| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 139/2024/00219/И |
| Дугаар | 306/шш2025/00058 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 306/шш2025/00058
| 2025 оны 02 сарын 24 өдөр | Дугаар 306/ШШ2025/00058 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, Баянбулагийн “””””””””тоотод оршин суух, “””””””””””””””овогт “”””””””””””””””””””””””””””/РД:ЕЙ”””””””””””””””, утас: 997”””””””””””/
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, “””””””””””””””””””””””” тоотод оршин суух, “””””””””””” овогт “”””””””””””””””””””””/РД:ЕЙ”””””””””””””, утас: 95”””””””””””””/
Нэхэмжлэлийн шаардлага: Шатахууны төлбөрт 36,063,150 төгрөг, гар утасны төлбөрт 900,000 төгрөг, нийт 36,936,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг 2024.09.30-ны өдөр,
2,336,850 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагыг 2025.01.06-ны өдөр тус тус хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “””””””””””””””
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “”””””””””””””””””””””
Гэрч “”””””””””””””””””””””””””””””
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга “””””””””””””””””””нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “”””””””””””””””””, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч “””””””””””””””нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1.1. Би 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс “Гор газ” ХХК-ийн Гсвьсүмбэр аймаг дахь салбарын эрхлэгчээр ажиллаж эхэлсэн. Намайг эрхлэгчээр ажиллах хугацаанд “””””””””””””””””””нь 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 3 тонн түлшийг 3,980 төгрөгөөр, 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 3 тонн түлш, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 3 тонн болон 3,4 тонн түлш нийт 6,4 тонн түлш, 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 3 тонн түлш, нийт 5 удаа 15,4 тонн түлшийг зээлээр худалдаж авсан. “”””””””””””””””” нь зээлээр худалдан авсан 15,4 тонн түлшний төлбөрөөс 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр зээлээр худалдан авсан 3 тонн түлшний 11,940,000 төгрөгийг, 2022 оны 08 дугаар сарын 04-ний орой 400 л түлшний мөнгө 1,560,000 төгрөгийг тус тус төлсөн. Миний хувьд “””””””””””””” түлш зээлэхдээ хуурай ах гэж итгэсний үндсэн дээр ямар нэгэн гэрээ хийгээгүй бөгөөд 1 л түлшний үнийг 3,850 төгрөгөөр тохирч амаар хэлцэл хийж дур мэдэн зээлсэн байдаг. Гэтэл намайг манай компани их хэмжээний түлшийг дур мэдэж зээлсэн гэж цагдаагийн байгууллагад хандсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад “”””””””””””””””””” нь 7,800,000 төгрөгийг төлсөн. “””””””””””””””””” нь 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хооронд зээлсэн 15,4 тонн түлшнээс 3,4 тонн түлшний мөнгийг төлж, үлдэх 12 тонн түлшний төлбөр нь 46,200,000 төгрөг болсон байсан ба энэхүү асуудлыг цагдаагаас шалгах хугацаанд 7,800,000 төгрөгийг төлсөн. Одоо зээлсэн түлшний төлбөр нь 38,400,000 төгрөг үлдсэн. Мөн 2022 онд “””””””””””””””””””” ах дүүгийн харилцаатай байхдаа түүнд утас зээлээр авах хэрэгтэй байна гэхэд нь ээжээрээ “Балдан засаг” захын гар утасны худалдагчтай яриулж, өөр дээрээ зээл гаргуулж, I phone 12 утсыг 2,900,000 төгрөгөөр авч өгсөн.
Энэхүү утасны төлбөрөөс “””””””””””””””””””””урьдчилгаа 1,500,000 төгрөг, түүний ээж нь төлбөрт 500,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөгийг тус тус төлж үлдэгдэл 900,000 төгрөгийг төлөөгүй тул би түүний өмнөөс төлсөн. Би эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэн байгууллагад 36,063,150 төгрөгийн хохирлыг төлөхөөр шийдвэрлэсэн. Шүүх хамгийн гол нь намайг эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулж бусдад зээлээр худалдан борлуулж, байгууллагад хохирол учруулсан гэж үзсэн. Бусдад итгэснээр өөрөө шүүхээр удаа дараа орж шүүгдэгч нэр зүүж хохироод байна. Мөн хувь хүнээс утас зээлээр авахуулсаны 900.000 төгрөг нэмж нэхэмжилж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлбөр төлсөн талаар ярьж байна. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн зүгээс төлөөгүй төлбөрийн талаар нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан. Төлсөн дээр нь яриагүй. Компанийн данс руу орсон бол хасагдаад төлөгдсөн. Энэ нь өөрөө 2022 онд цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргаж, 2023 онд эрүүгийн хэргээр шийдэгдсэн шийтгэх тогтоолтой хэрэг байгаа. Үүн дээр төлөгдөөгүй шатахууны төлбөрийн хэмжээ яригдаж байгаа асуудал байгаа. Компанийн дансанд төлчихсөн асуудал нь тусдаа асуудал гэдгийг хэлэх нь зүйтэй. Хариуцагч талын хэлсэн 07 дугаар сарын 26-ны өдрийн 3 тонн түлшний төлбөрийг дараа нь төлсөн. Үүнийг бид нар нэхэмжлэлийн шаардлага дээрээ дурдаагүй байгааг хэлэх нь зүйтэй. Мөн хариуцагч нь 07 дугаар сарын 27-ны өдрийн 3 тонн түлшний 10,950,000 төгрөгийг “”””””””””””” данс руу хийсэн гэж ярьж байна. О.Мөнхтулгын дансанд хийсэн нь бол хийсэн. Гэхдээ үүнийг эргүүлээд 6,500,000 төгрөгийг эхнэр “”””””””””””””””””” данс руу буцаагаад шилжүүлээд авчихсан байгаа. 4,000,000 төгрөгийг яасан бэ гэхээр тухайн үед онлайн бооцоотой тоглоом тоглодог байж байгаад “””””””””””””””””” хэлсэнээр 4,000,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр “””””””””””””””””гэдэг хүний 5002179982 данс руу шилжүүлчих гэхээр нь шилжүүлсэн. Энэ хавтаст хэрэгт мэдүүлгээр авагдсан байгаа. Хасбанкны дансан дээр 6,950,000 төгрөгийг өөрийнхөө данс руу авчихсан баримт нь энэ хэрэгт байгаа. Эрүүгийн хэрэг дотор энэ дансны хуулгаараа 6,950,000 төгрөгийг өөрийнхөө данс руу шилжүүлээд авчихсан үйл баримт байгаа. Энэ талаараа өөрийнх нь мэдүүлсэн мэдүүлэг байгаа. Тэгэхээр үүнийг төлөгдсөн гэж үзэхгүй. Гуравдугаарт 3 тонн түлшний төлбөрийг “”””””””””””” ХХК-ийн данс руу шилжүүлсэн гэдэг асуудал нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй асуудал. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 7,800,000 төгрөг, 3,500,000 төгрөгөөр 11,300,000 төгрөг төлсөн. Энэ нь нэхэмжлэлийн дүнгээс хасагдсан байгаа. Тэгэхээр үлдэгдэл шатахууны төлбөр нь нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн дүн нь 38,400,000 төгрөг болж байгаа. Энэ мөнгөн дүнгээ нэхэмжилж байгаа. Тэгэхээр хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. Анхны нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Өмнө нь нэхэмжлэл гаргахдаа түлшний төлбөрийг буруу тооцсоны улмаас 2,336,850 төгрөгийг дутуу нэхэмжилсэн учраас нэмэгдүүлсэн байгаа.
Иймд, хариуцагч “”””””””””””””””””” зээлээр худалдсан шатахууны төлбөрт 38,400,000 төгрөг, гар утасны зээлийн төлбөрийн үлдэгдэл 900,000 төгрөг, нийт 39,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч””””””””””””, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч “”””””””””””” нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ойлгомжтой 5 удаагийн худалдан авалт байгаа. Хэзээ хэдэн төгрөгийн худалдан авалт хийсэн талаар тодорхой хэлээд явъя. Нэгдүгээрт, 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 3 тонн түлш авсан. Энэ түлшний 11,400,000 төгрөгийн төлбөрийг Насандэлгэр гэдэг хүн “”””””””””” дансанд шууд хийж төлсөн. Үүн дээр аль аль нь маргаангүй, төлөгдсөн. Үүний дансны хуулгыг би сая өгсөн. Хоёр дахь худалдан авалт нь 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мөн 3 тонн түлшний төлбөрийг Ганчулуун гэдэг хүнд авч өгсөн. Ганчулуун гэдэг хүн энэ түлшний төлбөр болох 10,950,000 төгрөгийг “”””””””””” дансанд 07 дугаар сарын 27-ны өдрөө шууд шилжүүлсэн. “”””””””””””””””5991128878 дугаар данс руу 07 дугаар сарын 27-ны өдрөө “”””””””””””” шууд шилжүүлсэн. Ингээд хоёр дахь худалдан авалт төлөгдсөн. Энэ дансны хуулгыг сая шүүхэд өгсөн. Гурав дахь худалдан авалт 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр мөн 3 тонн түлш авсан байсан. Үүнийг хариуцагч “””””””””””””” өөрөө авсан байдаг. Энэ 3 тонн түлшний үнэ болох 11,300,000 төгрөгийг “””””””””””” өөрөө шилжүүлсэн. Үүнийг хэзээ яаж шилжүүлсэн бэ гэдгийг одоо хэлье. 7,800,000 төгрөгөөр нэг удаа төлсөн. 7,800,000 төгрөгөөр төлөхдөө 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төлөгдсөн. Үүн дээр маргаангүй байгаа. Нөгөө тал ч гэсэн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ бичсэн 7,800,000 төгрөг төлсөн гэсэн. Үүн дээр нэмэх нь 3,500,000 төгрөг мөн “””””””””””””””” төлөгдсөн. Энэ нь 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төлөгдсөн. Бэлнээр шатахуун түгээгч “”””””””””””””” хүргэж өгсөн гэдэг. Энэ хоёр нийлээд 11,300,000 төгрөг болж байгаа. Энэ 7,800,000 төгрөг, 3,500,000 төгрөг хэзээ төлөгдсөн талаар нотлох баримт шинжлэн судлахад шинжлэн судална. Ингээд гурав дахь худалдан авалт төлөгдсөн. Дөрөв дэх худалдан авалт мөн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр мөн 3 тонн түлшний 10,800,000 төгрөг төлөгдсөн. Яаж төлөгдсөн бэ гэхээр үүнийг Ганчулуун авсан. Өнөөдөр гэрчээр оролцох “”””””””””””””””авсан. “”””””””””””””””” энэ мөнгийг яаж төлсөн бэ гэхээр 08 дугаар сарын 02-ны өдөр “”””””””””””” эхнэр “””””””””””””данс руу хийсэн. “””””””””””””””””””энэ орж ирсэн мөнгөн дээр нэмээд “””””””””””””” ХХК-ийн “””””””””””””””””” тоот данс руу 12,076,920 төгрөгийг шилжүүлсэн. Энэ дансны хуулгыг өнөөдөр сая гаргаж өгсөн. Ингээд 4 дэх төлөлт нь ингээд болж байна. Тав дахь худалдан авалт 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 3,4 тонн түлш авсан. Энэ түлшний төлөлтийг мөн “””””””””””””” ХХК-ийн данс руу шууд хийсэн. “””””””””””””” данснаас “”””””””””””” ХХК-ийн 5622015415 тоот данс руу 7,726,409 төгрөгийг 08 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлсэн. Ингээд дээр дурдсан 5 худалдан авалтын төлөлтийн нийт мөнгийг нэмээд үзэхээр нийтдээ 53,453,329 төгрөг буюу 15 тонн 400 литр түлшний төлбөрийг “””””””””””””болон “”””””””””” ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Ингэхээр “”””””””””””””””” нь ямар нэгэн төлөх төлбөргүй байна. Эхний 3 худалдан авалт дээр тайлбар хэлж байх шиг байна. Эхний худалдан авалтын төлөгдсөн гэдэг дээр хүлээн зөвшөөрч байна. Хоёр дахь худалдан авалтыг төлөгдөөгүй гэж маргаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл бид нарын дансанд орох нь орсон. Гэтэл буцаагаад авчихсан гэсэн зүйл ярьж байна. Энэ тайлбар үндэслэлгүй. Өнөөдөр шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийднэ. Нэхэмжлэлийн шаардлага юу гэж гарсан бэ гэхээр зээлээр авсан түлшний төлбөрөө авъя гэж байгаа. Би 15 тонн 400 литр түлш зээлээр өгсөн. Үүнийгээ мөнгийг би авъя гэсэн шаардлага гаргасан. Энэ шаардлагын хүрээнд шүүх шийднэ. Гэтэл энэ түлшний мөнгүүдийг “”””””””””””””” руу хийсэн байна. Төлсөн байна. Харин “”””””””””””””” өөрийнхөө дансанд хүлээж авсан мөнгийг эргээд хэрхэн яаж зарцуулах нь “””””””””””””””өөрийнх нь асуудал. Тийм учраас яг энэ үйдэлдээ “””””””””””” ял шийтгүүлсэн. Та бусдад зээл олгосон байна, энэ мөнгө нь танд орсон байна. Орсон мөнгийг та данс руу шилжүүлэхгүйгээр буцаагаад betэд тавих, шилжүүлэх болон ямар нэгэн байдлаар үрж шамшигдуулсан, үрэгдүүлсэн байна гэдэг үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээж, ял авсан. Энэ хүний хийсэн бүх үйдлийн үр дагавар хор хохирлыг “”””””””””””” нэхэмжлээд байгаа. Ингэж болохгүй. “””””””””””””” гэдэг хүн чинь өөрөө үйлдэл хийгээд байна, үрэгдүүлээд байна, завшаад байна, ийшээ тийшээ шилжүүлээд, betэд тавиулаад, тоглоод үрэн таран хийсэн. “””””””””””” хувьд “”””””””””””””””авсан түлшний мөнгийг ямар ч гэсэн “”””””””””””””””” буцааж өгсөн байна. “”””””””””””” өөрийнхөө хүсэл зорилгоор өөрийнхөө данснаас өөрөө гүйлгээ хийх үйлдлийг өөрөө хийж байгаа. Харин “””””””””””””дансанд орсон мөнгийг “”””””””””””””” санаачилга гаргаад, “””””””””””””” түүнийг удирддаг, захиран зарцуулах эрхгүй. Тэгэхээр энэ нь боломжгүй учраас “””””””””””””” өөрөө захиран зарцуулсан учраас энэ нь “”””””””””””хамааралгүй гэдгийг хэлмээр байна. Гурав дахь асуудал нь 7,800,000 төгрөг 3,500,000 төгрөг нийт 11,300,000 төгрөгийг сая төлөгдсөн гэдгийг зөвшөөрсөн учраас үүн дээр хэлэх зүйл байхгүй. Ингээд эцэст нь хэлэхэд “””””””””” шийтгэх тогтоол дээр дурдагдсан 36,000,000 төгрөгийн төлбөрийг бүхэлд нь “””””””””””” нэхэмжлэх эрхгүй. “”””””””””өөрийнхөө зүгээс шалтгаалах төлбөр хийх, данснаас авч өгөх үйлдлийг хийсэн байна. Энэ үүргээ биелүүлсэн байна. “””””””” дансанд орсон мөнгийг өөрөө захиран зарцуулсан учраас энэ эрсдэлийг “””””””””””өөрөө хариуцах ёстой. Тийм учраас шийтгэх тогтоол гарсан. Гар утасны төлбөрийг зөвшөөрдөггүй. Би “””””””””””тайлбарыг харсан. Ямар гар утас ямар шалтгаанаар гарсаныг би ойлгохгүй байна. Тайлбар дээр ч бичээгүй байна. Миний хувьд ч гэсэн мэдэхгүй учраас татгалзсан тайлбарыг дэмжээд явна. Гар утастай холбоотой би хэргийн материалаас үзсэн. Ямар учиртай вэ гэж харсан баримт байдаггүй гэв.
3. Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл, фэйсбүүк чат /фото зураг/, “”””””””””,”””””””””””””нараас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, гэрчид эрх, үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгаа, гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.07.31-ний өдрийн 2023/ШЦТ/59 дүгээр шийтгэх тогтоол, иргэний үнэмлэхийн лавлагаа, Сүмбэр сумын Найрамдал багийн Засаг даргын 741 дүгээр албан бичиг, “Газ ойл” нефтийн гүйцэтгэх захирлын 2022.07.22-ны өдрийн А/22 дугаар тушаал, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг,
хариуцагчаас: хариу тайлбар, “””””””””, “”””””””””,”””””””””””””нарын данс руу мөнгө шилжүүлсэн 2022.08.02, 2022.07.27-ны өдрийн “ХААН банк” ХК-ийн шилжүүлгийн мэдээлэл, О.Н””””” “”””””””” данс руу мөнгө шилжүүлсэн 2022.07.26-ны өдрийн “ХААН банк” ХК-ийн шилжүүлгийн мэдээлэл, “””””””” “ХААН банк” ХК-ийн депозит дансны 2022.08.02-ноос 2022.08.04-ний өдрийн дэлгэрэнгүй хуулга зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр: Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын 1/09 дүгээр албан бичиг, “Газ ойл” нефтийн гүйцэтгэх захирлын 2022.07.22-ны өдрийн А/22 дугаар тушаал, фэйсбүүк чат /фото/-ыг,
хариуцагчийн хүсэлтээр: “””””””””””депозит дансны дэлгэрэнгүй хуулга, “””””””””” холбогдох 221700120054 тоот эрүүгийн хэрэг зэргийг тус тус шүүх бүрдүүлсэн.
Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “”””””””””” нь хариуцагч “”””””””””””холбогдуулан түлшний төлбөрт 38,400,000 төгрөг, гар утасны төлбөрт 900,000 төгрөг нийт 39,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Хариуцагч “””””””””” түлш зээлэхдээ хуурай ах гэж итгэсний үндсэн дээр ямар нэгэн гэрээ хийгээгүй бөгөөд 1 л түлшний үнийг 3,850 төгрөгөөр тохирч, амаар хэлцэл хийж, дур мэдэн зээлсэн.
“”””””””””нь 2022.07.26-ны өдөр 3 тонн түлш, 2022.07.27-ны өдөр 3 тонн түлш, 2022.08.02-ны өдөр 3 тонн болон 3,4 тонн түлш нийт 6,4 тонн түлш, 2022.08.03-ны өдөр 3 тонн түлш нийт 5 удаагийн 15,4 тонн түлшний төлбөрөөс 2022.07.26-ны өдөр 3 тонн түлшний 11,940,000 төгрөгийг, 2022.08.04-ний орой 400 л түлшний мөнгө 1,560,000 төгрөгийг тус тус төлсөн.
“””””””””” нь 2022.07.26-ны өдрөөс 2022.08.03-ны өдрийн хооронд зээлсэн 15,4 тонн түлшнээс 3,4 тонн түлшний мөнгийг төлж, үлдэх 12 тонн түлшний төлбөр нь 46,200,000 төгрөг болсон байсан ба энэхүү асуудлыг цагдаагаас шалгах хугацаанд 7,800,000 төгрөгийг төлсөн. Одоо зээлсэн түлшний төлбөр нь 38,400,000 төгрөг үлдсэн.
Мөн 2022 онд “”””””””””””” ах дүүгийн харилцаатай байхдаа түүнд утас зээлээр авах хэрэгтэй байна гэхэд нь ээжээрээ “Балдан засаг” захын гар утасны худалдагчтай яриулж, өөр дээрээ зээл гаргуулж, I phone 12 утсыг 2,900,000 төгрөгөөр авч өгсөн ба гар утасны төлбөрөөс “”””””””””””урьдчилгаа 1,500,000 төгрөг, түүний ээж 500,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 900,000 төгрөгийг би төлсөн, одоо шатахууны төлбөрт 38,400,000 төгрөг, төлбөрт 900,000 төгрөг нийт 39,300,000 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
3.1. Ойлгомжтой 5 удаагийн худалдан авалт байгаа.
Нэг дэх худалдан авалт нь 2022.07.26-ны өдөр 3 тонн түлш авсан. Энэ түлшний 11,400,000 төгрөгийн төлбөрийг “””””””””гэдэг хүн нэхэмжлэгч “””””””””” дансанд шууд төлсөн, үүн дээр аль аль нь маргаагүй.
Хоёр дахь худалдан авалт нь 2022.07.27-ны өдрийн 3 тонн түлшийг “”””””””” гэдэг хүнд авч өгсөн ба энэ түлшний төлбөр болох 10,950,000 төгрөгийг нэхэмжлэгч “”””””””” 5991128878 тоот данс руу мөн өдрөө “””””””””” шууд шилжүүлсэн.
Гурав дахь худалдан авалт нь 2022.08.02-ны өдөр 3 тонн түлшийг хариуцагч “”””””””””өөрөө авсан ба энэ 3 тонн түлшний үнэ болох 11,300,000 төгрөгийг “”””””””өөрөө шилжүүлсэн ба 2023.09.28-ны өдөр 7,800,000 төгрөг төлөгдсөн талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ бичсэн. 2022.08.04-ний өдөр 3,500,000 төгрөгийг мөн “””””””””””” төлсөн. Үүнийг бэлнээр шатахуун түгээгч “”””””””” хүргэж өгсөн гэдэг. Энэ хоёр нийлээд 11,300,000 төгрөг болж байгаа.
Дөрөв дэх худалдан авалт нь 2022.08.02-ны өдөр 3 тонн түлшний 10,800,000 төгрөг төлөгдсөн, үүнийг “””””””””авсан ба 2022.08.02-ны өдөр “””””””””” эхнэр “”””””””””данс руу шилжүүлсэн. “”””””””””” энэ орж ирсэн мөнгөн дээр нэмээд “Гор газ” ХХК-ийн 5069355153 тоот данс руу нийт 12,076,920 төгрөгийг шилжүүлсэн нь дансны хуулгаас харагддаг.
Тав дахь худалдан авалт нь 2022.08.03-ны өдөр 3,4 тонн түлш авсан. Энэ түлшний төлөлтийг “””””””””данснаас “Гор газ” ХХК-ийн 5622015415 тоот данс руу нийт 7,726,409 төгрөгийг 2022.08.03-ны өдөр шилжүүлсэн. Ингээд 5 худалдан авалтын төлөлтийн нийт мөнгийг нэмэхэд 53,453,329 төгрөг буюу 15 тонн 400 литр түлшний төлбөрийг нэхэмжлэгч “””””””””” болон “Гор газ” ХХК-ийн данс руу шилжүүлсэн тул “”””””””” ямар нэгэн төлөх төлбөргүй” гэж маргана.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч “””””””””” нь “Гор газ” ХХК-ийн АХЦС-14 Чойр салбарын эрхлэгчээр 2022.06.17-ны өдрөөс эхлэн албан тушаал дэвшин ажиллажээ.
Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.07.31-ний өдрийн 2023/ШЦ/59 дугаар шийтгэх тогтоолоор “””””””””””” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгиийн 2.1-т заасан “Албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн,
“”””””””””””Иргэний хуулийн 479 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар 36,063,150 төгрөгийг гаргуулж, хохирогч “Гор газ” ХХК-д олгож шийдвэрлэсэн ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.
5. Талууд, 2022.07.26, 27-ны өдөр, 2022.08.02, 03-ны өдрүүдэд нийт 5 удаагийн худалдан авалтаар 15 тн 400 литр түлшийг зээлээр өгсөн, авсан үйл баримт болон түлшний төлбөрт 11,400,000 төгрөг, 7,800,000 төгрөг, 1,560,000 төгрөгийг хариуцагч төлсөнд маргаагүй.
Харин үлдэх түлшний болон гар утасны төлбөрийн шаардлагын хүрээнд маргаантай байна.
6. Түлшний төлбөрт 38,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2022.07.26-ны өдөр 3 тн түлш
2022.07.27-ны өдөр 3 тн түлш
2022.08.02-ны өдөр 3+3,4 тн түлш=6,4 тонн
2022.08.03-ны өдөр 3 тн түлш= Нийт 15 тн 400 л түлш
7. 2022.07.26-ны өдөр 3 тн түлшний мөнгө болох 11,400,000 төгрөгийг “”””””””” нь нэхэмжлэгч “””””””””””ХААН банкны 5991128878 тоот дансанд,
2022.07.27-ны өдөр 3 тн түлшний мөнгө болох 10,950,000 төгрөгийг “””””””””””нь нэхэмжлэгч “”””””””””””ХААН банкны 5991128878 тоот дансанд,
2022.08.02-ны өдөр 3 тн түлшний мөнгө болох 10,800,000 төгрөгийг “”””””””””” нь “”””””””””””” ХААН банкны 5301726820 тоот дансанд, /””””””””””” эхнэр/
“”””””” нь ХААН банкны 5301726820 тоот данснаасаа 2022.08.03-ны өдөр 12,076,920 төгрөг, 7,726,409 төгрөгийг тус тус “Гор газ” ХХК-ийн 5069355153, 5622015415 тоот дансанд шилжүүлсэн.
2022.08.03-ны өдөр 400 литр түлшний 1,560,000 төгрөгийн төлбөрийг “”””””””””””” төлсөн.
2022.08.04-ний өдөр “”””””””””” нь түгээгч “”””””””””””” 3,500,000 төгрөгийг 3 тн түлшний мөнгө гэж шалгалтын хүмүүс ирсэн байхад өгсөн, мөн цагдаа шалгах явцад 7,800,000 төгрөг нийт 11,300,000 төгрөгийг тус тус төлжээ.
8. Нэхэмжлэгчээс “... “””””””””””” түлш зээлэхдээ хуурай ах гэж итгэсний үндсэн дээр ямар нэгэн гэрээ хийгээгүй бөгөөд, 1 литр түлшний мөнгийг тухайн үед ярьж, 3850 төгрөгөөр харилцан тохиролцож, аман хэлэлцэл хийж, дур мэдэж зээлсэн, гэтэл намайг компанийн их хэмжээний түлшийг дур мэдэж зээлсэн гэдгийг цагдаагийн байгууллагаас шалгасан” гэж,
хариуцагчийн татгалзлын үндэслэлд “... 5 удаагийн түлш худалдан авалт байгаа, үнийг нь “””””””””, “Гор газ” ХХК болон түгээгчид бэлнээр өгснөөр төлж дуусгасан, одоо төлөх төлбөргүй ...” гэж тус тус дурдсанаас үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн ба худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Тодруулбал, худалдах, худалдан авах гэрээний зүйл нь гэрээний зүйлийн талаар тохиролцсон, хариу төлбөртэйгээр хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, хариу төлбөр нь мөнгөн дүнгээр тодорхойлогддог зэргээс үзэхэд талууд шатахуун борлуулах талаар тохиролцон худалдаж, худалдан авсан байна.
9. Хэрэгт авагдсан “ХААН банк” ХК-ийн шилжүүлгийн мэдээлэл, гэрч “”””””””” мэдүүлэг, “”””””””холбогдох 221700120054 тоот эрүүгийн хэргээс шинжлэн судлуулсан гэрч “”””””””””мэдүүлэг, “””””””””ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /””””””””” эхнэр/, “””””””””””””””” депозит дансны дэлгэрэнгүй хуулга, “””””””” холбогдох 221700120054 тоот эрүүгийн хэрэг, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх төлбөргүй болох нь тогтоогдож байх тул түлшний төлбөрт 38,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
10. Гар утасны төлбөрт 900,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
11. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
11.1. 2022 онд “””””””” ах, дүүгийн харилцаатай байхдаа түүнд гар утас зээлээр авах хэрэгтэй байна гэхэд нь ээжээрээ “Балдан засаг” захын гар утасны худалдагчтай яриулж, өөр дээрээ зээл гаргуулж, I phone 12 утсыг 2,900,000 төгрөгөөр авч өгч,””””””””” урьдчилгаа 1,500,000 төгрөг, түүний ээж 500,000 төгрөг нийт 2,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 900,000 төгрөгийг би төлсөн учраас гаргуулна гэжээ.
12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
12.1. Би “”””””””” тайлбарыг харсан. Ямар гар утас, ямар шалтгаанаар авсаныг би ойлгохгүй байна, тайлбар дээр ч бичээгүй, миний хувьд ч гэсэн мэдэхгүй учраас татгалзсан тайлбарыг дэмжээд явна, би хэргийн материалаас үзсэн, гар утастай холбоотой баримт байдаггүй гэж үгүйсгэж маргана.
13. Шүүх хуралдаанд гэрч “””””””” нь “...Балдан засаг захын”””””, түүний эхнэр “”””””” хоёроос би дандаа утас зээлдэг байсан ба манай хүү утас зээлж аваад өгөөч гэхээр нь “”””””””яриулсан. Тэгээд 500,000 төгрөгийн урьдчилгаа өгөөд 2,900,000 төгрөгийн утас авсан. Тэр мөнгөө төлөхгүй яваад байхаар нь би ээжтэй нь очиж уулзаж 1,500,000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 900,000 төгрөгийг “””””””ажилд ороод 5 хувааж төлсөн.” гэж мэдүүлэх боловч харьцуулан үзэх бичгийн нотлох баримтгүйгээр гэрчийн мэдүүлгийг дангаар нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох үндэслэлгүй юм.
Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ... тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Иймд, утасны төлбөрт 900,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
14. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395,106 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1.-д заасныг баримтлан “”””””””нэхэмжлэлтэй хариуцагч “”””””””холбогдох шатахууны төлбөрт 38,400,000 төгрөг, гар утасны төлбөрт 900,000 төгрөг нийт 39,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгч “”””””””” улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395,106 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН
М.ЭНХМАНДАХ