2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/01047

 

 

 

 

 

 

 

 

 

                           2025         02          05

                      191/ШШ2025/01047

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хаалттай хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, .....тоот хаягт оршин суух, Б******* овогт Г*******ын С******* /рд:*******, ИБД:*******/-ийн нэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 41 дүгээр хороо, ..... тоот хаягт оршин суух, Ш******* овогт З*******ын М******* /рд:*******/-д холбогдох

 

Гэрлэлт цуцлах, хүү М.Т, охин М.А нарыг өөрийн асрамжид үлдээж, охин М.Ад тэтгэлэг гаргуулах, хүүхдүүдийн 2020-2024 оны тэтгэлэгт 27,148,240 төгрөг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэх Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, .... тоот хаягт байрлах орон сууцнаас өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэгт 112,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгч Г.С*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагч З.М*******, хариуцагчийн өмгөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг  нар оролцов.

 

    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1.                        Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ш******* овогт З*******ын М******* /рд:*******/, Б******* овогт Г*******ын С******* /рд:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.                        Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 12 дугаар сарын 18-ний өдөр төрсөн охин Ш******* овогт М*******ын А /рд:/-г түүний эх Г.С*******гийн асрамжид үлдээсүгэй.

3.                        Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар охин М.Аг 11-16 /хэрэв суралцаж байвал 18/ нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг З.М******* /рд: *******/-р сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4.                        Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар хариуцагч З.М*******оос гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсэгт 45,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.С******* болон хүү М.Т, охин М.А нарт олгосугай.

5.                        Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч З.М*******оос хүүхдийн тэтгэлэгт 16,773,240 төгрөг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэгч Г.С*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

6.                        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,084,869 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 455,650 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

7.                        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                            Д.ГАНБОЛД