| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2024/04954/И |
| Дугаар | 191/ШШ2025/01567 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2025/01567
| 2025 оны 02 сарын 19 өдөр | Дугаар 191/ШШ2025/01567 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: оршин суух, ******* овогт ******* *******/РД: *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух, ******* овогт ******* *******/РД: *******/-д холбогдох,
40,650,885 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов. Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Ц.******* нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч болох иргэн Г.*******, хариуцагч болох иргэн Ц.******* нар нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр сарын 1.5 хувийн хүүтэй, нийт 37,000,000 сая төгрөгийг 12 сарын хугацаатайгаар зээлэхээр зээлийн гэрээ байгуулсан. Гэвч хариуцагч болох Иргэн Ц.******* нь одоогийн байдлаар 8 удаагийн төлөлтөөр 19,047,200 (арван есөн сая дөчин долоон мянга хоёр зуу) төгрөг төлсөн бөгөөд энэхүү төлөлт нь үндсэн зээлээс 8,816,000 төгрөг, хүүнээс 1,184,000 төгрөг, гэрээний алдангид 9,047,200 төгрөг тус бүр тооцогдож суутгагдсан байна. Гэрээний хугацаа 2023 оны 03 дугаар сарын 03-ний өдөр дуусгавар болох байсан.
Нэхэмжлэгч зээлийн хаагдах дүнгийн тухай тооцоог буюу үндсэн зээл, хүү, алдангийнтооцоогхавсралтаар гаргасан бөгөөд уг тооцооны дагуу 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар зээлийн хаагдах дүн 40,650,885 төгрөг байна.
Хариуцагч болох иргэн Ц.******* нь Зээлийнгэрээний 4.7-д заасан "Зээлдэгч нь зээлийг эргэн төлөх нөхцөлийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх үүрэгтэй гэсэн заалтыг зөрчсөн тул нэхэмжлэгч тал гэрээний 5.1-д заасан "Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн нөхцөл зөрчсөн бол гэрээний үүргийг зөрчсөнд тооцож зээлдүүлэгч гэрээг цуцалж, алданги торгууль, төлөгдөөгүй үлдсэн зээлийг төлүүлэхээр шаардах эрхтэй гэсэн заалтын дагуу гэрээний үүрэгт 40,650,885 (дөчин сая зургаан зуун тавин мянга найман зуун наян тав) төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгуулж өгнө үү.
Хариуцагч талыг анх шүүхэд ирүүлэхээр албадан ирүүлэх захирамж гарсан. Үүнтэй холбоотойгоор өмгөөлөгч миний бие хөөцөлдөж явж байсан. Хариуцагч мөнгийг төлнө гэж зөвшөөрч, илэрхийлж байсан. Мөн өмнөх шүүх хуралдаан дээр хүсэлт өгсөн учраас боломж олгоод хойшлуулсанЗээлийн гэрээний 3.6-д зааснаар 2022 оны 5 сард төлсөн төлбөр нь хүүдээ төлөгдсөн гэж ойлгож байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Зээлийн гэрээний хуулбар, Г.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, Ц.*******йн иргэний үнэмлэхийн хуулбар, Зээлийн дэлгэрэнгүй тооцоог шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.******* хариуцагч Ц.*******д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 28,184,000/хорин найман сая нэг зуун наян дөрвөн мянга/ төгрөг, хүүгийн үлдэгдэл 12,387,891/арван хоёр сая гурван зуун наян долоон мянга найман зуун ерэн нэг/ төгрөг, алданги 78,993/далан найман мянга есөн зуун ерэн гурав/ төгрөг, нийт 40,650,885/дөчин сая зургаан зуун тавин мянга найман зуун наян тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Ц.*******д 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож ... хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.
Шүүх иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан журмыг баримталсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Зохигчид 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Зээлийн гэрээ байгуулсан болох нь 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Тус Зээлийн гэрээний 2, 3-ын 3.1, 3.2, 3.3, 4-ийн 4.7-д зааснаар нэхэмжлэгч нь 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 12/арван хоёр/ сарын хугацаатай 37,000,000/гучин долоон сая/ төгрөг, 1/нэг/ сарын 1.5/нэг аравны тав/ хувийн хүүтэй хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд зээлийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан .... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, хариуцагч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан Зээлийн гэрээний шинжтэй байх тул Зээлийн гэрээ/цаашид Гэрээ гэх/ гэж үзнэ.
Гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 37,000,000/гучин долоон сая/ төгрөгийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Гэрээний 3-ын 3.6-т Зээлийн хүүг сар бүрийн 23-ны өдөр төлж, үндсэн зээлийг хугацааны эцэст төлж барагдуулахаар тохиролцов. гэжээ.
Хариуцагч нь 8/найм/ удаагийн төлөлтөөр зээлийн төлбөрт нэхэмжлэгчид нийт 19,047,200/арван есөн сая дөчин долоон мянга хоёр зуу/ төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Зээлийн дэлгэрэнгүй тооцоогоор тогтоогдож байна.
Гэрээний 3-ын 3.6-д зааснаар хариуцагчийн зээлийн төлбөрт төлсөн тус төлбөрийг зээлийн хүүд тооцох үндэслэлтэй.
Зохигчид Гэрээг 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 12/арван хоёр/ сарын хугацаатай байгуулсан байх тул нэхэмжлэгч нь 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс хойш хүү тооцсон нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар Гэрээнд зээлийн хүүг сарын 1.5/нэг аравны тав/ хувь гэсэн байх тул нэхэмжлэгч нь зээлийн хүүг сарын 2.5/хоёр аравны тав/ хувиар тооцож шаардсан нь үндэслэлгүй байна.
Гэрээнд зааснаар хариуцагч нь зээлийн хүүд сард 555,000/37,000,000х1.5%=555,000/ /таван зуун тавин таван мянга/ төгрөг төлөх үүрэг хүлээжээ.
Гэрээний 3-ын 3.1, 3.3-т зааснаар хариуцагч нь 12/арван хоёр/ сарын хүүд нэхэмжлэгчид нийт 6,660,000/555,000x12=6,660,000/ /зургаан сая зургаан зуун жаран мянга/ төгрөг төлөх үүрэгтэй байна.
Гэрээний 3-ын 3.1, 3.3, 3.7-д зааснаар хариуцагч нь зээлд төлсөн 19,047,200/арван есөн сая дөчин долоон мянга хоёр зуу/ төгрөгөөс зээлийн хүүгийн төлбөрийг хасч тооцох үндэслэлтэй.
Хариуцагч нь зээлийн хүү болох нийт 6,660,000/зургаан сая зургаан зуун жаран мянга/ /19,047,200-6,660,000=12,387,200/ төгрөгийг төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэрээний 3-ын 3.6-д зааснаар хариуцагч нь үндсэн зээлийг хугацааны эцэст төлж барагдуулах үүрэгтэй байх тул хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт нэхэмжлэгчид 24,613,000/37,000,000-12,387,000=24,613,000/ /хорин дөрвөн сая зургаан зуун арван гурван мянга/ төгрөг төлөх үүрэгтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь алданги хэрхэн тооцсон нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлохгүй байх тул хариуцагчаас алдангид 78,993/далан найман мянга есөн зуун ерэн гурав/ төгрөг гаргуулах үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нийт 24,613,000/хорин дөрвөн сая зургаан зуун арван гурван мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгон, үлдсэн 16,037,885/40,650,885-24,613,000=16,037,885/ /арван зургаан сая гучин долоон мянга найман зуун наян тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.*******ас нийт 24,613,000/хорин дөрвөн сая зургаан зуун арван гурван мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгон, үлдсэн 16,037,885/арван зургаан сая гучин долоон мянга найман зуун наян тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 361,204 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******ас улсын тэмдэгтийн хураамжид 281,015 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгох үндэслэлтэй.
И 115 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус
:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.*******ас нийт 24,613,000/хорин дөрвөн сая зургаан зуун арван гурван мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгон, үлдсэн 16,037,885/арван зургаан сая гучин долоон мянга найман зуун наян тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 361,204 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******ас улсын тэмдэгтийн хураамжид 281,015 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ