| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2025/00155/И |
| Дугаар | 192/ШШ2025/01313 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 192/ШШ2025/01313
2025 02 14 192/ШШ2025/01313
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Л ХК-ийн нэхэмжлэлтэй О.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15 237 581 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1 238 001 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр болох 13 999 580 төгрөгийн хэмжээнд зохигчид харилцан тохиролцож, хариуцагч О.М 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1 000 000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 1 000 000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1 000 000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 999 580 төгрөгөөр нэхэмжлэгч Л ХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Л ХК-ийн урьдчилан төлсөн 234 200 төгрөгөөс, 117 100 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч Л ХК-д олгож, хариуцагч О.М-с улсын тэмдэгтийн хураамжид 117 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ