Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 197/ШШ2025/03249

 

 

 

 

 

 

2025 03 26 197/ШШ2025/03249

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, ******* цогцолборын, ******* байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, Өнөр хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух, Ба******* Но******* /РД:*******/-д холбогдох,

 

4,865,809.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Но******* нь манай "Но******* Юнити" ББСБ-тай 2022 оны 08-р сарын 26-ны өдөр тоот цахим хэрэглээний зээлийн эрх нээх зээлийн гэрээ байгуулан. 2022 оны 12-р сарын 22-ны өдөр 1,629,990 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй 12 сарын хугацаатайгаар мөн 2022 оны 12-р сарын 22-ны өдөр 449,990 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай8 2023 оны 02 сарын 15-ны өдөр 1,250,000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй 12 сарын хугацаатайгаар тус, тус зээлийн гэрээний хавсралтад заасан графикийн дагуу буцаан төлөхөөр зөвшөөрч тус зээлэн авсан. Хариуцагч нь зээл авснаас хойш үндсэн зээлийн төлбөрт 192,034.74 төгрөг, үндсэн хүүнд 59,050.83, нэмэгдүүлсэн хүүнд 252.53 мөнгөн нийт 251,338.10 төлсөн ба зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2023 оны 02 сарын 22-ноос эхлэн хугацаа хэтрүүлж зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэж төлөлт хийгээгүй зээлийн гэрээний хугацаа дууссан. Нэхэмжлэгч нь хариуцагчаас цахим хэрэглээний зээлийн гэрээний 3.2, 3.3, 3.4, 3. 3.6, 3.7 дугаар зүйлд заасны дагуу үндсэн төлбөр дээр хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцон авах эрхтэй бөгөөд 2025 оны 02-р сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 3,137,945.26 төгрөг, зээлийн хүү 1,499,982.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2*******,881.60 төгрөг нийт 4,865,809.79 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д "Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, Иргэний хуулийн 451.1, 453.1-д "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй" гэж тус тус заасныг үндэслэн 2025 оны 02-р сарын 03-ны өдрийг хүртэл үндсэн зээл, үндсэн хүү, нэмэндүүлсэн хүү болох нийт 4,865,809.79төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагч Б.Но*******гоос гаргуулахаар нэхэмжилж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Но******* Юнити ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Но******* би нэхэмжлэлийн шаардлага болох 4,865,809.79 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Талууд 4 сарын хугацаанд 2025 оны 04 сарын 28-ны өдөр 965,809.79 төгрөг, 2025 оны 05 сарын 28-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 06 сарын 28-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 07 сарын 28-ны өдөр 1,300,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.Но*******д холбогдуулан 4,865,809.79 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Б.Но******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,865,809.79 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 сарын 28-ны өдөр 965,809.79 төгрөг, 2025 оны 05 сарын 28-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 06 сарын 28-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 07 сарын 28-ны өдөр 1,300,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Б.Но******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,865,809.79 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 сарын 28-ны өдөр 965,809.79 төгрөг, 2025 оны 05 сарын 28-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 06 сарын 28-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 07 сарын 28-ны өдөр 1,300,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,802.96 төгрөгөөс 46,401.48 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 46,401.48 төгрөг, улсын төсвийн данснаас 46,401.48 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Но******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР