2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/01374

 

 

 

 

 

 

 

 

2025 02   17

192/ШШ2025/01374

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, ******* ******* ******* тоотод оршин суух хаягтай, ******* ургийн овогтой Тавхайн ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух хаягтай, ургийн овогтой /РД: /-д холбогдох,

 

Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.******* хариуцагч Д.д холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Т.******* миний бие 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 40в байрны ******* тоот хаягт байрлах 45 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг нэг сарын 800,000 төгрөгөөр хөлслүүлэхээр тай орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Гэтэл хөлслөгч сүүлийн 3 сарын буюу 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрөө төлөөгүй. Түрээсийн төлбөрөө төлөхийг шаардахад төлнө гэж хэлж хойшлуулсаар ирсэн бөгөөд бүр сүүлдээ арга буюу тай уулзахаар түрээсийн байран дээр очиход гэх өөр хүнд давхар түрээслүүлсэн байсан. Тиймээс тухайн орон сууцанд амьдарч байгаа Д. гэх хүнд би байранд өөрөө амьдрах хүсэлтэй байгаа хэлж байрыг суллаж өгөх шаардлага тавьсан боловч тэрээр ...Баярмаад байрны түрээсийн мөнгө бөөнөөр төлсөн, гарах хугацаа болоогүй гэх зэргээр орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа болно. Иймд Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 40в байрны ******* тоот хаягт байрлах орон сууцнаас Д. болон түүний гэр бүл, эд хөрөнгийн хамт албадан гаргуулж өгнө үү. гэв.

 

2. Хариуцагч Д.д шүүхэд гаргасан тайлбартаа: Д. миний бие тус шүүхэд хянагдаж буй Т.*******ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Д. миний бие болон манай нөхөр болох Э.Батжаргал бид 2020 оны 6 дугаар сард Бридж рийл стэйт ХХК-д 17,000,000 төгрөг зээлдүүлсэн. Зээлийн хүүнд нь Баянгол дүүрэг, 4 хороололд байх 40в байрны ******* тоот 2 өрөө орон сууцанд суухаар тохиролцож зээлийн гэрээ болон орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. 2020 оны 6 дугаар сард 12,000,000 төгрөгийг Хаан банкны 5001520240 тоот гийн дансанд шилжүүлсэн. 2021 оны  2 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ болон орон сууц хөлслөх гэрээг шинэчлэн хийж тухайн өдрөө үлдэгдэл 5,000,000 төгрөгийг дээрх М.Баярмаагийн данс руу шилжүүлсэн. Бридж рийл стэйт ХХК-ийн гүйцэтгэх захирал болох бидэнд анх тайлбарлахдаа уг байрны эзэн болох Т.******* урт хугацаагаар гадаад явсан ба бид нар орон сууцыг нь хөлслөх гэрээ хийсэн, бусдад хөлслүүлэх эрхтэй, та нараас 17,000,000 төгрөг зээлж зээлийн гэрээ болон хөлслөх гэрээ албан ёсоор хийхэд санаа зовох зүйлгүй гэж хэлсэн. Бид хэлсэн ёсоор гэрээнд заасан үүргээ бүгдийг биелүүлсэн ба бидний орон сууц хөлслөх гэрээг жил болгон сунгаж жилд 5,000,000 төгрөгийг нэмж зээлдүүлж байхаар тохиролцсон юм. Сүүлийн төлбөрийг бид 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөг хийж 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл гэрээгээ сунгасан. Би гийн дансанд 27,000,000 төгрөгийн төлбөр хийсэн байгаа. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. гэжээ.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

 

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн талаарх баримт, иргэний үнэлэхийн хуулбар, 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Орон сууц хөлслөх гэрээ, 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1084 тоот итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 3064 дугаартай итгэмжлэл,

 

3.2. Хариуцагчаас шүүхэд гаргасан баримт: 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ, Бридж реал стэйт ХХК болон Э.Батжаргал нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, Бридж реал стэйт ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Э.Батжаргал, нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Бэлэн мөнгөний орлогын баримтууд, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн итгэмжлэл,

 

3.3. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтгүй болно.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Д.д холбогдуулж Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, хутагт гудамж, 40/в дүгээр байрны ******* тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх,

Хариуцагч д холбогдуулж 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 3 сарын түрээсийн төлбөр 2,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гарган шүүхэд хандсан.

 

2. 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдох өөрийн шаардлагыг 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөр 2,400,000 төгрөг, зуучлалын хөлс 1,900,000 төгрөг, барьцаа мөнгө 500,000 төгрөг, нийт 4,800,000 төгрөгөөр ихэсгэсэн.

 

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагч д холбогдох Т.*******ийн нэхэмжлэлээс хариуцагч Д.д холбогдох ...үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлагыг тусгаарласан. 

 

4. Эрхийн улсын дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, хутагт гудамж, 40/в дүгээр байрны ******* тоот хаягт байршилтай, талбайтай 2 өрөө орон сууц нь иргэн өмчлөлд бүртгэлтэй бөгөөд 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1084 тоотод бүртгэлтэй итгэмжлэлээр нэхэмжлэгч Т.*******т бусдад түрээслүүлэх эрхийг олгосон, уг үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

5. Хариуцагч Д.д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч Д. нь ямар нэг түрээсийн гэрээгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байна гэж тайлбарласан.

 

6. Хариуцагч Д. нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлаа гэж хүнээр дамжуулан орон сууцыг түрээслэн авсан, д төлбөрийг төлсөн учир байрыг чөлөөлөх боломжгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

  

7. Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшил болон өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй ба энэ эрх хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарахыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4 дэх хэсгүүдэд заасан.

 

8. Харин энэхүү эрхийг хэрэгжүүлэхийн тулд шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч өөрөө байх, шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь хууль ёсны өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалт байлгаж байх, өмчлөгчийн шаардлагыг биелүүлэх үүрэг бүхий этгээд нь тухайн эд юмсыг эзэмших эрхгүй байх урьдчилсан нөхцөлүүд бүрдэх ёстой.  

 Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, хутагт гудамж, 40/в дүгээр байрны ******* тоот хаягт байршилтай, талбайтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь *******ийн Сайнжаргалын нэг иргэний өмч гэсэн улсын бүртгэлийн гэрчилгээ 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гарсан байна.

Уг орон сууцны өмчлөгчөөс орон сууцыг бусдад түрээслүүлэх, хөлслүүлэх бүрэн эрхийг өөрийн төрсөн эцэг Т.*******ид 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр итгэмжлэл олгосон бөгөөд аас шүүхэд нэхэмжлэл гаргах болон хуульд заасан шүүхэд өмчлөгчийг төлөөлөх бүрэн эрхийг мөн Т.*******ид 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нөхөж олгосон байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийлэлийн дагуу шүүхэд анх нэхэмжлэл гаргасан нь түүнд аас олгосон дээрх итгэмжлэлээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж үзэх нь хуульд харшлахгүй бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг дахин бичгийн байдлаар Т.*******аас тодруулах шаардлагагүй гэж үзсэн болно /1х-116-117х/.

 

9. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Т.******* болон хариуцагч Д. нарын хооронд ямар нэг гэрээний харилцаа үүсээгүй, хариуцагч Д. үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны дагуу эзэмшигч, өмлөгчийн зөвшөөрлийн дагуу ашиглаж байгаа нь тогтоогдоогүй. 

 

Иймд хариуцагч Д.гийн хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцнэ.

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.гаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.гийн хууль бус эзэмшлээс эрхийн улсын дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, хутагт гудамж, 40/в дүгээр байрны ******* тоот хаягт байршилтай, талбайтай 2 өрөө орон сууцыг чөлөөлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.гаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД