| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 319/2025/00108/И |
| Дугаар | 319/ШШ2025/00144 |
| Огноо | 2025-03-25 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 319/ШШ2025/00144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт *******гийн *******гийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: “Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай” хүсэлтийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дүгээр сарын 10-ны өдөр ******* индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: Б.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* би тай 10 жилийн сурагч байх үедээ эхлэн үерхэж хайр сэтгэлийн холбоотой байсан бөгөөд 2009 онд их сургуулиа төгссөн. Бидний охин ******* 2009 оны 11 дугаар сарын 15-ны адар төрсөн. Охин төрөх үед хуримаа хийж гэрлэлтээ батлуулаагүй байсан төдийгүй цэргийн алба хааж байсан. Ингээд охин Ж.ыг миний төрсөн аав болох Ч.*******, ээж нар өөрийн овгоор овоглох болсон.
Харин бид 2012 онд хуримаа хийж гэрлэлтээ батлуулсан. Бидний охин ******* энэ онд иргэний үнэмлэхээ авах гэж байгаа тул эцэг нь цаашид өөрийн нэрээр овоглох хүсэлтэй байгаа тул охин *******ыг Ч.*******д үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн болон шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:
2.1. Хүсэлт гаргагч Б.*******гаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Ч.*******, нарын тодорхойлолт, үрчлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, ******* сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 167 дугаартай захирамжийн хуулбар зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн.
2.2. Шүүхээс: Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ХААТР 13 маягт төрсний бүртгэлийн лавлагаа, үрчлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг гаргуулан авч, бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Хүсэлт гаргагч Б.******* нь охин *******ыг үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар хүсэлт гаргажээ.
4. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан дараах нотлох баримтыг үнэлж, хүсэлт гаргагч нарын хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2 дугаар захирамжаар *******гийн ыг ын *******, нарт үрчлүүлснийг үрчилсний бүртгэлийн №2 дугаарт бүртгэсэн нь Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа, дугаартай төрсний бүртгэлийн лавлагаагаа, Засаг даргын захирамж зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
*******гийн 2009 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрснийг төрсний бүртгэлийн №67 дугаарт бүртгэж, төрсний гэрчилгээ олгожээ.
Үрчлэлтийг хүчингүй болгуулахыг хүссэн Б.*******гийн хүсэлтийг үрчилж авсан эцэг, эх Ч.*******, О.Янжимаа нар зөвшөөрсөн хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байна.
Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно.” 61.2-д “Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно.” гэж тус тус хуульчилжээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед *******аас “Миний бие *******гийн нь одоо 16 настай, Ховд аймгийн ******* сумын ЕБС-ын 10а ангид суралцдаг. Намайг бага байхад ээж болох Б.******* нь тодорхой шалтгааны улмаас өөрийн эцэг, эх болох Ч.*******. нарт үрчлүүлсэн. Миний бие одоо иргэний үнэмлэхээ авах насанд хүрсэн тул өөрийн эцэг, эхээр овоглох хүсэлтэй байна. Иймд намайг үрчилсэн үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан.
*******ыг үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгохыг хүссэн хүсэлт гаргагч Б.*******гийн хүсэлт нь хүүхдийн сурч боловсрол эзэмших ашиг сонирхлыг хангахад чиглэсэн, хүүхдийг асран хамгаалахад түүний төрүүлсэн эцэг, эх нь илүү үүрэг гүйцэтгэдэг болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх үрчилж авсан эцэг, эх Ч.*******. нарын үрчлэлтийг хүчингүй болгохыг хүссэн хүсэлт, охин *******ы эрх ашгийг тал бүрээс нь харгалзан үзэж, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт заасныг үндэслэн үрчлэлтийг хүчингүйд тооцож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7, Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар үрчлэлтийг хүчингүйд тооцсон тохиолдолд хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь буцаах асуудлыг шүүх шийдвэрлэхээр заасан. Шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн учраас охин *******ыг төрүүлсэн эх Б.*******гийн асрамжид шилжүүлж шийдвэрлэв.
6. Хүүхэд үрчилснийг хүчингүй болгож, шийдвэрлээн учраас Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2 дугаар захирамжийн хууль зүйн үйлчлэл дуусгавар болсон болохыг дурдах нь зүйтэй.
7. Иргэний бүртгэлийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 11 дүгээр зүйлийн 11.8-д зааснаар үрчлэлтийг хүчингүйд тооцсон талаар иргэний бүртгэлд өөрчлөлт оруулж, төрсний бүртгэлийг сэргээхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгав.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 119 дүгээр зүйлийн 119.1-119.4 дэх хэсэг, 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-д зааснаар *******гийн ыг ын *******, нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар *******ыг төрүүлсэн эх Б.*******гийн асрамжид шилжүүлсүгэй.
3. Иргэний бүртгэлийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 11 дүгээр зүйлийн 11.8-д зааснаар *******ыг үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгосон талаар иргэний бүртгэлд өөрчлөлт оруулж, төрсний бүртгэлийг сэргээхийг Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Шүүхийн шийдвэрийг хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бүрэн эхээр нь бичгээр үйлдэх бөгөөд шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК