2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/01796

 

 

 

 

 

202 оны 02 сарын 2 өдөр

Дугаар 191/ШШ202/0196

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоотод оршин суух, ******* овогт ******* *******/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: байрлах, ******* ХХК/РД: *******/-д холбогдох,

 

Орон сууцны төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 341,243,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Саруултөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн утга: Нэхэмжлэгч нь ХХК, ХХК-н барьж байсан орон сууцны барилгын байрлах А тоот 11.6 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцыг захиалахаар 201 оны 8 сарын 16-ны өдөр -А Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ-г " ХХК-тай байгуулж, улмаар ХХК-тай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан *******" ХХК нь төлбөр тооцоог бидэнтэй тохироод төлчихвөл бид гэрчилгээг гаргаад өгчихнө гэх тайлбарт итгэж тус компанитай хэлэлцэн тохиролцсон төлбөрөө бүрэн төлсөн байдаг. Тодруулбал, зохигч нар 201 оны 8 сарын 16-ны өдөр 8/3 Орон сууцны төлбөр барагдуулах хэлцэл байгуулж, хэлцлээр тохиролцсон орон сууцны үнэ нийт 341,243,000 төгрөгийг нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч ******* ХХК-д бүрэн төлж барагдуулсан байдаг.

Гэвч хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бөгөөд хэлэлцэн тохиролцсон орон сууцыг нэхэмжлэгчид зохих ёсоор хүлээлгэж өгөөгүй тул тус орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Уг ажиллагаагаар "******* ХХК нь нэхэмжлэгч Э.*******г удаа дараа хуурч, орон сууц шилжүүлэхээр ХХК-д албан тоот явуулж байгаагүй, ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, тухайн орон сууцыг ******* ХХК нь арилжааны гэрээгээр авах эрх үүсээгүй зэрэг нь тодорхой болж шүүхээс 2024 оны 02 сарын 21-ний өдрийн шийдвэрээр орон сууц өмчлөлд шилжүүлэхийг даалгах" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ингэхдээ нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч "******* ХХК-иас гэрээний үүргийн дагуу аливаа шаардлага гаргах эрхэд энэ шүүхийн шийдвэр саад болохгүйг дурьдаж шийдвэрлэсэн.

Нэгэнт дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул Орон сууцны төлбөр барагдуулах хэлцлээр хүлээсэн үүргээ зөрчсөн ******* ХХК-иас хэлцлээр тохиролцсон орон сууцны үнэд нэхэмжлэгчээс төлсөн 341,243,000 төгрөгийг буцаан шаардаж байна.

Орон сууцны төлбөр барагдуулах хэлцлийн үүрэг хэрэгжих боломжгүй болсон тул тус гэрээний төлбөрт төлсөн төлбөр болох 341,243,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэв.

 

Хариуцагч Сант фасад ХХК-ийн төлөөлөгч Н.Ганцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 201 онд манай компанийн менежер хийж байсан н. намайг гадаадад ажилтай явж байхад компанийн мөнгийг шамшигдуулж, бусдад өөрийн өвийг дарсан асуудал гарсан. Тухайн үед гадаадаас ирээд энэ асуудлыг мэдээд, н.ыг ажлаас нь халаад, тухайн байрыг буцааж авах талаар хүсэлт өгөөд байж байхад ХХК-ийн захирал н. гэрээг хийлгэх эрхийн бичиг авчраад, мөн Э.*******г ирж уулзуулаад, энэ хүнд энэ байрыг өгье, Э.*******д өгөх байрыг би шийдчихье гэдэг байдлаар компанийн өмчийг шамшигдуулснаа Э.*******гийн өмчөөр төлүүлсэн. Тухайн үед тэй гэрээ хийсэн нь үнэн. Э.*******гийн зүгээс 26,000,000 төгрөгийг манай дансанд хийсэн. Тэр нь дээр маргахгүй. Үлдэгдэл 0 сая төгрөгийн зөрүү нь Э.*******гийн найз ны залуу болон н. нар үлдэгдлийг авсан. Тэр хөндлөнгийн хүмүүсийн авсан мөнгийг би хүлээн зөвшөөрөхгүй. Н.ыг мөн цагдаад өгсөн эрүүгийн журмаар шалгагдаж байгаа. Манайхаас яагаад 341,243,000 төгрөгийг зөвшөөрөөд төлье гэсэн бэ гэхээр нэгт эвлэрье, хоёрт Э.*******г хохироогоод яах вэ гээд өгье, харин 1 жилийн хугацаа өгөөч гэж хэлсэн. Харин үлдэгдэл 0 сая төгрөгийг тухайн хүмүүсээс нь олж авъя гэж бодсонШүүх хуралдаан болохоос өмнө надтай уулзсан. Намайг 10.21 м.кв, 4 өрөө байрыг авах үндэслэлтэй гэдгийг мэдэж байгаа. Сая шүүх хурлаас өмнө байраа өгчхөөч гэж санал тавьсан. Одоо тухайн байранд амьдарч байгаа н. гэдэг залууд 191 сая төгрөг өгөх ёстой. Тэрийг нь өгөөд, Нарны байрыг өгөх боломж байсан. Тэгээд хүлээн зөвшөөрөөд, ХХК-ийн өмгөөлөгчтэй миний дэргэд утсаар ярьсан. Тэгсэн чинь Сант фасад ХХК хэндээ тэр байрыг өгөхийг мэдэхгүй өөрөө мэднэ биз дээ гэж хэлсэн. Би зовлон үзэж яваа, 6 хүүхдийн эцэг. Тэгэхээр заавал нэхэмжлэгчийг хохироох шаардлага надад байхгүй. Төлчихье гэсэн бодол байгаа боловч одоо шууд энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй учраас 1 жилийн хугацаа өгөөч гэж гуйсан. Хоёрт н. гэдэг хүн анх Төрийн банкны залууг надтай уулзуулсан. Би тэр хоёрт мөнгө өгөөгүй. Харин Э.*******гийн өгсөн мөнгөнөөс 0 сая төгрөг дундаас нь алга болсныг сүүлд мэдсэн. Тухайн үед надад 26 сая төгрөг л орж ирсэн. 2022 онд шүүх хуралд би биечлэн оролцоод, чи Э.******* гэдэг хүний асуудлыг шийдчихвэл танайхтай үргэлжлүүлээд бараагаа авч болно чи Э.*******тай тохиролцчих гэж ээс хэлж байсан. Тухайн үед нэхэмжлэгчийн өмгөөлөгчтэй уулзаж байсан. Эвлэрэх талаар ярилцаж байсан. Манайх т шилэн хөвөнгөө нийлүүлсэн бол 200 гаруй сая төгрөгийн бараа байсан. Энэ талаар санал тавихад өмгөөлөгч нь нэгэнт шүүхээр явж байгаа учраас шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан Э.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын 202 оны 01 дүгээр сарын 1-ны өдрийн 102 тай албан бичиг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 0 сарын 06-ны өдрийн тай магадлалын хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 21-ний өдрийн тай шийдвэрийн хуулбар, Орон сууцны төлбөр барагдуулах 201 оны 08 сарын 16-ны өдрийн 8/3 тай хэлцлийн хуулбар, Мөнгөн шилжүүлэг, зарлагын баримт/хх-88/, Хаан банк ХК-д Э.*******гийн эзэмшиж байгаа 11129896 Депозит дансны 201 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 201 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх дэлгэрэнгүй хуулгыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.******* хариуцагч Сант Фасад ХХК-д холбогдуулан орон сууцны үнэд төлсөн 341,243,000/гурван зуун дөчин нэгэн сая хоёр зуун дөчин гурван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Сант Фасад ХХК нь би авсан 26,000,000/хоёр зуун далан зургаан сая/ төгрөгийг төлий гэж байгаа гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 201 оны 8 сарын 16-ны өдөр № 8/3 Орон сууцны төлбөр барагдуулах хэлцэл байгуулсан болох нь 201 оны 8 сарын 16-ны өдрийн № 8/3 Орон сууцны төлбөр барагдуулах хэлцэл-ийн хуулбараар тогтоогдож байна.

 

201 оны 8 сарын 16-ны өдрийн № 8/3 Орон сууцны төлбөр барагдуулах хэлцэл-ийн 1-ийн 1.1, 2-ын 2.1, 2.3-т зааснаар хариуцагч нь ХХК-д бараа солилцооны нөхцөлөөр нийлүүлэгдэх орон сууцны гадна фасадны материалын төлбөрт бартераар олгох ХХК-ийн -р А тоот, 11.6/нэг зуун арван долоо зууны жаран долоо/ м.кв 4 өрөө орон сууцыг нийт 341,243,000/гурван зуун дөчин нэгэн сая хоёр зуун дөчин гурван мянга/ төгрөгөөр худалдаж, ХХК дээр захиалгат бараа ирж шалгасны дараа байранд ороход шаардагдах бичиг баримт түлхүүрийн хамт нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь хариуцагчид төлбөр 341,243,000/гурван зуун дөчин нэгэн сая хоёр зуун дөчин гурван мянга/ төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 201 оны 8 сарын 16-ны өдрийн № 8/3 Орон сууцны төлбөр барагдуулах хэлцэл-ийн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.-д Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна. гэж заасан.

 

201 оны 8 сарын 16-ны өдрийн № 8/3 Орон сууцны төлбөр барагдуулах хэлцэл нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189. дахь хэсэгт заасан энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий Нэрлэгдээгүй гэрээний шинжтэй байх тул Нэрлэгдээгүй гэрээ/цаашид Гэрээ гэх/ гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189. дахь хэсэгт зааснаар Гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлд -р А тоот, 11.6/нэг зуун арван долоо зууны жаран долоо/ м.кв 4 өрөө орон сууцыг шилжүүлээгүй талаар маргаагүй.

 

Харин хариуцагч нь нэхэмжлэгч А тоот орон сууны төлбөрт нийт 20,000,000/хоёр зуун далан сая/ төгрөг төлсөн гэж маргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 зүйлийн 2.2.2, 38 зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тус тайлбараа баримтаар нотлоогүй болно.

 

Нэхэмжлэгч нь -р А тоот, 11.6/нэг зуун арван долоо зууны жаран долоо/ м.кв 4 өрөө орон сууцны үнэд хариуцагчид нийт 341,243,000/гурван зуун дөчин нэгэн сая хоёр зуун дөчин гурван мянга/ төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт баримтаар авагдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн хуулбаруудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид -р А тоот, 11.6/нэг зуун арван долоо зууны жаран долоо/ м.кв 4 өрөө орон сууцны үнэд 341,243,000/гурван зуун дөчин нэгэн сая хоёр зуун дөчин гурван мянга/ төгрөг төлсөн болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 21-ний өдрийн шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны сарын 06-ны өдрийн Магадлалын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмнө хүлээсэн А тоот, 11.6/нэг зуун арван долоо зууны жаран долоо/ м.кв 4 өрөө орон сууцны үнийг төлөх үүргээ гүйцэтгэсэн байх боловч хариуцагч нь орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ гүйцэтгээгүй болох нь зохигчийн тайлбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 21-ний өдрийн шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны сарын 06-ны өдрийн Магадлалын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 226 зүйлийн 226.1-т Дараахь нөхцөл байдал байвал энэ хуулийн 204.2, 219.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй:, 226.1.1-т ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол; гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид А тоот, 11.6/нэг зуун арван долоо зууны жаран долоо/ м.кв 4 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн болох нь зохигчийн тайлбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 21-ний өдрийн шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны сарын 06-ны өдрийн Магадлалын хуулбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 226 зүйлийн 226.1, 226.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид орон сууцыг шилжүүлэн өгөх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй нөхцөл байдал үүссэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 20 зүйлийн 20.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас А тоот, 11.6/нэг зуун арван долоо зууны жаран долоо/ м.кв 4 өрөө орон сууцны үнэ 341,243,000/гурван зуун дөчин нэгэн сая хоёр зуун дөчин гурван мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх тул Гэрээнээс татгалзсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 20 зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар хуульд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй байх тул хариуцагчаас нийт 341,243,000/гурван зуун дөчин нэгэн сая хоёр зуун дөчин гурван мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 20 зүйлийн 20.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сант Фасад ХХК-иас нийт 341,243,000/гурван зуун дөчин нэгэн сая хоёр зуун дөчин гурван мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн .1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зүйлийн .1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Э.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,864,16 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сант фасад ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,864,16 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн .1, .2.1, 116, 118 зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

:

 

1.           Иргэний хуулийн 20 зүйлийн 20.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сант Фасад ХХК-иас нийт 341,243,000/гурван зуун дөчин нэгэн сая хоёр зуун дөчин гурван мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгосугай.

 

2.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн .1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зүйлийн .1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Э.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,864,16 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сант фасад ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,864,16 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгосугай.

 

3.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ