2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 192/ШШ2025/01411

 

 

 

 

 

 

 

2025 02 18

192/ШШ2025/01411

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: УБ*******40*******1*******18/-ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 1982 оны *******сарын 15-ны өдрөөс 1991 оны 4 сарын 2-ны өдөр хүртэл Партизан Сангийн аж ахуйн хадлангийн 1-р салаанд тракторчинаар ажилласан. 1991 оны 4 сарын 2-ны өдрөөс 1992 оны 4 сарын 18-ны өдөр хүртэл Партизаны Сангийн Аж Ахуйн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орж Ургац фермер байгуулагдаж тракторчинаар ажилласан. 1992 оны 4 сарын 18-ны өдрөөс 1992 оны 5 сарын *******-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын өмч хувьчлалын комиссын шийдвэрээр Жаргалант компанид тракторчинаар ажилласан. 1992 оны 5 сарын *******-ны өдрөөс 1995 оны 12 сарын 1-ний өдөр хүртэл Жаргалант компанид тракторчины орон тоо байхгүй тул буцаж Ургац фермерт ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үед байгууллагаас олгосон хөдөлмөрийн дэвтрийг үрэгдүүлсэн. Нийслэлийн архиваас 1982 оны ******* сарын 22-ны ажилд орсон 11******* тоот тушаал 1990 оны 11 сарын 22 өдрийн 122 тоот тушаалаас өөр баримт олдоогүй учир 13 жил ******* cap хасагдах байдалд хүрээд байна. Би холбогдох баримтыг бүрдүүлэн шүүхэд өөрийн ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна. Миний бие 1982 оны ******* сарын 15-ны өдрөөс 1995 оны 12 сарын 04-ний өдрийг хүртэл Партизаны Сангийн Аж Ахуйд тракторчинаар ажилласан 13 жил ******* сарын хугацааг тус тус тогтоож өгнө үү. гэв.

2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

 

2.1 Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн архивын газрын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 34 дугаартай тодорхойлолт, Ч.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Улаанбаатар хотын Партизаны сангийн аж ахуйн даргын 1990 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 122 дугаартай тушаал, түүний хавсралт, мөн газрын даргын 1982 оны ******* дугаар сарын *******-ний өдрийн 11******* дугаартай тушаал, гэрч иргэний үнэмлэхийн хуулбар болон түүний Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч тодорхойлолт, гэрч иргэний үнэмлэхийн хуулбар, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, тодорхойлолт, фото зургууд.

 

2.2 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 9/2443 дугаартай албан бичиг, түүний хавсралт.

 

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.*******ийн гаргасан ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Ч.******* нь 1982 оны ******* дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын Партизаны сангийн аж ахуйд тракторчнаар, 1991 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын Партизан хорооны ургац фермерт тракторчнаар, 1992 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 1992 оны 5 дугаар сарын 0*******-ны хүртэл Жаргалан компанид тракторчнаар, 1992 оны 5 дугаар сарын 0*******-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 04-ний хүртэл Улаанбаатар хотын Партизан хорооны ургац фермерт тракторчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

3.Тэрээр өөрийн оршин суугаа газрын харьяалах шүүхэд хандан хүсэлт гаргасан нь түүний иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* дугаар зүйлийн 13*******.1 дэх хэсэг Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэсэн шаардлагад нийцэж байна.

4. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг буюу нэхэмжлэлийг доорх үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Нэхэмжлэгч Ч.*******ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь хэрэгт авагдсан бичмэл баримтуудаар тогтоогдож байна. 

- Гэрч : ...Миний бие 19************** оны 5 дугаар сард Партизаны сангийн аж ахуйд тракторын жолоочоор хуваарилагдаж ирсэн бөгөөд тус байгууллагадаа одоог хүртэл ажиллаж байна. Ч.******* нь 1982 онд Төв аймгийн Баянчандмань сумын Хөдөө аж ахуйн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг тракторын жолооч мэргэжлээр төгсөж ирээд Партизаны сангийн аж ахуйн Техник бригадын Хадлангийн 1 дүгээр салаанд тракторчинаар ирж, трактор барьж өвс тармуурддаг байсан. Ингээд 1995-199******* оны Партизаны сангийн аж ахуй хувьчлагдаж, аж ахуйн ажилчид фермийн хадлангийн механикийн саланд тракторчинаар очиж байсан юм... гэх гэрчийн мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтэр,

Гэрч : Миний бие 19*******5 онд Партизаны сангийн аж ахуйд тракторын жолооч хийдэг байсан. Ч.******* нь 1982 онд мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвийг тракторын жолооч мэргэжлээр төгсөж ирээд манай сангийн аж ахуйд тракторын жолоочоор ажилд орж тус байгууллагадаа тасралтгүй 199******* он хүртэл ажиллаж байсан. Тухайн үед Партизаны сангийн аж ахуй хувьчлагдаж олон салбарт хуваагдаж байсан... гэх гэрчийн мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтэр, түүний хөдөлмөрийн дэвтэр зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангасан баримтуудаар тус тус нотлогдож байна. 

5. Иймээс нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн баримтуудад үндэслэн ******* овогт ******* ******* /РД: УБ*******40*******1*******18/-ийг 1982 оны ******* дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын Партизаны сангийн аж ахуйд тракторчнаар, 1991 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын Партизан хорооны Ургац фермерт тракторчнаар, 1992 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 1992 оны 5 дугаар сарын 0*******-ны хүртэл Жаргалан компанид тракторчнаар, 1992 оны 5 дугаар сарын 0*******-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 04-ний хүртэл Улаанбаатар хотын Партизан хорооны Ургац фермерт тракторчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу улсын орлогод үлдээж шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.******* дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* ******* /РД: УБ*******40*******1*******18/-ийг 1982 оны ******* дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын Партизаны сангийн аж ахуйд тракторчнаар, 1991 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын Партизан хорооны Ургац фермерт тракторчнаар, 1992 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 1992 оны 5 дугаар сарын 0*******-ны хүртэл Жаргалант компанид тракторчнаар, 1992 оны 5 дугаар сарын 0*******-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 04-ний хүртэл Улаанбаатар хотын Партизан хорооны Ургац фермерт тракторчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******0,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД