| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/04630/И |
| Дугаар | 192/ШШ2025/00327 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2025/00327
2025 01 16 192/ШШ2025/00327
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******, 35б байр 906б тоотод оршин суух Нүдэн овогт Батбилэгийн Анар /РД:УУ90112540/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 09-ны өдөр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амархүү, хариуцагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч холбогдуулан гэрлэлт цуцлуулж, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “ ******* миний бие*******тай 2010 онд танилцаж, 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. 2018 оны 4 сарын 27-ны өдөр охин төрсөн. ******* миний бие эхнэр*******тайгаа 2014 онд Европ улсад ажиллаж, амьдрахаар явсан. Улмаар охин төрсөн тул эхнэр, охины хамт Монгол улсад буцсан. Бид хамтран Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол чингисийн өргөн чөлөө гудамж 35б 906 тоот, улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг 2020 онд худалдаж авсан. Тус байрыг худалдаж авахдаа би өөрт хадгалсан байсан 60,000,000 төгрөг дээр, миний төрсөн эх 23,000,000 төгрөг бэлнээр зээлж урьдчилгаа төлбөрийг төлсөн. Үлдэгдэл 110,000,000 төгрөгийг эхнэр төрсөн эгч 10,000,000 евро буюу 36,000,000 төгрөгийг зээлж, мөн би ажиллаж төлж дуусгасан. Би эцэг байх үүргээ биелүүлж охиндоо тогтмол хэрэглээний төлбөр явуулж ирсэн. Харин хол амьдрах болсон учир эхнэр бид 2 муудалцах нь ихсэж, сүүлдээ ойлголцохоо байсан. Одоо нэгэнт тус тусдаа амьдралтай болсон учир цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Одоо охин маань эх*******ын асрамжид Монгол Улсад амьдарч байгаа. Охиноо эх*******ын асрамжид үлдээнэ. Хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэмж тогтоолгоно. Бидний хамтын амьдралын явцад бий болсон Улаанбаатар хот, *******, 2 дугаар хороо,*******,*******, тоот, улсын бүртгэлийн дугаартай байраа 250,000,000 төгрөгөөр тооцож худалдан борлуулсан ба эндээс өр төлбөрүүдийг барагдуулж өөрт ногдох хэсэгт 65.000.000 төгрөгийг гаргуулъя. Иймд гэрлэлтийг цуцалж өгнө үү” гэжээ.
Хариуцагч******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие******* нь ******* нэхэмжлэлтэй үндэслэн гэр бүл цуцлуулж, хүүхдийн асрамж тэтгэлэг, дундын өмч хөрөнгө тогтоох иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байна. *******гаас гэрлэлтээ цуцлуулна. Охин өөрийн асрамжид үлдээж хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулна. Хамтран өмчлөх дундын өмч хөрөнгөөс *******д 65,000,000 төгрөг өгнө.” гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгох тухай 2023.11.20-ны өдрийн 500 дугаартай тэмдэглэл, *******,******* нарыг гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023.10.23-ны өдрийн 615 дугаартай итгэмжлэл, *******, 2 дугаар хороо,*******,*******, 35б байр 906б тоотод байрлах улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, зэргийг ирүүлжээ.
Хариуцагчаас нотлох баримт ирүүлээгүй байна.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч******* нар 2014 онд гэр бүл болсныг 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлт бүртгэлийн байгууллагад бүртгүүлжээ.(хавтаст хэргийн 5 дахь тал)
3.2. Гэрлэгчдийн дундаас 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр охин төрсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
3.3. Гэрлэгчдийн хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч эвлэрэл амжилтгүй болсон.(хавтаст хэргийн 4 дэх тал)
3.4. Зохигчид тусдаа амьдарч, охин эх*******тай хамт байгаа болон хүүхдийн асрамжийн талаар талууд маргаангүй.
4. Гэрлэгчид нь гэрлэлтээ бүртгүүлж, албан ёсоор гэр бүл болсон болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний лавлагаа зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******тай цаашид хамтран амьдрах боломжгүй, тусдаа амьдарч байгаа талаар тайлбар гаргаж, гэрлэлтээ цуцлуулахыг хүссэнийг хариуцагч зөвшөөрсөн, талуудын хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг дүгнэж ******* болон******* нарын гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
6. Охин А эх*******ын асрамжид үлдээхээр талууд тохиролцсон нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д нийцнэ.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.2. “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй”, 26.4. “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ” гэж заасан тул эцэг ******* нь охин тэй уулзах, дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх*******т даалгах нь зүйтэй.
8. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас, суралцаж байгаа бол 18 нас болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг *******гаар тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
9. Зохигчид гэр бүлийн дундын эд хөрөнгө болох *******, 2 дугаар хороо,*******,*******, 35б байр 906б тоотод байрлах улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй бай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 250,000,000 төгрөгөөр тооцож худалдан борлуулсан үнийн дүнгээс нэхэмжлэгч өөрт ногдох хэсэг болох 65,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хариуцагч Б. хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй.
10. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.болон нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин эх*******ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг ******* нь охин тэй уулзах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх Б.даалгасугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас, суралцаж байгаа бол 18 нас болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг *******гаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.2-т заасныг тус тус баримтлан гэр бүлийн дундын эд хөрөнгө болох *******, 2 дугаар хороо,*******,*******, 35б байр 906б тоотод байрлах улсын бүртгэлийн дугаартай, 66.38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 250,000,000 төгрөгөөр тооцож худалдан борлуулсан үнийн дүнгээс нэхэмжлэгч ******* өөрт ногдох хэсэг болох 65,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч******* хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батласугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
8. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг зохигчдод мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР