| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 182/2024/04974/И |
| Дугаар | 191/ШШ2025/01746 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 191/ШШ2025/01746
| 2025 02 26 | 191/ШШ2025/01746 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 06 дугаар хороо, ..... тоот хаягт оршин суух, Д******* овогт Р*******ийн Я******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, ..... тоот хаягт байрлах, “Б*******” ХХК /рд:*******/-д холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэгт 16,141,110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Я*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Р.Я******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Б*******” ХХК-тай 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр машин механизм түрээслэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр Р.Я******* би өөрийн компани болох “Б*******” ХХК-ийн өмч болох ******* УН улсын дугаартай САТ-140 маркийн автогрейдрийг “Б*******" ХХК-д операторын хамт түрээслэх, “Б*******” ХХК нь түрээсийн төлбөрийг сарын 30.000.000 төгрөгөөр тооцон төлөх үүргийн тус тус хүлээн талууд тохиролцсон.
“Б*******” ХХК нь Хэнтий аймгийн Норовлон сумын авто замын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллаж, тухайн замын ажилдаа манай автогрейдрийг ажиллуулсан.
Улаанбаатар хотоос автогрейдрийг 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр тээвэрлэж, 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Норовлон сумын автозамын ажил гүйцэтгэж байгаа газар очсон бөгөөд түрээсийн техникийн нэг онцлог нь очсон өдрөөс эхлэн түрээс тооцогддог юм.
Иймд 2023 оны 08 дугаар сарын 27-31 хүртэл 4 хоног, 09 дүгээр сарын 01-30-ны өдөр хүртэл нийт 30 хоног, 2023 оны 10 дугаар сарын 01-31-ний өдөр хүртэл нийт 31 хоног, 2023 оны 11 дүгээр сарын 01-05-ны өдөр хүртэл 6 хоног, нийт 71 хоног, үүнээс 2023 оны 10 дугаар сард засвартай ажиллаагүй 4 хоногийг хасаад нийт 67 хоног ажиллаад өвлийн улирал эхэлсэнтэй холбоотой ажил дуусаж, буусан.
Миний тооцоогоор 67 хоног буюу нийт 67.000.000 төгрөг авахаас 2023 оны 08 дугаар 20-ны өдөр урьдчилгаа 5.000.000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр
1,500,000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 5.000.000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 18.403.225 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 5.000.000 төгрөгийг тус тус “Б*******” ХХК-аас авч нийт 34.903.225 төгрөг авсан, одоо үлдэгдэл 32,096,775 төгрөг гэж тооцон “Б*******” ХХК-ийн ажлын байранд тооцоо нийлэхээр 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр очтол танай оператор архи уусан, ажил цалгардуулсан, гэх байдлаар хандсан тул “Б*******” ХХК-ийн тооцоо гаргасан актын зургийг дараад гарсан.
“Б*******” ХХК-ийн тооцоогоор 09 дүгээр сарын 01-30-ны өдөр хүртэл 28 хоног ажиллахаас 26 хоног, 2023 оны 10 дугаар сарын 01-31-ний өдөр хүртэл нийт 28 хоног ажиллахаас 22 хоног, 2023 оны 11 дүгээр сарын 01-05-ны өдөр хүртэл 6 хоног гэж түрээсийн төлбөрийг нийт 57.044.335 төгрөг гэж тооцсон байсан бөгөөд үүнээс 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр урьдчилгаа 5.000.000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1.500.000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 11 -ний өдөр 5.000.000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 18.403.225 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 27-ний өдөр 5.000.000 төгрөг, нийт түрээсийн төлбөрт 34.903.225 төгрөг төлсөн, үлдэх төлбөр 22,141,110 төгрөг гэж тооцоо гаргасан баримтыг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр надад үзүүлсэн.
“Б*******” ХХК-ийн дээрх тооцоог хүлээн зөвшөөрөөд үлдэх төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 4.000.000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөгийг өгсөн. Одоо үлдэх 16.141.110 төгрөгийг төлөхгүй, санхүүжилт байхгүй гэх тайлбарыг хэлж, хоног хугацаа их авч байна.
Бидний хувьд ажил хийсэн нь үнэн, “Б*******” ХХК-ийн тооцоог хүлээн зөвшөөрсөн нь /нэн, “Б*******” ХХК-ийн санхүүжилт байхгүй гэх нөхцөл байдлыг харж, өдийг хүртэл хүлээж, тэвчээртэй хандаж ирсэн.
Иймд “Б*******” ХХК нь түрээсийн төлбөр 16.141.110 төгрөгийг төлөхгүй байх тул уг мөнгөн хөрөнгийг гаргуулж өгнө үү.
1.1. Талуудын хооронд түрээсийн гэрээ 2023.8.29-нд түрээсийн гэрээ байгуулагдсан. Гэрээг би өөрийн нэрээр байгуулагдсан. Үүний дараа компанийн нэр дээр шилжсэн тул гэрээ байгуулах эрх олгогдсон. Сарын 30 сая төгрөгөөр түрээсэлсэн. 8.26-нд ачиж *******чаад 27-с ажиллаж эхлээд нийт 71 хоног ажилласан. Урьдчилгаа төлсөн. Сард 28 хоног ажиллаад 2 хоног амрах бөгөөд энэ нь 30 хоногтоо ордог. Бид тооцоо нийлсэн байдаг. 16,141,110 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм. Үүнийг Згээс нэхэхээр удахгүй өгнө гэдэг. Улмаар төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрээнд операторын хариуцлагын асуудал байхгүй. Төлбөрийн талаар шаардахад энэ талаар ярьдаггүй байсан гэв.
2. Хариуцагч “Б*******” ХХК нь шүүхэд, түүний төлөөлөгч Ж.Б******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023.08.29-нд иргэн Р.Я*******тай машин механизм түрээслэх гэрээг байгуулж 30-06 УН улсын дугаартай автогрейдер 1 сарын 30,000,000 / гучин сая/ төгрөг НӨАТ-тэй үнээр ажиллуулахаар тохиролцсон.
Ажлын хөлс болох төлбөрийг М.Б /хаан банк тоот данс/ Р.Я******* /хаан банк тоот данс/, “Б”ХХК /хаан банк тоот данс/ тус тус хийсэн болно.
| № | Огноо | Төлбөр дүн | Данс |
| 1 | 2023-08-15 | 5,000,000 | М.Б хаан банк |
| 2 | 2023-08-25 | 1,500,000 | М.Б хаан банк |
| 3 | 2023-09-11 | 5,000,000 | М.Б хаан банк |
| 4 | 2023-10-31 | 18,403,225 | “Б” ХХК /хаан банк / |
| 5 | 2023-12-27 | 5,000,000 | “Б” ХХК /хаан банк / |
|
|
| 34,903,225 | 2023 онд төлсөн нийт төлбөр |
| 6 | 2024-03-04 | 100,000 | Р.Я******* хаан банк |
| 7 | 2024-03-23 | 4,000,000 | М.Б хаан банк |
| 8 | 2024-05-30 | 2,000,000 | “Б” ХХК /хаан банк / |
|
|
| 6,100,000 | 2024 онд төлсөн нийт төлбөр |
| 9 | Нийт | 41,003,225 төгрөг төлсөн | |
Одоо үлдэгдэл 16,041,110 төгрөг байна. Уг мөнгийг төлөх боломжгүй.
Учир нь: 30-06 УН#улсын дугаартай автогрейдерын оператор М.Б нь түрээсийн техник болох Б.Бын экскаваторыг өөрийн дураар асаах үйлдэл хийхдээ эпер ашиглаж байгаад эд ангийг шатааж хохирол учруулсан, Уг хохирлоо барагдуулаагүй явсан бөгөөд уг хохирлын зардлыг “Б*******” ХХК төлж барагдуулсан болно.
Б.Бын экскаваторын засварын зардал:
| № | Эд ангийн нэр | Тоо /ширхэг/ | Үнэ /төгрөг/ | Нийт үнэ /төгрөг/ |
| 1 | Агаарын холбогч хоолой | 2 | 200,000 | 400,000 |
| 2 | Мотороос гарч байгаа агаар халаагчийн хоолой | 1 | 1,200,000 | 1,200,000 |
| 3 | Кришкений жийрэг | 1 | 200,000 | 200,000 |
| 4 | Кришкений жийрэг солих ажлын хөлс |
| 350,000 | 350,000 |
| 5 | Интеркүүлэрийн радиатор | 1 | 5,800,000 | 5,800,000 |
| 6 | Интеркүүлэрийн радиатор захиалгын зардал |
| 700,000 | 700,000 |
| 7 | Агаарын хоолойн доод талын пишенгийн утас | 1 | 1,650,000 | 1,650,000 |
| 8 | Экскаватор засварын тээвэрлэлтийн хөлс |
| 2,152,000 | 2,152,000 |
| 9 | Нийт |
|
| 12,452,000 |
Эвдэрсэн эд ангийн фото зураг болон засварын зардлын дансны хуулгыг хамт хавсаргав.
“Б*******” ХХК-с Б.Бын данс уруу сэлбэгийн мөнгө, HERO сэлбэгийн газарт шилжүүлсэн дансны хуулгыг хавсаргав.
| № | Огноо | Мөнгөн дүн /төгрөг/ | Дансны нэр |
| 1 | 2023-12-27 | 3,000,000 | Xera хаан банк |
| 2 | 2024-01-09 | 2,000,000 | Б.Б хаан банк |
| 3 | 2024-03-11 | 5,452,000 | Б.Б хаан банк |
| 4 | 2024-04-01 | 2,000,000 | Б.Б хаан банк |
| 5 | Нийт | 12,452,000 |
|
Иргэн Р.Я******* болон “Брос роүд бридж” ХХК” цахим төлбөрийн баримт мэдээллийн санд оруулаагүй. /НӨАТ/ Энэ нь “Б*******” ХХК -д төлбөр болж нэмэгдсэн. Асах боломжгүй болсон эвдэрсэн экскаваторыг УБ хот уруу ачиж чадахгүй сэлбэг хүлээх хугацаанд харж байсан ажилчдын цалин бусад зардлыг нэмж тооцох хүсэлтэй байна.
1. Түрээсийн экскаватор эвдэлсэн зардал
2. НӨАТ шивэлт
3. Эвдэрсэн техник манасан ажилчдын цалин болон бусад зардал зэрэг компанид учруулсан хохирол их байгаа тул иргэн Р.Я*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.1. Нэхэмжлэлийг иргэн гаргасан бөгөөд сүүлд компаниас итгэмжлэл ирүүлсэн байдаг. Гэрээ байгуулсан байдаг. Нэхэмжлэгчийн ярьсан ажлын хоногтой холбоотой маргаангүй. Бид үлдэх төлбөрийг төлөхгүй гэдэг нь түрээсийн зүйл асахгүй байхад нэхэмжлэгчийн оператор нь шатаасан юм. Улмаар ажиллахгүй болсон. Шатсан нь экскаватор юм. Улмаар хариуцагч экскаваторыг засахад маш их зардал гаргасан. 8 төрлийн сэлбэг авсан. Улмаар засаж ажилд оруулаад түрээслүүлэгчид хүлээлгэж өгсөн. Нийт 12,452,000 төгрөгийн сэлбэг авч зассан. Үлдэх 4 сая орчим төгрөгийг бас төлөхгүй. Учир нь экскаватор шатсан тул өөрөөр нь хот уруу авчрах боломжгүй болоод тэнд нь манаачаар мануулсан. Иймд мануулсан хөлсөнд тооцно. Үлдэх төлбөр нь 16,141,110 төгрөг бөгөөд хариу тайлбар дээр алдаатай бичигдсэн. Хэрэгт 4 сая төгрөгтэй холбоотой өгөх баримтгүй. 12 сая төгрөгийн зардал дансны хуулгаар нотлогдоно. 8,452,000 төгрөгийн сэлбэг дансаар. Үлдэх 4 сая нь Бод шилжүүлсэн 2 удаагийн гүйлгээгээр. Бын буруутай үйлдлээс болж экскаватор шатсан нь гэрчийн мэдүүлгээр нотлогдох бөгөөд галын дүгнэлт гаргуулаагүй гэв.
3. Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.
3а. Нэхэмжлэгчээс: Хаан банк дахь Б******* гэсэн дансны хуулга /ХХ5/,
3б. Хариуцагчаас: Хаан банк дахь Ц.Згийн дансны хуулга /ХХ42-57/, 15 ширхэг гэрэл зураг /ХХ61-71/, түрээсийн гэрээ /ХХ126-127/, 2023 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн 04/23 дугаар албан тоот /ХХ125/,
3.1. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Гэрчээр М.Б, Б.М нарыг асуусан тэмдэглэл /ХХ95-97, 98-99/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 16,141,110 төгрөг гаргуулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Р.Я******* нь түрээсийн гэрээний үүрэгт 16,141,110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч “Б*******” ХХК нь түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрийн мөнгөн дүнгийн талаар маргаагүй боловч нэхэмжлэгчийн ажилтан нь хохирол учруулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.
4. Зохигч 2023 оны 08 дугаар сарын 29-ны өдөр машин механизм түрээслэх гэрээ байгуулжээ. /ХХ126-127/
Гэрээгээр 30-06 УН улсын дугаартай автогрейдерийг тухайн өдрөөс эхлэн 1 сарын 30,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон байна.
Хариуцагч нь авто зам барилгын үйл ажиллагаа гүйцэтгэдэг бөгөөд гэрээний зүйлийг Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг дэвсгэрт авто зам барилгын ажилд операторын хамт түрээслэн ажиллуулсан талаар хэн аль нь тайлбарласан. Улмаар гэрээний дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл нь 16,141,110 төгрөг гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа үлдэх төлбөрийг 16,041,110 төгрөг гэсэн боловч түүний төлөөлөгч нь энэхүү мөнгөн дүн нь тайлбарт техникийн шинжтэй алдаатай бичигдсэн бөгөөд үлдэх мөнгөн дүнгийн талаар маргаангүй гэж тайлбарласан.
Эдгээр зохигчийн маргаагүй үйл баримтаас үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүсжээ.
5. Хариуцагч нь татгалзлын үндэслэлийг нэхэмжлэгчийн оператор нь хариуцагчийн бусдаас түрээсийн гэрээний дагуу ашиглаж байсан экскаватор шатсан үйл явдалд гэм буруутай. Улмаар хохирлыг арилгахын тулд 12,452,00 төгрөгийн үнэ бүхий сэлбэг авч, угсруулсан. Мөн шатсан экскаваторыг засварлах хүртэл харуул хамгаалалт болон бусад зардалд 4,000,000 гаруй төгрөг зарцуулагдсан тул маргаж буй түрээсийн гэрээний үлдэх төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.
5.1. Хариуцагч нь нэхэмжлэгчийн ажилтны буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан хохирол учирсан гэж үзэж байгаа тохиолдолд өөрийн тайлбарыг нотлох замаар жич нэхэмжлэл гаргаж маргах учиртай. Гэвч хариуцагч нь өөрийн татгалзаж буй асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байна. Тодруулбал, түрээсийн гэрээний дагуу хянагдаж байгаа маргаанд уг гэрээний зүйл биш эд зүйлд гэм хор учруулсан гэх маргаан хамааралгүй юм. Өөрөөр хэлбэл тус тусдаа өөр өөр маргаантай холбоотой төлбөрийг шүүх харилцан суутгаж тооцох боломжгүй.
Цаашлаад хариуцагч нь бусдаас экскаватор түрээсээр ашиглаж байсан, улмаар нэхэмжлэгчийн ажилтны буруугаас шалтгаалж шатсан бөгөөд засварласан гэдгээ баримтаар нотлоогүй.
Хэдийгээр гэрч М.Б, Б.М, А.Ц, Ц.Ц нар нь экскаватор шатсан үйл явдлын талаар мэдүүлсэн боловч гал гарсан гэм буруугийн асуудал нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл галын шинжээчийн дүгнэлтээр гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоодог ба тухайн үед шинжээч ажиллуулаагүй гэж хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан.
Үүнээс үзэхэд энэ хэрэгт нэхэмжлэгчийн оператор М.Бын буруутай үйл ажиллагааны улмаас экскаватор шатсан гэдэг нь нотлогдоогүй.
Хаан банк дахь хариуцагчийн дансны хуулганаас үзэхэд “сэлбэг” гэсэн утгаар 3,000,000 төгрөг, 5,452,000 төгрөг, нийт 8,452,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байх боловч энэхүү төлбөр нь тухайн экскаваторын шатсан гэх сэлбэгийн үнэ гэдэг нь нотлогдоогүй. Түүнчлэн “Б”, “түрээс экскаватор Б”, “грейдер ажлын хөлс Б” гэсэн утгаар хийгдсэн зарлагын гүйлгээг экскаватор шатсаны улмаас гарсан зардал гэж үзэх боломжгүй юм. /ХХ42, 51, 55, 56, 57/
Учир нь эдгээр төлбөр нь түрээсийн гэрээний үүрэгтэй холбогдох төлбөр гэж үзэхээр байна.
Цаашлаад экскаваторыг засварлахтай холбоотойгоор 4,000,000 гаруй төгрөгийн зардал гарсан гэх тайлбар нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй буюу энэ талаар баримт ирүүлээгүй. Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд үлдэх нэмэлт зардлын талаар баримтгүй гэж тайлбарлаж байна.
Иймд экскаватор шатсан үйл явдалд нэхэмжлэгчийн оператор гэм буруутай нь нотлогдоогүй, хариуцагч нь экскаваторыг засварлахад зориулж нэмэлт зардал гаргасан нь баримтаар нотлогдоогүй, улмаар хариуцагчийн татгалзал нь тусдаа маргаан байх тул түрээсийн үлдэх төлбөрийг суутган тооцож, төлөхгүй гэх тайлбар үндэслэлгүй.
6. Иймд зохигч түрээсийн гэрээний үлдэх төлбөр 16,141,110 төгрөгийн талаар маргаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч “Б*******” ХХК-с 16,141,110 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р.Я*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238,655 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 238,655 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан *******гүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД