| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2024/01200/И |
| Дугаар | 191/ШШ2025/00936 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 191/ШШ2025/00936
| 2025 оны 01 сарын 31 өдөр | Дугаар 191/ШШ2025/00936 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2011 оны 3 дугаар сарын 07-ны өдөр төрсөн ******* овогт ын *******, 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төрсөн ******* овогт *******ын *******, 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн ******* овогт *******ын ******* нарыг эх Б.*******гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2, 41-р зүйлийн 41.1, 41.1.1, 41.1.2, 41.2, 41.2.1 дэх заалтад зааснаар 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төрсөн ******* овогт *******ын *******, 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн ******* овогт *******ын ******* нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн ******* овогт ын *******ийг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг М.*******аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан эх Б.*******д олгосугай.
4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай 272 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийг, Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, тоот хаягт байршилтай, 68 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч М.*******ад шилжүүлэн хариуцагч Б.*******г өмчлөгчөөс хасч, нэхэмжлэгч М.*******аас хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн зөрүү 37,051,663.2/гучин долоон сая тавин нэгэн мянга зургаан зуун жаран гурван төгрөг хоёр мөнгө/ төгрөг гаргуулан хариуцагч Б.*******д олгож, Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, тоот, 39.14 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөс нэхэмжлэгч М.ыг хасч, 906-р байр, 8 тоот, 39.14 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч Б.*******гийн өмчлөх эрхэд үлдээж, хариуцагч Б.*******гаас 906-р байр, 8 тоот, 39.14 м.кв талбайтай орон сууны үнийн зөрүү 12,398,344.8/арван хоёр сая гурван зуун ерэн найман мянга гурван зуун дөчин дөрвөн төгрөг найман мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.ад олгон, улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч Б.*******г өмчлөх эрхэд үлдээж, хариуцагч Б.*******гаас улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийн зөрүү 1,904,000/нэг сая есөн зуун дөрвөн мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******ад олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан М.*******, Б.******* нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хорилохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч М.*******ын хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******ад олгон, нэхэмжлэгч М.аас улсын тэмдэгтийн хураамжид нийт 548,391 төгрөг гаргуулан улсын орлогод, хариуцагч Б.*******г улсын тэмдэгтийн хураамжид 229,461 төгрөг гаргуулан улсын орлогод тус тус оруулсгуай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ