| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/00059/И |
| Дугаар | 157/ШШ2025/00058 |
| Огноо | 2025-03-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 157/ШШ2025/00058
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,
Нэхэмжлэгч “******* хот ******* дүүрэг, *******-р хороо ******* ******* “******* ******* *******” *******3 давхар *******30*******А тоотод оршин суух, “ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч аймаг Бор-Өндөр сум ******* дүгээр баг -р байрны тоотод оршин суух, овогт холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 20,436,*******53.29 (хорин сая дөрвөн зуун гучин зургаан мянга нэг зуун тавин гурван төгрөг хорин есөн мөнгө) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
*******.Нэхэмжлэгч “ ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч нь манай компанитай 2024 оны 5 сарын 8-ний өдөр өдөр L*******000*******6799 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас:
2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 78*******67085*******8 зээлийн дансны дугаартай, 835,000.00 /найман зуун гучин таван мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5*******67462607 банкны тоот дансанд;
2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 7*******0003*******844 зээлийн дансны дугаартай, 6,000.00 /зургаан зуун дөчин мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг *******6 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5*******67462607 банкны тоот дансанд;
2024 оны 6 дугаар сарын *******6-ны өдөр 7900729684 зээлийн дансны дугаартай, 470,000.00 /дөрвөн зуун далан мянган төгрөг/ төгрөгийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн 4203673730 дансанд;
2024 оны 6 дугаар сарын *******2-ны өдөр 7200009339 зээлийн дансны дугаартай, 8,000,000.00 /найман сая төгрөг/ төгрөгийн лизингийн зээлийг *******2 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.******* хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 4203673730 банкны тоот дансанд;
2024 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 7*******00580728 зээлийн дансны дугаартай, 560,000.00 /таван зуун жаран мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг *******4 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5*******67462607 банкны тоот дансанд;
2024 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 7*******00580609 зээлийн дансны дугаартай, 2,220,000.00 /хоёр сая хоёр зуун хорин мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг *******8 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5*******67462607 банкны тоот дансанд;
2024 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 7*******00544503 зээлийн дансны дугаартай, *******0,280,000.00 /арван сая хоёр зуун наян мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг *******8 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5*******67462607 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.
Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 2 сарын *******7-ний өдөр өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
*******. 2024 оны 6 дугаар сарын 25-ны зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 500,998.90 /таван зуун мянга есөн зуун ерэн найман төгрөг ерэн мөнгө /
- Шимтгэл: *******0,020.00 /арван мянга хорин төгрөг/
- Үндсэн хүү: 9,223.87 /есөн мянга хоёр зуун хорин гурван төгрөг наян долоон мөнгө /
- Нэмэгдүүлсэн хүү: 0.00
- Нийт: 520,242.77 /таван зуун хорин мянга хоёр зуун дөчин хоёр төгрөг далан долоон мөнгө /
2. 2024 оны 6 дугаар сарын 25-ны зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 546,7.34 /таван зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун долоон төгрөг гучин дөрвөн мөнгө /
- Шимтгэл: 0.00
- Үндсэн хүү: *******,977.67 /нэг мянга есөн зуун далан долоон төгрөг жаран долоон мөнгө /
- Нэмэгдүүлсэн хүү: 0.00
- Нийт: 548,385.0******* /таван зуун дөчин найман мянга гурван зуун наян таван төгрөг нэг мөнгө /
3. 2024 оны 6 дугаар сарын *******6-ны зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 470,000.00 /дөрвөн зуун далан мянган төгрөг/
- Шимтгэл: 0.00
- Үндсэн хүү: 0.00
- Нэмэгдүүлсэн хүү: 0.00
- Нийт: 470,000.00 /дөрвөн зуун далан мянган төгрөг/
4. 2024 оны 6 дугаар сарын *******2-ны зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 7,999,999.44 /долоон сая есөн зуун ерэн есөн мянга есөн зуун ерэн есөн төгрөг дөчин дөрвөн мөнгө /
- Шимтгэл: 0.00
- Үндсэн хүү: *******,7,065.63 /нэг сая долоон зуун дөрвөн мянга жаран таван төгрөг жаран гурван мөнгө /
- Нэмэгдүүлсэн хүү: 72,954.39 /далан хоёр мянга есөн зуун тавин дөрвөн төгрөг гучин есөн мөнгө /
- Нийт: 9,777,0*******9.46 /есөн сая долоон зуун далан долоон мянга арван есөн төгрөг дөчин зургаан мөнгө /
5. 2024 оны 6 дугаар сарын 4-ний зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 528,942.92 /таван зуун хорин найман мянга есөн зуун дөчин хоёр төгрөг ерэн хоёр мөнгө /
- Шимтгэл: 0.00
-Үндсэн хүү: *******,9*******4.2******* /нэг мянга есөн зуун арван дөрвөн төгрөг хорин нэгэн мөнгө /
- Нэмэгдүүлсэн хүү: 0.00
- Нийт: 530,857.*******3 /таван зуун гучин мянга найман зуун тавин долоон төгрөг арван гурван мөнгө /
6. 2024 оны 6 дугаар сарын 4-ний зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 2,*******69,4.73 /хоёр сая нэг зуун жаран есөн мянга дөчин дөрвөн төгрөг далан гурван мөнгө /
- Шимтгэл: 0.00
- Үндсэн хүү: 35,9.77 /гучин таван мянга есөн зуун дөчин төгрөг далан долоон мөнгө /
- Нэмэгдүүлсэн хүү: 0.00
- Нийт: 2,2,985.50 /хоёр сая хоёр зуун дөрвөн мянга есөн зуун наян таван төгрөг тавин мөнгө /
7. 2024 оны 5 дугаар сарын 9-ний зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 5,090,339.64 /таван сая ерэн мянга гурван зуун гучин есөн төгрөг жаран дөрвөн мөнгө /
- Шимтгэл: 0.00
- Үндсэн хүү: *******,259,*******68.73 /нэг сая хоёр зуун тавин есөн мянга нэг зуун жаран найман төгрөг далан гурван мөнгө/
- Нэмэгдүүлсэн хүү: 26,655.05 /хорин зургаан мянга зургаан зуун тавин таван төгрөг таван мөнгө /
- Нийт: 6,376,*******63.42 /зургаан сая гурван зуун далан зургаан мянга нэг зуун жаран гурван төгрөг дөчин хоёр мөнгө /
Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 8,500.00 /найман мянга таван зуун төгрөг/ төгрөг.
Иймд хариуцагч ас нийт 20,436,*******53.29 /хорин сая дөрвөн зуун гучин зургаан мянга нэг зуун тавин гурван төгрөг хорин есөн мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч овогт шүүхэд гаргасан тайлбартаа: “ миний бие нь “ ББСБ” ХХК-ийн зээлийн үлдэгдэл болох 20,436,*******53,29 төгрөгийг 4 дүгээр сараас 7 дугаар сар хүртэл *******,500,000 төгрөгийг сар бүрийн *******0, 20-ны өдөр 750.000 төгрөгөөр 2 хувааж, 2025 оны 09 дүгээр сараас 2026 оны 3 дугаар сар хүртэл сар бүрийн *******0-ны өдөр, 20-ны өдөр *******.000.000 төгрөгөөр 2 хувааж төлөх тул шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
*******.Нэхэмжлэгч “ ББСБ” ХХК нь хариуцагч О. холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 20,436,*******53.29 (хорин сая дөрвөн зуун гучин зургаан мянга нэг зуун тавин гурван төгрөг хорин есөн мөнгө) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлийн 45*******.******* дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
Нэхэмжлэгч “ ББСБ” ХХК, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлийн 45*******.******* дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.
Дээрх зээлийн гэрээний үндсэн дээр хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагатай зээлийн гэрээ байгуулж 20,436,*******53.29 (хорин сая дөрвөн зуун гучин зургаан мянга нэг зуун тавин гурван төгрөг хорин есөн мөнгө) төгрөгийн үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүүгийн төлбөрийн хамт төлөх үүрэг хүлээсэн байна.
3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 20,436,*******53.29 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 20,436,*******53.29 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
5.Хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 20,436,*******53.29 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
6.Нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260,*******3******* төгрөгийн тал хувь болох *******30,065 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж *******30,065 төгрөг 50 мөнгийг, хариуцагч ас улсын тэмдэгтийн хураамж *******30,065 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, *******23 дугаар зүйлийн *******23.*******-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.Нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-н нэхэмжилсэн 20,436,*******53.29 (хорин сая дөрвөн зуун гучин зургаан мянга нэг зуун тавин гурван төгрөг хорин есөн мөнгө) төгрөгийг хариуцагч нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260,*******3******* төгрөгийн тал хувь болох *******30,065 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж *******30,065 төгрөг 50 мөнгийг, хариуцагч ас улсын тэмдэгтийн хураамж *******30,065 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.*******.******* дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ