| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/03826/И |
| Дугаар | 197/ШШ2025/03248 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 197/ШШ2025/03248
2025 03 26 197/ШШ2025/03248
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, Бодь цамхаг барилга, ******* давхар, *******02 тоотод байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчид в-******* гудамж, ******* тоотод оршин суух, Ба******* Ою******* /РД:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3,153,607.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Богд Лизинг" ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 430*******461 тоот Санхүүгийн түрээсийн гэрээгээр хариуцагч Базар овогтой Ою******* 3,839,920.00 төгрөгийг, сарын 2,8 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, сар бүрийн 20-нд эргэн төлөлт хийгдэж байхаар, / Iphone *******pro maх гар утас /хэрэглээний зориулалтаар санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Зээлдэгч нь санхүүгийн түрээсийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, огт төлөлт хийгдээгүй байна. Түрээслэгч нь түрээсийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийн дагуу огт төлөлт төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч Б.Ою******* нь түрээсийн гэрээний 7.2, 7.3, дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү түрээслэгчийн ноцтой зөрчил нь санхүүгийн түрээсийн тухай хуулийн 10.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 8.4-т заасны дагуу түрээслүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Ингээд 2025 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн байдлаар түрээслэгч Б. Ою******* үндсэн зээлийн үлдэгдэл 2,485,662.40 төгрөг, үндсэн хүү 554,523.02 төгрөг, алданги 103,421.73 төгрөг, нийт лизингийн төлбөр 3,143,607.15 төгрөгийн үлдэгдэлтэй байна, нотариатын зардал 10,000 төгрөг, тиймээс дээрх төлбөр болох нийт 3,153,607.15 төгрөгийг хариуцагчаас, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 65,408 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Базар овогтой Ою******* миний бие ******* ХХК-ийн нэхэмжилж байгаа 3,153,607.15 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, дараах байдлаар эвлэрч байна. 2025 оны 04 сарын 06-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 05 сарын 07-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 06 сарын 07-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 07 сарын 07-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 08 сарын 07-ны өдөр 753,607.15 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.Ою*******д холбогдуулан 3,153,607.15 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Б.Ою******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,153,607.15 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 сарын 06-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 05 сарын 07-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 06 сарын 07-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 07 сарын 07-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 08 сарын 07-ны өдөр 753,607.15 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.Ою******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,153,607.15 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 сарын 06-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 05 сарын 07-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 06 сарын 07-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 07 сарын 07-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 08 сарын 07-ны өдөр 753,607.15 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,408 төгрөгөөс 32,704 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 32,704 төгрөг, улсын төсвийн данснаас 32,704 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Ою******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР