| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2024/10427/И |
| Дугаар | 192/ШШ2025/01302 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/01302
| 2025 02 13 | 192/ШШ2025/01302 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, ******* ХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороолол, ******* 1 дүгээр гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 22,040,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.******* нь 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр тус банктай 1080105370 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 23,640,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч үндсэн зээл 2,364,000 төгрөг, зээлийн хүү 1,281,634.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,857.26 төгрөг төлсөн. М.******* нь 1080105370 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Үүнд: хугацаа хэтэрсэн хоног 54, зээлийн үлдэгдэл 21,276,000 төгрөг, хүү 756,048 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,802 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл 22,040,850 төгрөг байна. Бидний зүгээс гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 22,040,850 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, М.*******д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 22,040,850 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 3,300,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан бөгөөд нэхэмжлэлээс үлдэх 18,740,850 төгрөгийг 6 сарын хугацаанд хуваан төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа. Үүнд: 2025 оны 3 дугаар 20-ны өдрийн дотор 3,123,475 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 3,123,475 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор 3,123,475 төгрөг,
2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор 3,123,475 төгрөг, 2025 оны 7 дугаар 20-ны өдрийн дотор 3,123,475 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор 3,123,475 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч М.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,040,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлага 22,040,850 төгрөгөөс 3,300,000 төгрөгийг төлж барагдуулсан ба үлдэх 18,740,850 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 3 дугаар 20-ны өдрийн дотор 3,123,475 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 3,123,475 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор 3,123,475 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор 3,123,475 төгрөг, 2025 оны 7 дугаар 20-ны өдрийн дотор 3,123,475 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор 3,123,475 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд, ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, М.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 22,040,850 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, М.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлага 22,040,850 төгрөгийн 3,300,000 төгрөгийг төлж барагдуулсан ба үлдэх 18,740,850 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 3 дугаар 20-ны өдрийн дотор 3,123,475 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 3,123,475 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор 3,123,475 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор 3,123,475 төгрөг, 2025 оны 7 дугаар 20-ны өдрийн дотор 3,123,475 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор 3,123,475 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ХК-д төлж барагдуулна гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 268,156 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******аас 134,078 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 134,078 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД