэг сая нэг зуун дөрвөн мянга жаран хоёр төгрөг ерэн найман мөнгө/ төгрөг төлсөн болох нь Зээл төлөлтийн дансны хуулгаар тогтоогдож байна.
Хариуцагч нь хүүний төлбөрт нэхэмжлэгчид нийт 3,216,487.33/гурван сая хоёр зуун арван зургаан мянга дөрвөн зуун наян долоон төгрөг гучин гурван мөнгө/ төгрөг төлөхөөс 1,049,189.72/нэг сая дөчин есөн мянга нэг зуун наян есөн төгрөг далан хоёр мөнгө/ төгрөг төлсөн болох нь Зээл төлөлтийн дансны хуулгаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 3,170,847.02/4,274,910-1,104,062.98=3,170,847.02/ /гурван сая нэг зуун далан мянга найман зуун дөчин долоон төгрөг хоёр мөнгө/ төгрөг, зээлийн хүүний төлбөрт 2,167,297.61/3,216,487.33-1,049,189.72=2,167,297.61/ /хоёр сая нэг зуун жаран долоон мянга хоёр зуун ерэн долоон төгрөг жаран нэгэн мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасан.
Гэрээний 3-ын 3.1.6-д үндсэн хүүний 20/хорь/ хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү тооцохоор заажээ.
Хариуцагч нь Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлээ эргүүлэн төлөөгүй болох нь Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, Зээл төлөлтийн дансны хуулгаар тогтоогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчид нэмэгдүүлсэн хүүд нийт 472,720.99/дөрвөн зуун далан хоёр мянга долоон зуун хорин төгрөг ерэн есөн мөнгө/ төгрөг төлөхөөс 105,587.30/нэг зуун таван мянга таван зуун наян долоон төгрөг гучин мөнгө/ төгрөг төлсөн болох нь Зээл төлөлтийн дансны хуулгаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас нэмэгдүүлсэн хүүд 367,133.69/гурван зуун жаран долоон мянга нэг зуун гучин гурван төгрөг жаран есөн мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас нотариатын зардал 13,000/арван гурван мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заасан.
Хариуцагч нь Гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлөх үүргээ зөрчсөн байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нотариатын зардал 13,000/арван гурван мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.*******ас нийт 5,718,278.32/таван сая долоон зуун арван найман мянга хоёр зуун далан найман төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* Финанс ББСБ ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.
57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106,442.45 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******ас улсын тэмдэгтийн хураамжид 106,442.45 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.*******ас нийт 5,718,278.32/таван сая долоон зуун арван найман мянга хоёр зуун далан найман төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* Финанс ББСБ ХХК-д олгосугай.
2. 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106,442.45 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******ас улсын тэмдэгтийн хураамжид 106,442.45 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ د С.ХИШИГБАТ