| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 311/2025/00068/И |
| Дугаар | 311/ШШ2025/00113 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 311/ШШ2025/00113
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Нандинцэцэг даргалж, нарийн бичгийн дарга П.Янжмаа, нэхэмжлэгч Д.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Завхан аймгийн ... сум .... баг .... тоотод оршин суух хаягтай ... овогт .... нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.... шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Д.... ...1992 оноос 1993 онд Засгийн газрын дэргэдэх Төрийн захиргаа Удирдлага хөгжлийн институтэд төрийн байгууллагын менежер мэргэжлээр суралцаж төгсөн улмаар .... корпорацад дэд захирлаар томилогдон ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт байгаа бөгөөд .... корпорацад орсон гарсан тушаалууд олдохгүй байгаа юм. 1993 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл .... корпораци ББХК-д дэд захирлаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргаж байна” гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гэрчээр Б...., Б.... нарыг асуулгасан, шүүх өөрийн санаачилгаар Завхан аймгийн архивын тасгийн 1994 оны Өмч хувьчлалын комиссын тогтоолд үзлэг хийсэн байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.... нь 1993 оны 08 дугаар сарын 01-нээс 1995 оны 01 дүгээр сарын 01-н хүртэл Завхан аймгийн ... корпораци ББХК-нд дэд захирлаар ажиллаж байсан болох нь гэрч Б.... “... Худалдаа бэлтгэлийн анги тараад ... ресторан .... гэж болоход би .... тогоочоор ажиллаж байсан. Тухайн үед дэд захирал нь ... байсан. ... 1992 байна уу 1993 оны үед дэд захирлаар ажиллаж байгаад би 1995 онд ... сургуульд тогоочоор ажилд орох хүртэл хамт ажилласан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Б.... “...Завхан аймгийн ... суманд 1992 онд ... корпорац гэж байгуулагдсан..Би 1992 оны 10 сард ерөнхий нягтлан бодогчоор ажилд орсон. 1993 оны намар ... корпорацын дэд захирлаар С.... томилогдон ажиллаж байгаад 1995 оны 01 сард тус корпораци хувьчлагдсан...” гэсэн мэдүүлгээр
Завхан аймгийн Архивын тасагт хадгалагдаж байгаа 1994 оны өмч хувьчлалын комиссын тогтоол гэсэн баримтыг .... корпораци хүмүүстэй хийх тооцоо 76 данс гэсэн баримтын 15 дугаарт .... гэж бичсэнийг бэхжүүлсэн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсгийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Д.... ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсгийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ... овогт .... .... 1993 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн .... корпораци ББХК-д дэд захирлаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д..... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Д.... нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ