2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/01373

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 17

192/ШШ2025/01373

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 64 дүгээр байр, 4 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 30 дугаар байр, 15 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/-т холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: овогтой ******* миний бие 2004 онд танилцаж бид 2 өмнөх амьдралаасаа тус бүр 1 хүүхэдтэй гэр бүл болсон. 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр бид гэрлэлтээ батлуулсан. Бид 21 жил хамт амьдарсан. Том охин *******ын 2001 онд төрсөн. 24 настай. Хүү *******ын Хос-Од 2010 онд төрсөн. 14 настай. 51-р сургуулийн сурагч. Бага охин *******ын 2014 онд төрсөн. 10 настай. 51-р сургуулийн сурагч. Бид ам бүл 5-лаа элэг бүтэн сайхан амьдарч байсан. Бидний хамтын амьдралын маргаан ийм асуудлаас эхэлсэн байдаг. Б.******* нь хөдөө ажилтай гэх нэрийдлээр гэртээ ирэх нь багасаж утсаа авахгүй, утас нь холбогдох боломжгүй байх, гэртээ ирэхээрээ архи ууж сандал, ширээ шидэх, агсан тавих гэх мэт зан ааш маш их өөрчлөгдсөн. Гэр бүлээс гадуур харилцаа удаа дараа үүсгэж давхар амьдралтай болсон байсан. 2018 оноос гэх эмэгтэйтэй ажил хэргийн шугамаар танилцаж хамт архи ууж нэг оронд орсноос энэ явдал эхэлсэн. 2021 оны 12 дугаар сарын 04-ны шилжих шөнө Дундговь аймгийн Чойр хотод байрлах 25 өртөөний ажилчдын байранд амьдарч байсан гэрт нь очиход Бат-Оюун гэх хүүхэн үрчгэр ягаан подвалк өмссөн доогуураа нүцгэн хаалга тайлж өгч нь гэрт нь ортол миний нөхөр Б.******* орондоо чармай нүцгэн хэвтчихсэн байдалтай байсан намайг тухайн байгаа байдал дээр гэрт нь ороход зайл гэж хэлэн хоёрт хөөгдөөд зодуулаад гараад явсан. гэх хүүхэн Б.*******ыг 3 хүүхэд эхнэртэй гэдгийг нь мэдсээр байж хамтран амьдарч өөрийн гэр бүлдээ болон өртөөний хамт ажилладаг хүмүүст миний нөхөр хэмээн танилцуулсан байсан. Энэ хоёрын хамтын амьдрал эргэж, буцаж ингэж даамжирсаар 7 жил болсон байна. Мөн Б.******* нь намайг хамтран амьдрагч Бат-Оюунтайгаа уулзуулж гэр бүлээ сонголоо дахиж уулзахгүй гэж хэлэхэд нь тэр гэр бүл үймүүлэгч эмэгтэй Б.*******аас салахгүй 5 жил миний амьдралаар тоглосон гэх мэтээр та 2 миний өмнө сөгд цахим сүлжээнд зургийг чинь тавина гэх зэргээр сүрдүүлж, орилж, чарлаж чамайг хүүхдүүдтэй чинь гудамжинд гаргана чи хараарай гэх мэтээр заналхийлж одоо байнга Б.*******аар эрүүл согтуугүй гэр орноос хөөлгөж сэтгэл санааны дарамтад амьдарч байгаа. Хамтран амьдрагчтайгаа муудалцах болгондоо гэрт ирж хэрүүл хийж сэтгэл санааны хямралд оруулж тав тухгүй байдал үүсгэдэг. 2020 онд Б.******* нь мотоциклтой явж байгаад баруун хөлийн бүдүүн гуяа хугалж унах унаагүй байхад нь 2021 оны 08 сарын 31-ний өдөр төрсөн эгчийнхээ том охин Б.Амаржаргалаас 20,000,000 төгрөг бэлнээр зээлж Б.*******т машин авч өгсөн. Миний авч өгсөн машиныг зарсан. Б.Амаржаргалаас зээлсэн мөнгөө төлөхийн тулд 11 сая төгрөгийг би цалингийн зээл авч цалингаасаа сард 800,000 төгрөг төлж амьдарч байна. Мөн үлдэгдэл цалингийн зээлээ төлүүлж хаалгуулан өр зээлгүй үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлмээр байна. Б.******* нь одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй мэт боловч хэсэг хугацаанд машингүй явж байгаад банк бусаар хүний нэр дээр 90-28 УНҮ маркийн SAI машин авч унаж байгаа гэж өөрөө хэлсэн. Байр, машин дээр эд хөрөнгийн маргаантай тул өөрийн нэр дээр хөрөнгө авч чадахгүй байна гэх мэтээр аашилж байсан.

Халамжийн сангаас 60% хөгжлийн бэрхшээлтэй иргэний сарын 397,500 төгрөгийн тэтгэвэр авдаг. Группийн надаас та нар юугаа авдгийн гэх мэтээр үр хүүхдүүддээ үүрэг хариуцлага хүлээхгүй байгаад гомдолтой байна. Б.******* нь хүүхдүүддээ санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх нь бага. 7 хоногт 1-2 удаа 5000-20000 төгрөг л миний дансаар шилжүүлдэг. Хүүхдүүд өвдөхөд мөн баяр ёслолоор хүүхдүүдээ баярлуулах, хувцаслах зэрэг асуудал үүсэхэд санхүүгийн дэмжлэг байна уу гэхэд мөнгө байхгүй л гэдэг. Группийн мөнгөнөөсөө байрны мөнгө харилцан тохиролцсоны үндсэн дээр сард 120,000 төгрөг төлж байгаа. Хүссэн үедээ үр хүүхэдтэйгээ уулзаж байгаа. 2024 оны 11 сарын 12 өдөр Баянгол дүүргийн анхан шатны шүүхээр орж 2024 оны 12 дугаар сарын 09-ны өдөр гэрлэлтээ цуцлуулж хүүхдүүд маань миний асрамжид үлдсэн. Гэрлэлт цуцлахаас өмнө хамтран амьдрагч эмэгтэйн хамт гудамжаар сугадалцан явж байгаатай удаа дараа таарч хүүхдүүдэд маань маш хүндээр тусдаг. Гудамжинд хүүхэдтэйгээ таараад дуугарахгүй танихгүй мэт өнгөрөх нь бага охинд минь хүндээр тусаж уйлаад хэцүү байдаг. Ангийнх нь хүүхдүүд хүртэл гадуур хамт явж байгааг нь харж хэлэхэд их ичдэг гэсэн. Аавыгаа ийм асуудал гаргаж хамтран амьдрагч хүүхнээ сонгон гэрээсээ явахад хүүхдүүд маш хүнд цохилтод орж байсан. Шилжилтийн насан дээрээ байгаа 2 хүүхэд маань ааш занд өөрчлөлт гарах эрсдэл өндөр байгаа тул сэтгэл зүйчид хандах санхүүгийн асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Бидний тусдаа амьдарснаас хойш 2021 оноос 3 хүүхэд маань миний асрамжид өсөн торниж байгаа. Одоо Б.******* нь тусдаа гэрлэлт цуцлахаас 7 жилийн өмнө хамтын амьдралтай болсон тул хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. гэв.

 

2. Хариуцагч Д.Батмөнх шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.******* миний бие 2004 онд Б.*******той танилцаж, 2008 оноос хамт амьдарсан. Бидний дундаас 2010 оны 3 дугаар сарны 24-ний өдөр хүү төрж, бид 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр охин Х. төрсөн. Би эрүүл мэндийн шалтгааны улмаас Франц Улс руу 2013 онд /элэг солиулах шаардлагатай гэсний дагуу/ эмчилгээнд 3 сар яваад ирэхэд эхнэр болох Б.******* өөр хүнтэй харилцаа холбоотой болсныг мэдсэн. Бид зан харилцааны тааламжгүй харилцаа байнгын үүсэж намайг элдвээр хэлж доромжлох, үр хүүхдийн хажууд ёс бус үг хэллэг хэлэх, найз нөхдийн минь эхнэр болон өөр эмэгтэй хүмүүстэй хардаж сэтгэл санааг тавгүй байлгах нь байнгын үзэгдэл болсон. Үр хүүхдүүдээ бодоод маш их тэвчээр гаргаж амьдардаг байсан. 2022, 2023 онд миний бие гэрлэлтээ цуцлуулах өргөдөл өгсөн боловч эхнэр болох Б.******* нь ярилцаж шүүхэд өгсөн өргөдлөө татаад авчих миний зүгээс цаашид элдэв ааш гаргаж хэрүүл тэмцэл, хардаж сэрдэж зовоохгүй чи үр хүүхдээ боддог бол шүүхэд гаргасан өргөдлөө авчих гэсний улмаас шүүхэд гаргасан нэхэмжлэлээ удаа дараа авсан. 2022 оноос миний бие Б.*******оос тусдаа амьдарч байна. Өнгөрсөн хугацаанд эхнэр болох Б.******* нь үр хүүхдүүдтэйгээ уулзахаар очиход хэл амаар доромжилж, сэтгэл зүйн дарамт стресс үүсгэдэг. Өөрийн ээжийн өмчлөлийн байранд орох, үр хүүхэдтэйгээ уулзаж хонох эрхгүйн дээр хөөгдөж, туугддаг үр хүүхдүүдийнхээ дэргэд муу муухай үг хэллэгийг сонсуулахгүй гээд гарч явдаг. Миний бие эрүүл мэндийн шалтгаанаар 2013 онд группэд орсон. Хөдөлмөрийн чадвараа алдсан ч эцэг хүний үүрэг хариуцлагаа үүрч эхнэр болох Б.******* хүүхдүүд нарын нийгмийн асуудал болон хэрэглээг тогтмол хангаж байсан. 2024 онд бид гэрлэлтээ шүүхээр цуцлуулсан ч өнөөдрийг хүртэл миний ээжийн өмчлөлийн байранд үнэ төлбөргүй амьдарч байгаагаас гадна өрхийн хэрэглээний урсгал зардлыг сар бүр тогтмол төлдөг. Мөн хоёр хүүхдийн тухай бүрд нь өөрийн боломж бололцоогоор санхүүгийн асуудлыг шийдэж өгдөг. Б.******* нь төрсөн эгчийнхээ том охин Б.Амаржаргалаас 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр бэлнээр 20,000,000 төгрөг авч надад машин авч өгсөн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.******* бид хоёр амьдарч буй байранд тавилга хийлгэхээр Б.Амаржаргалаас зээлж авсан. Б.******* бид хоёр тухайн үед гэр бүл байсан учир харилцан тохиролцсоны үндсэн дээр Б.Амаржаргалд 2021 оны 9 дүгээр сарын дундуур 11 сая төгрөгийг Б.******* цалингийн зээл авч өгсөн. Үлдэгдэл 9 сая төгрөгийг Б.******* миний бие өөрийн данснаас 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төлж барагдуулсан. Б.******* нь бид хоёр 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш гэр бүлийн маргаанаас болж тусдаа амьдарч байгаад 2024 онд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. Б.******* нь 2021 онд хийсэн цалингийн 11 сая төгрөгийн зээл нь 2025 он хүртэл төлөгдөж дуусаагүй байгаа нь өөрт нь хамааралтай гэж бодож байна. Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш тусдаа амьдарч эхлэхдээ өөрийн ээжийн өмчлөлийн байранд хоёр хүүхдээ бодож үнэ төлбөргүй суулгаж, мөн ахуйн хэрэглээний зардал, дээр дурдсан өөрийн хэрэглээний тогтмол зардлын энэ өнгөрсөн хугацаанд тогтмол төлж байсан. Б.******* нь миний бие 2013 оноос одоог хүртэл элэгний хатуурал буюу цирроз Б, Д вирус оноштойгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэний группэд байж улсаас 375,000 төгрөгийг эмчилгээ, оношилгооны тэтгэмж болгон авдаг учир хоёр хүүхдийн тэтгэмж сар бүр тогтмол төлөх боломжгүй. Мөн бид хоёр 3 хүүхдийн эцэг, эх болоод амьдарч байх хугацаанд Б.*******ыг санхүүгийн эрхшээлд оруулж байгаагүй. Б.******* нь ажил төрөл хийдэг ч цалин мөнгөө гэр орондоо зарцуулдаггүй зөвхөн өөртөө зарцуулдаг байсан. Намайг хөгжлийн бэрхшээлтэй групптэйг миний төрсөн эцэг, эх, ах, дүү нар ойлгож байнга тусалж дэмждэг. Б.******* нь миний хоёр хүүхдийг сурч боловсруулах, асран хамгаалахад хүндрэлтэй байгаа бол Б.******* миний бие хүү , охин Х. нарыг өөрийн асрамжид авахад татгалзах зүйлгүй. гэв.

 

 

Миний бие Д.Батмөнх 2024 оны 9 сараас тасралтгүй 5 сар 200,000 төгрөг төлсөн. Миний бие эцгийнхээ үүргийг гүйцэтгэж сард хөлсний доод хэмжээгээр тэтгэмж төлөхийг зөвшөөрч байна. гэжээ.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

 

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, охин Х., хүү нарын төрсний гэрчилгээний хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, охин Х.ын иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын 51 дүгээр сургуулийн тодорхойлолт.

3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт өгөөгүй болно.

3.3. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Зохигч болох Б.*******, Б.******* нарын дундаас 2010 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүү , 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр охин Х. нар төрж, эрүүл бойжиж байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

 

3. Хариуцагч Б.******* нь эрүүл мэндийн шалтгаантай, мөн Б.******* нь хүүхдүүдийн хамт орон сууцанд үнэ төлбөргүй амьдарч байгаа, хэрэглээний болон урсгал зардлыг сар бүр тогтмол төлдөг гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

4. Хүүхдийн эцэг, эсхүл эх нь эрүүл мэндийн шалтгаантай, мөн орон сууцанд үнэ төлбөргүй амьдарч байгаа, хэрэглээний болон урсгал зардлыг сар бүр тогтмол төлдөг бол хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс тэднийг чөлөөлж болохыг зөвшөөрсөн зохицуулалт Гэр бүлийн тухай хууль болон бусад хуульд байхгүй байна.

5. Хариуцагч Б.******* нь хэрэглээний болон урсгал зардлыг сар бүр тогтмол төлдөг гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэсэн. Энэ тохиолдолд хариуцагч нь хүүхдүүдийн хэрэглээний болон урсгал зардлыг сар бүр төлдөг болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй.

6. Нэхэмжлэгч нь шүүхэд хандаж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан тул шүүх энэ хэмжээнд хэргийг шийдвэрлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, шүүх хүүхдэд тэтгэлэг төлөх үүрэг хариуцагч Б.*******т үүссэн эсэхийг шийдвэрлэнэ. Харин Б.******* болон Б.******* нар нь эд хөрөнгийн талаар үндсэн болон сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул тэдний хоорондын төлбөр тооцоотой асуудлыг энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шийдвэрлэх боломжгүй юм.

7. Зохигчид гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан, цаашид хамтран амьдрах боломжгүй байгаа талаар зохигчид илэрхийлсэн ба Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй тул хүүхдэд тэтгэлэг тогтоож, хуульд заасан хэмжээгээр сар бүр эцэг Б.*******аас гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

9. Хүүхдийн эрхийн тухай 1989 оны конвенцийн 5 дугаар зүйлд ... эцэг эх, зохих тохиолдолд, нутгийн ёс заншлын дагуу өргөтгөсөн гэр бүл, нийгэмлэгийн гишүүд, асран хамгаалагч болон хүүхдийн өмнөөс хуулийн дагуу хариуцлага хүлээх бусад этгээдийн хариуцлага, эрх, үүргийг хүндэтгэн, хөгжиж буй хүүхдийн чадавхад нийцүүлэн энэхүү Конвенцэд заасан эрхээ хэрэгжүүлэхэд удирдан чиглүүлнэ, 6 дугаар зүйлийн 2-т ...хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана, 9 дүгээр зүйлийн 1 ... хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад шаардлагатай хэмээн эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэрийн дагуу, хэрэглэгдэх хууль, журмыг үндэслэн шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хүүхдийг хүсэл зоригийнх нь эсрэг эцэг, эхээс нь салгахгүй байх үүрэг хүлээнэ. Ийм шийдвэрийг эцэг, эх хүүхдэдээ хэрцгийгээр харьцах, анхаарал, халамжгүй орхих, эсхүл эцэг эх нь тусдаа амьдардаг тохиолдолд хүүхдийн оршин суух газрын талаар зохих шийдвэрийг гарган, 3 Хүүхдийн дээд ашиг сонирхолд харшлахгүй бол эцэг эхийнхээ аль нэгнээс буюу хоёулангаас салж хагацсан хүүхэд эцэг, эхийнхээ аль алинтай байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхийг оролцогч улсууд хүндэтгэнэ гэж заасныг, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй, 5.3-т Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй, 6.2-т Хүүхэд хөгжих эрхээ амралт, чөлөөт цагаараа тоглож наадах, хүүхдийн зуслан, сувилалд амарч сувилуулах, өөрийн хүсэл сонирхлын дагуу уралдаан тэмцээн, хөгжлийн хөтөлбөр, дугуйлан секц, бүлэг, клубт хамрагдах, хөгжлийн төв, ордонд суралцах зэрэг хэлбэрээр эдэлнэ, 7.1-т Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй, 7.3-т Хүүхэд өөрийн нэр төр, гэр бүлийн амьдрал, хувийн мэдээлэл, орон байрны халдашгүй байдал, хувийн орон зайгаа хамгаалуулах эрхтэй гэж заасныг тус тус үндэслэн хүүхдийн эрхийг хангаж, түүний хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эх Б.*******од хүлээлгэж, хүү , охин Х. нарыг эхийн асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ....Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг мөн, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу эцэг Б.******* нь хүү , охин Х. нарыг эхийн асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй юм.

 

10. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хүүхдийг хүмүүжүүлэх нь хүүхдэд бие хүний сайн сайхан шинж байдал зөв үйл, ёс суртахууны үнэт чанарыг төлөвшүүлэх тасралтгүй үйл ажиллагаа байх бөгөөд хүүхдийг хүмүүжүүлэхэд дараах чиглэлийг баримтална: Үүнд: Эцэг эхээ хайрлах, бусдыг хүндэтгэх, туслах, эх орон, байгаль орчноо хайрлан хамгаалах, зохих насанд нь сургуулийн өмнөх, бага, дунд боловсрол эзэмшүүлэх, хууль ёсыг сахих, үндэсний өв уламжлалаа дээдлэн хүндэтгэх, эрүүл мэнд болон өөрийгөө хамгаалах, амьдрах арга ухааны дадал, чадвар эзэмшүүлэх, оюун ухаан, бие бялдар, авьяас чадвараа хөгжүүлэх, 10 дугаар зүйлд зааснаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэгт хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь доор дурдсан үүрэг хүлээнэ. Үүнд: хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчныг бүрдүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх, хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах, хүүхдийг хууль тогтоомжид заасан нийгмийн үйлчилгээнд хамруулах, хүүхдийн нэр төр, хувийн мэдээллийг хадгалж, хувийн орон зайг хамгаалах, хүүхдийг хүндэтгэн сонсож, шийдвэр гаргах, хүүхдийг хөгжиж, төлөвшихөд нь дэмжин туслах, хууль тогтоомжид заасны дагуу хүүхдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх, хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах, эцэг, эх тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг дээрх заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан зэрэг үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-д зааснаар эцэг, эх тусдаа амьдрах болсон хэдий ч хариуцагч Б.*******ын хуулиар хүлээсэн дээрх үүрэг хэвээр үлдэхийг, эцгийн үүргээ хэрэгжүүлэхэд нь нэхэмжлэгч Б.******* саад болохгүй байхыг дурдаж байна.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******од олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2010 оны 3 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү ******* овогт *******ын Хос-Од /РД: /, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин ******* овогт *******ын /РД: УЖ14321006/ нарыг эх Б.*******ын асрамжид үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан охин Х.ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, хүү , Х. нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Б.*******аас гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******ыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад учруулахыг хориглосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******од олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД