Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 111/ШШ2023/0011

 

Хариуцагч гомдлын шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан би, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс мэдэгдсэний дагуу 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр тус шүүхэд очиж Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх *******н прокурорын дүгнэлттэй танилцлаа.

Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хяналтын улсын байцаагч ******* би 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Иргэн ******* нь охин ******* /*******/ -ыг 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 16 нас хүрэхэд нь биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд хуулийн хугацаанд бүртгүүлээгүй нь Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэлээр ******* дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч *******-д Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь үнэн болно.

Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1, 1.3 дахь заалтуудыг зөрчсөн гэж дүгнэсэн байна.

Хяналтын прокурор *******н 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 94 дугаартай Прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдол гаргажээ.

Хариуцагч ******* өөрийн үйлдсэн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахгомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 

 ШҮҮГЧ                           Ч.ОЮУНСАЙХАН