Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2015/ШЦТ/29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж. нарийн бичгийн дарга Б Батжаргал, улсын яллагч А Анхбаяр, хохирогч Л.Бадамхорлоо, шүүгдэгч Л.Сод-Эрдэнэ, түүний өмгөөлөгч М.Мандалбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Бичээч овогт Лхагвасүрэнгийн Сод-Эрдэнэд холбогдох эрүүгийн 1836000000002 дугаартай 178/2018/0033/Э/ индекстэй хэргийг 2018 оны 02 сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, сантехникчийн мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан баг, Ховд Их сургуулийн оюутны нэгдүгээр байр 412-а тоотод түр оршин суух хаягтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд амьдардаг, Ховд аймгийн Жаргалант сумын “Сүлд' авто угаалгын газарт угаагчаар ажиллаж байсан, Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, РГ98012714 дугаарын регистртэй, Бичээч овогт Лхагвасүрэнгийн Сод-Эрдэнэ

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Л.Сод-Зрдэнэ нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 30-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ‘'Сүлд'1 авто угаалгын газраас тус угаалгын газарт угаагдаад хонож байсан иргэн Л.Бадамхорлоогийн эзэмшлийн 29-04 ХОҮ улсын дугаартай “Тоёота Рав-4 маркын автомашин, мөн иргэн Э.Батдэлгэрийн эзэмшлийн 31-69 ХОҮ улсын дугаартай “Тоёота Ист" маркын автомашинуудыг тус тус завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгээр хэрэгт авагдсан яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад үнэлж дүгнэхэд:

Шүүгдэгч Л.Сод-Эрдэнэ нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 30-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "Сүлд" авто угаалгын газраас тус угаалгын газарт угаагдаад хонож байсан иргэн Л.Бадамхорлоогийн эзэмшлийн 29-04 ХОҮ улсын дугаартай Тоёота Рав-4’ маркын автомашин, мөн иргэн Э.Батдэлгэрийн эзэмшлийн 31-69 ХОҮ улсын дугаартай “Тоёота Ист" маркын автомашинуудыг тус тус завших зорилгогүйгээр өмчлөгчийн зө8шөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн... Э.Батдэлгэрийн эзэмшлийн 31-69 ХОҮ улсын дугаартай, ертөнцийн зүгээр зүүн урд зүг харуулсан байдалтай, Ховд аймгийн Манхан сумын Хар үзүүр нэртэй зам дээр зогсоож орхисон байх ба зүүн урд гупер хэсгээр хагарч хонхойсон, зүүн урд крөлло хэсгээр хонхойсон зурагласан байв .. гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/ХХ-12-19 дүгээр хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн... РА\/-4 маркын 29-04 улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн зүүн урд хаалганы толь хагарсан, зүүн хойд талын бензин хийдэг тагны хойд хэсгээр хонхойж будаг нь унасан. Урд талын гупер дээр гэрлийн хэсэгт будаг нь ховхорч унасан, баруун талын гуперт байрласан гэрлийн доод хэсэгт зурагдсан байдалтай будаг нь ховхорсон, машины урд хойд талын номер байхгүй ... гэх тэмдэглэл , гэрэл зураг / хэргийн 18-20 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт оршин суух, ПЮ80011670 дугаарын регисрттэй, 99304997 дугаарын утастай / Хөөхүүхэн овогт Эрдэнээгийн Батдэлгэрийн өгсөн...Би Ист маркын 31-96 ХОҮ улсын дугаартай сувдан цагаан өнгийн машинаа “Сүлд" авто угаалгын газарт аваачиж тавихад Рав-4 маркын машин угаалгаж байсан. Би машинаа тавиад харьсан юм. Тэгсэн маргааш өглөө 08 цагийн үед надруу Батмөнх яриад “чи машинаа авсан уу “гэж асуусан. Би унтаж байхад хэзээдээ машинаа авдаг юм бэ гэж хэлсэн. Тэгтэл “ чиний машин алга болсон байна" гэж хэлэхээр нь би цагдаагаа дуудаач гэж хэлээд "Сүлд” угаалгын газар яваад очсон. Батмөнх эхнэртэйгээ зогсож байсан. Чиний машин болон чамайг ирэхэд угаалгаж байсан Рав-4 маркын машин бас алга болсон байна гэсэн. Цагдаагийн хүмүүс ирээд, байцаалт мэдүүлэг аваад байж байтал цуг алга болсон Рав-4 маркын машины сураг гараад цагдаа нар явсан. Би араас нь Батмөнхийн машинтай яваад очиход талын хашааны урд талын шинэ тавигдсан засмал замын хажуу руу тухайн Рав-4 маркын машиныг хажуу талаар нь унагаасан байсан. Намайг 'та хариад байж бай машины чинь сураг гаргачихаад ярья" гэхээр нь би гэртээ харьсан. Орой 16 цагийн үед Батмөнх надруу утсаар залгаад “машиныг чинь олчихлоо цагдаа дээр хүрээд ир” гэхээр нь би очсон. Нармандах гэдэг байцаагч “машин чинь Манхан сумын Хар үзүүр дээр байна та бензин аваад хамт очиж авч ирнэ” гэж хэлэхээр нь би хамт яваад Манхан сумын Хар үзүүр дээр очтол миний машины буруу талын урд талын дугуй хагарсан, жалга руу орсон байдалтай урд талын крелло хагарсан хойд талын гупер юм шүргэсэн байдалтай байсан". Машинд учруулсан хохирол 825000 төгрөг, түүнийг засуулахад зарцуулах зардал 450000 төгрөг нийт 1275000 төгрөгийг төлүүлнэ ... гэх мэдүүлэг /ХХ-23-24 хуудас'

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн Алтайн буйлааст 2 дугаар байр 12 тсотод оршин суух ПЮ74020323 дугаарын регисртэй.99232356 дугаарын утастай / Магсар овогт Лхагвацэрэнгийн Бадамхорлоогийн өгсөн... “ 2017 оны 12 сарын 29- ний орой 18 цагийн үед машинаа угаалгачихаад хаана тавих уу машин хөлдчих байх" гээд хүүтэйгээ ярьж байтал машин угааж байсан залуу манайд хонуулчихаж болно 5000 төгрөгөөр хонуулдаг гэхээр нь би гэртээ ойрхон юм чинь хонуулчихъя гэж хэлээд машинаа цоожлоод үлдээсэн. Та түлхүүрээ үлдээчих өөр машин ирж хонодог болохоор хөдөлгөх шаардлага гардаг юм гэхээр нь түлхүүрээ үлдээгээд явсан. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 30-ны өглөө 08 цаг өнгөрч байтал замын цагдаагийн Жанчив надруу утсаар яриад “чи машинаа хаана тавьсан юм машин чинь хулгайд алдагдсан байна" гэхээр нь би үнэмшихгүй угаалгын газар хонуулсан гэдгээ хэлсэн. Жанчив миний машины номер асуугаад мен байна гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд байж байтал манай хүргэн Баясгалан утсаар яриад "машиныг чинь талын хашааны урд унагаасан байна" гэхээр нь би цагдаа дээр ирээд Баясгалангийн хамт тэр машин унасан газар очсон. Талын хашааны урд талын засмал замын жалганд миний машиныг зүүн талаар нь хажуулдуулаад унагаасан байсан". Сүүлд машины цаап эвдэрсэн байсан тул хотоос 500000 төгрөгөер худалдаж авсан. Үнэлгээгээр тогтоосон хохирол 1990000 төгрөг дээр 500000 төгрөгийг нэмээд нийт 2490000 төгрөгийг төлүүлнэ. Хохирлыг төлбөл. гомдол байхгүй... гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батмөнхийн өгсөн... 2017 оны 12 дугаар сарын 30-ны өглөө 08 цагийн үед Сүлд авто угаалгын газраа ирсэн чинь манай угаалгын дотор талын хаалга онгорхой гэрэлтэй байхаар нь угаалга руугаа ороод хартал урд өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр тазьсан 31-69 ХОҮ дугаартай Ист маркын машин, мөн 29-04 ХОҮ улсын дугаартай Рав-4 маркын машинууд байхгүй байсан. Би манай ажилчид ирсэн юм байна гэж бодоод Л.Сод- Эрдэнийг дуудсан чинь хүн байхгүй болохоор нь машин гардаг гражныхаа том хаалган дээр иртэл хаалга хагас онгорхой байхаар нь эхнэрлүүгээ утасдаад ‘угаалга дотор байсан хоёр машин алга байна хүмүүс нь ирээд авсан юм болов уу асуугаадах' гэж хэлчихээд галаа түлээд байж байтал манай эхнэр Ист машины жолооч руу ярилаа “машинаа аваагүй. Би дөнгөж босох гэж байна” гэж хэлсэн Дахин эхнэрлүүгээ залгаад "тэгвэл алга болчихож цагдаа дууд” гэж хэлчихээд угаалгынхаа гадаа гараад зогсож байтал цагдаа нар ирээд шалгаад байж байтал тэнд байсан хүмүүс рүү нэг цагдаа утсаар яриад “урд нэг Рав-4 маркын машин унасан байна” гэж хэлсэн. Би еөрийнхөө машинтай Ист машины эзэн Э.Батдэлгэр нарын хамт тухайн машин унасан газар буюу талын хашааны урдуур тавьсан Хар замын гол хэсэгт очтол Рав-4 маркын машиныг жалга руу оруулаад унагаасан байсан”... гэх мэдүүлэг/ХХ-30-31дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Нямхандын өгсөн... мэдүүлэхдээ....Л.Сод- Эрдэнэ бид хоёр үерхээд 3 жил болж байгаа албан ёсоор гэрлээгүй хамт амьдарч байгаа. 2017 оны 12 сарын 29-ний өдөр 12 цагийн үед би ажил дээр нь очиж уулзсан. Намайг тамхи аваад ир гэхээр нь аваачиж өгсөн. Содоо машин барьж чаддаггүй жолооны үнэмлэх байхгүй ... гэх мэдүүлэг... /хх-ийн 29-р хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Эрдэнэчимэгийн өгсөн...Манай хүү Л.Сод-Эрдэнэ нь 1998 оны 01 сарын 27-ны өдөр Хөвсгөл аймагт миний том хүү болж төрсөн. 2012 онд 9 дүгээр анги төгсөөд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сантехникчийн ангид орж суралцаад 2014 онд сургуулиа төгсөөд гэртээ тодорхой ажил төрөл хийгээгүй. Энэ жил эхнэртэйгээ хамт Ховдод байж байгаад шинэ жилийн өмнө хэрэг хийсэн байна. Өмнө нь Хөвсгөл аймагт нэг хүүхэдтэй хамт хулгайн хэрэгт холбогдож байсан ... гэх мэдүүлэг.../хх-ийн 32 дугаар хуудас/, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Амархүүгийн өгсөн ...2017 оны 12 сарын 30-ны өглөө 08 цагийн үед манай нөхөр '‘Сүлд" авто угаалгын газарт гал түлэхээр нь очиход дотор нь байсан 2 машин байхгүй байна гэж над руу ярьсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Манай ‘Сүлд" авто угаалгын газарт 31-69 Тоёота маркийн Ист, 29-04 Тоёота ВА\/-4 маркийн 2 автомашин байсан. '‘Сүлд" авто угаалгын газрыг Бүрнээ гэх залуу ажиллуулдаг гэх мэдүүлэг... /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Тамирбатын өгсөн ... Л.Сод-Эрдэнэ нь манай аавын эмэгтэй дүүгийн хүүхэд байгаа юм. 2017 оны 10 сараас эхлээд Ховд их сургуулийн оюутны байранд найз охин М.Нямхандын хамт амьдарч байгаа 2017 оны 12 сарын 15-ны өдөр манай эхнэрийн шинэ жил болоод би дуудаж хүүхдээ харуулсан түүнээс хойш уулзалдаагүй. 12 сарын 28-ны үдээс хойш над руу найз охиныхоо утаснаас залгаад маргааш манай ажлынхан шинэ жилтэй та гутлаа өгч байгаарай гээд залгасан би өөрөө шинэ жилийн арга хэмжээтэй гээд утсаа салгасан түүнээс хойш уулзалдаагүй гэх мэдүүлэг.../хх-ийн 36-38 дугаар хуудас/.

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Эрдэнээгийн өгсөн... Би өөрийн хүү Э.Батдэлгэрт 31-69 дугаартай машиныг зарсан. Тухайн машиныхаа шилжүүлгийг хийгээгүй миний нэр дээр байгаа гэх мэдүүлэг... /хх-ийн 39 дүгээр хуудас/,

Эд хөрөнгийн үнэлгээчний 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “ авто машины эвдрэл үнэлсэн тухай “ тайлангаар 29-04 ХОҮ улсын дугаартай Тоёота Рав-4 маркын автомашинд нийт 1.990.000 төгрөгний хохирол учирсан ... гэх дүгнэлт /XX-58-59 дүгээр хуудас/

Эд хөрөнгийн үнэлгээчний 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн " Авто машины эвдрэл үнэлсэн тухай тайлан “ гаар 31-69 ХОҮ улсын дугаартай Тоёота Ист маркын автомашины эвдрэлд нийт 825000 төгрөгний хохирол учирсан ... гэх баримт /ХХ-62 дугаар хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Сод-Эрдэнийн өгсөн... 2017 оны 12 сарын 29- ний орой манай Сүлд угаалгын газрын шинэ жил болсон. Бид нар Бишрэлтэд шинэ жилээ тэмдэглэсэн. Тэндээсээ талбай гараад зургаа авахуулсан. Найз Болдоогийнд очсон тэгээд архи уусан. Дараа нь өөрийн ажилладаг “Сүлд" угаалгын газар ирээд цонхоор нь ороод машин унамаар санагдаад байхаар нь РАУ-4 маркын машиныг гудамжаар унаж явж байгаад замын хажуу руу унагаасан.

 

 

 

Тэгээд дахин очоод ИСТ маркын машиныг унаад Ховд аймгийн Манхан сумын Хар үзүүр гэх газарт очиж байтал бензин нь дууссан. Тэгээд өглөө нь буцаж аймгийн төвд орж ирсэн Надад машин хулгайлах санаа зорилго байгаагүй. Харин машин унаж үзмээр санагдаад л ийм асуудал болсон. Хохирогч нараас уучлалт гуйж байна Хохирлыг төлнө. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү... гэх мэдүүлэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь Л.Сод-Эрдэнэ нь хохирогч Э.Батдэлгэр, Л.Бадамхорлоо нарын өмчлөлийн тээврийн хэрэгсэлүүдийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигнийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт буруугийн асуудал дээр маргахгүй байна.

Иймд хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай ач холбогдолтой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж, бүрэн тогтоосон байна гэж шүүх дүгнэлээ.

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ААнхбаяр нь шүүгдэгч Л.Сод-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэстэй хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Л.Сод-Эрдэнийг авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үлдсэн гэм буруутайд тооцов

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Л.Сод-Эрдэнэ нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 16- ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2016 оны 12 сарын 26- ны өдөр баривчлах ялаа эдэлж, суллагдсан нь хэргийн 105- 110 дугаар хуудас дахь 155 дугаартай шийтгэх тогтоол. хэргийн 64 дүгээр хуудас дахь" Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас"-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Сод-Эрдэнийг авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурорын дүгнэлтийг харгалзан 810 нэгж буюу 810000 төгрөгний торгох шийтгэл оногдуулав.

Харин шүүгдэгч Л.Сод-Эрдэнэ нь дээрхи гэмт хэргийг үйлдсэнд холбогдож, өмнө гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлж байсан, мөн эрэн сурвалжлагдаж байсан гэсэн үндэслэлээр 2018 оны 01 сарын 04- ний өдрөөс 02 сарын 27-ны өдөр хүртэл 54 хоног цагдан хоригдсон нь хэргийн 68-69 дүгээр хуудас дахь Яллагдагчаар цагдан хорих тухай “ 06 дугаартай шүүгчийн захирамж, 70-71 дүгээр хуудас дахь “ Цагдан хорьж мөрдөх хугацааг 1 дүгээр удаа сунгах тухай " 09 дугаартай шүүгчийн захирамжаар тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т “ Шүүх баривчлагдсан цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно, баривчлагдсан болон цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцно “ гэснийг үндэслэн шүүгдэгч Л.Сод- Эрдэнийн цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож үзвэл 15000x54-810000 төгрөгтэй тэнцэж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Сод- Эрдэнэд оногдуулсан 810 нэгж буюу 810000 төгрөгний торгох ялыг эдэлсэнд тооцов.

Эрүүгийн 11836000000002 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдав

Шүүгдэгч Л.Сод-Эрдэнэ нь гэмт хэргийн улмаас хохирогч Э.Батдэлгэрт учруулсан хохирол 1275000 төгрөг, хохирогч Л.Бадамхорлоод учруулсан хохирол 2490000 төгрөгийг төлж өгөхөөр хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 -д зааснаар шүүгдэгч Л.Сод- Эрдэнээс 3765000 төгрөг гаргуулан хохирогч Э.Батдэлгэрт 1275000 төгрөг, хохирогч Л Бадамхорлоод 2490000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1.2.3 4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь.

1.Шүүгдэгч    Бичээч овогт Лхагвасүрэнгийн Сод-Эрдэнийг авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Бичээч овогт Лхагвасүрэнгийн Сод-Эрдэнийг 810 нэгж буюу 810000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Л.Сод-Эрдэнийн хоригдсон 54 /тавин дөрөв/ хоногийн 1 /нэг/ хоногийг 15000 төгрөгөөр тооцож 810000 төгрөгний торгох ялыг эдэлсэнд тооцсугай.

4.1836000000002 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.Сод-Эрдэнээс 3765000 /гурван сая долоон зуун жаран таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Л.Бадамхорлоод 2490000 /хоёр сая есөн зуун ерэн мянга/ төгрөг, хохирогч Э.Батдэлгэрт 1275000 /нэг сая хоёр зуун далан таван мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

6.Шүүгдэгч    Бичээч овогт Лхагвасүрэнгийн Сод-Эрдэнэд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдлоо, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                              Т.ЦЭЦЭГМАА