2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2025/01244

 

 

 

 

 

 

 

 

 

       2025           02            12                                           192/ШШ2025/01244

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,******* холбогдох,

 

Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “******* миний бие *******тэй 2016 оны 7 сард танилцаж, 2017 оны 09 сараас хамтран амьдарч эхэлсэн. Хамтран амьдрах хугацаанд бидний хүү болох овогтой  нь 2019 оны 08 сарын 13-ны өдөр төрсөн. Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй, хамтран амьдардаг байсан. хамт амьдрах хугацаанд удаа дараа гар хүрдэг, хэл амаар доромжилдог байсан. Энэ оны 5 дугаар сард дахин гар хүрч дарамталсан ба энэ үеэс хамт амьдраагүй хүү бид 2 манай эцгийн гэрт амьдарч байна. Миний бие хүүгээ төрсөн цагаас эхлэн 2 жил хүүгээ харан гэртээ байсан цэцэрлэгт орсон цагаас хүүхдээ хүргэж өгөн авдаг байсан. хүүхдээ хардаггүй хүүхдээ цэцэрлэгээс авдаггүй байсан. нь надад хүч хэрэглэж, хэл амаар доромжлох гэх зэрэг үйлдлүүдийг гаргадаг тул цаашдаа хамтран амьдрах боломжгүй. Хүүхэддээ гэтгэмж өгөх хэрэгтэй гэдгийг хэлсэн боловч зөвшөөрөөгүй. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй" гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 "Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж, мөн хуулийн 26.2.2 "Эцэг, эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй" гэж тус тус заасны дагуу өөрийн хүү ийг өөрийн асрамжид тогтоолгож, хүүдээ тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдээ эхийн асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлнө” гэжээ.

 

            Нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Энхтитэм БГБХН өрхийн эрүүл мэндийн  төвийн тодорхойлолт, Хан-Уул дүүргийн 3-р хорооны Засаг даргын тодорхойлолт, Д.ий төрсний бүртгэлийн лавлагаа, *******гийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг ирүүлжээ.

 

Хариуцагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

                         

1. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан.

 

3. Зохигчдын дундаас  өдөр хүү Д. төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.(хавтаст хэргийн 6 дахь тал)

 

4. Зохигчид хүү Д.Ч эх Я. асрамжид үлдээхээр талууд тохиролцсон нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д нийцнэ.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.2. “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй”, 26.4. “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ” гэж заасан тул эцэг ******* нь хүү Д й уулзах, дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх Я даалгах нь зүйтэй.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Д.ийг 11 хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг *******ээр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

7. Шүүхээс нэхэмжлэгчид 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т заасны дагуу нэхэмжлэгчид мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй байх тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

 

8. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Д. эх А асрамжид үлдээсүгэй.

 

            2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг мэдэгдсүгэй.

 

            3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг ******* нь хүү Д. уулзах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх *******д даалгасугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин хүү Д.ийг 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг  сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ОТГОНБАЯР