| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 102/2025/00084/И |
| Дугаар | 192/ШШ2025/01563 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2025/01563
|
2025 02 21 |
192/ШШ2025/01563 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, ******* ******* төв байранд байрлах, *******банк ХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ******* *******, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /РД: /-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 25,779,449 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С. нь 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр MN830030003095017390 тоот Цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 24,282,000 төгрөгийн зээлийн жилийн 20.4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан. С. нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хуваарьт төлбөрийг 2024 оны 7 дугаар сараас хойш зөрчил үүсгэсээр байна. С. нь 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр MN830030003095017390 тоот Цахим цалингийн зээлийн гэрээний өрийн үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд: үндсэн зээл 23,519,135 төгрөг, үндсэн хүү 2,231,254 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,060 төгрөг, нийт 25,779,449 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна. Иймд С.аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 25,779,449 төгрөгийг гаргуулж *******банк ХК-д олгож өгнө үү. гэжээ.
Хариуцагч С. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие С. нь *******банк ХК-ийн гаргасан нийт 25,779,449 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 25,779,449 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******банк ХК нь хариуцагч С.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25,779,449 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүрэгт 25,779,449 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С. хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан хариуцагчийн тайлбар болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.
Иймд *******банк ХК-ийн нэхэмжлэлтэй, С.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 25,779,449 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар *******банк ХК-ийн нэхэмжлэлтэй, С.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 25,779,449 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 286,847.25 төгрөгөөс Баянгол дүүргийн татварын хэлтсийн данс /100200500941/-аас 143,423.6 төгрөг, хариуцагч С.аас 143,423.6 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД