Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 87

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорчулуун,

шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г- овогт Э-ийн Б-д холбогдох эрүүгийн 1810001560056 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч

ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 Монгол улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, Сонгины 21 дүгээр гудамжны 200 тоотод хаягтай, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Хан-Уул дүүрэг 12 дугаар хороо ............... тоотод амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 81 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 72 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2, 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр эдлээгүй үлдсэн 01 жил 23 хоногийн хорих ялыг тэнсэн сулласан,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1445 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 828 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялын зарим болох 2 сарын хорих ялыг нэмж биечлэн эдлэх ялыг 3 сарын хугацаагаар тогтоосон, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 4-ө дугаартай захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн ялаас эдлээгүй үлдсэн 19 хоногийн баривчлах ялаас өршөөн хэлтрүүлж суллагдсан,

- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 341 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Г- овогт Э-ийн Б-  /РД:..................../

 

Холбогдсон хэргийн талаар:

/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.Б- нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр буюу Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо ............. тоотод оршин суух иргэн О.Ж-гийн хашаанд байх илүү гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж, 20 ширхэг хонь, ямааны толгойг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 20.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээ зэргийг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нисэхэд 2 пиво уугаад найзындаа очих гэж байгаад айл андуураад орсон. Гэрийн доод талын түгжээг тайлсан чинь хаалга нь онгойсон. Би гэрийн зүүн хатавчинд байсан 1 шуудайтай зүйлийг аваад гэрийн гадаа зүүн хатавчинд нь тавиад хаалгыг нь хааж байтал гэрийн эзэн ирсэн. Би мөнгөгүй болчихоод автобусны мөнгө хийхээр нүүрс гэж бодоод шуудайтай эд зүйлийг авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Мөн хавтаст хэргээс:

1. Шүүгдэгч Э.Б- 2018.01.25-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: ... Би 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хотын төвд гэрт очиж хамт архи ууж байгаад орой гэр рүүгээ харих замдаа 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 10-р хороонд байрлах “............” нэртэй караокед орж 0,5 л савлагаатай “Боргио” шар айраг 2 шилийг уусан. Нилээн согтсон биеэ хянах чадвар муу болсон байсан. Караокенаас гарч тамхи татсанаа санаж байна. Тамхиа татаж дуусчихаад буцаад караокед орох гээд хайгаад олоогүй. Би Хан-Уул дүүргийн Нисэхийн эцсийн автобусны буудлын ойролцоо байдаг Баавка гэдэг найзынхаа гэрт очиж автобусны мөнгө авах гээд явсан. Би их согтуу байсан болохоор Баавкагийн гэрийг андуурч хашаа нь онгорхой дотроо хоёр монгол гэртэй айл руу орсон. Ертөнцийн зүгээр баруун талын гэр рүү очиход хаалга нь цоожтой байхаар нь цоожийг татахад хаалга онгойсон. Ороод харахад гэрийн зүүн хананд шар өнгийн шуудайтай овор ихтэй юм байсан. Би уг айлыг Баавкагийн гэр гэж бодоод шуудайтай юмыг зараад унааны мөнгө олоод дараа нь Баавкад буцаагаад өгнө гэж бодсон. Би танихгүй айл гэж мэдээгүй. Шуудайтай юмыг гэрээс нь гаргаж тавиад гэрийн хаалгыг нь хаахад хажуу талын гэрээс нэг эмэгтэй хүн гарч ирээд намайг “хэн бэ” гэхэд нь “Баавкагийн гэр мөн үү” гэхэд “биш” гэж хэлэхээр нь би танихгүй айл гэж мэдээд шуудайтай зүйлийг нь буцааж өгсөн. Надад танихгүй айлаас хулгай хийх санаа зорилго байгаагүй. Тэр эмэгтэй цагдаа дуудсан ба цагдаа нар ирж намайг Цагдаагийн байгууллагад хүргэж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р хуудас/,

 

2. Хохирогч О.Ж- 2018.01.20-ны өдөр мэдүүлэхдээ: “...ХУД-ийн 9 дүгээр хороо .......... тоот манай хашаанд байх гэрийн хаалганы цоожийг 2018 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө хар хувцастай 35-40 орчим насны эрэгтэй хүн эвдэн орж шар өнгийн шуудайтай хонь, ямааны нийт 20 ширхэг толгой хулгайлж байхад нь би Цагдаагийн байгууллагад мэдэгдэж дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

 

3. Гэрч О.Ж- 2018.01.25-ны өдөр мэдүүлэхдээ: Би 2018 оны 01 дүгээр сарын 05-нд цагдаагийн а/а С.Сү-ын хамт Эрхэс 112 дугаар чиглэлд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 00 цаг 33 минутанд ХУД- ийн 9 дүгээр хороо ............ тоот айлд хулгай орлоо гэх дуудлагын дагуу уг тоотод очиж үүрэг гүйцэтгэсэн. Очих үед уг айлын хашаанд байх илүү гэрийн гадна шар өнгийн шуудайтай зүйл барьсан 40 орчим насны эрэгтэй хүн 40 орчим насны эмэгтэйн хамт зогсож байсан. Уг эмэгтэй нь айлын эзэн байсан ба үл таних хүн илүү гэрээс нь хонины 10 ширхэг, ямааны 10 ширхэг толгой шуудайнд байсныг хулгайлж байсан талаар хэлсэн. Би шуудайг нээж үзэхэд хөлдсөн байдалтай хонь, ямааны толгой байхаар нь хэргийн газрын хамгаалалт аван жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн ирэхэд хулгайн эд зүйлийг 40 орчим насны эрэгтэй хүнтэй хүлээлгэж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

 

4. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7-р хуудас/,

5. Эд зүйл үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11-р хуудас/,

6. Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 12-13-р хуудас/,

7. “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 24-25-р хуудас/,

8. Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 43-р хуудас/,

9. Шүүгдэгч Э.Б-ын хувийн байдалтай холбоотой баримтууд:

- гэрч А.Г-гийн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,

- гэрч Ц.Н-ы мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29-р хуудас/,

- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.04.04-ний өдрийн 341 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 73-78-р хуудас/,

- иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 38-р хуудас/,

- Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 39-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Б-ыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Э.Б- нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо ......... тоотод оршин суух хохирогч С.С--гийн хашаанд байх илүү гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж, 20 ширхэг хонь, ямааны толгойг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан болох нь:

1. Хохирогч С.С-гийн “...ХУД-ийн 9 дүгээр хороо ......... манай хашаанд байх гэрийн хаалганы цоожийг 2018 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө хар хувцастай 35-40 орчим насны эрэгтэй хүн эвдэн орж шар өнгийн шуудайтай хонь, ямааны нийт 20 ширхэг толгой хулгайлж байхаар нь би Цагдаагийн байгууллагад мэдэгдэж дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

 

2. Гэрч О.Ж-гийн “...ХУД-ийн 9 дүгээр хороо ........... айлд хулгай орлоо гэх дуудлагын дагуу уг тоотод очиж үүрэг гүйцэтгэсэн. Очих үед уг айлын хашаанд байх илүү гэрийн гадна шар өнгийн шуудайтай зүйл барьсан 40 орчим насны эрэгтэй хүн 40 орчим насны эмэгтэйн хамт зогсож байсан. Уг эмэгтэй нь айлын эзэн байсан ба үл таних хүн илүү гэрээс нь хонины 10 ширхэг, ямааны 10 ширхэг толгой шуудайнд байсныг хулгайлж байсан талаар хэлсэн. Би уг шуудайг нээж үзэхэд хөлдсөн байдалтай хонь, ямааны толгой байхаар нь хэргийн газрын хамгаалалт аван жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн ирэхэд хулгайн эд зүйлийг уг 40 орчим насны эрэгтэй хүнтэй хүлээлгэж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 24-25-р хуудас/

Шүүгдэгч Э.Б-ын “... Хан-Уул дүүргийн Нисэхийн эцсийн автобусны буудлын ойролцоо байдаг Баавка гэх найзынхаа гэрт очиж автобусны мөнгө авах гээд явсан. Их согтуу байсан болохоор Баавкагийн гэрийг андуурч онгорхой хашааны баруун талын гэр рүү очиход хаалга нь цоожтой байхаар нь цоожийг татахад хаалга онгойсон. Ороод харахад гэрийн зүүн хананд шар өнгийн шуудайтай овор ихтэй юм байсан. Уг айлыг Баавкагийн гэр гэж бодоод шуудайтай юмыг зараад унааны мөнгө олоод дараа нь Баавкад буцаагаад өгнө гэж бодсон. Шуудайтай юмыг гэрээс нь гаргаж тавиад гэрийн хаалгыг нь хаахад хажуу талын гэрээс гэрийн эзэн гэх эмэгтэй гарч ирээд цагдаа дуудсанаар баригдсан” гэх хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтуудаар нотлогдож байна.

        

         Хохирогч С.С-гийн хашаанд байрлах илүү гэр нь эд хөрөнгөө хадгалах зориулалттай, хаалгыг цоожилж бэхэлсэн байсан тул шүүгдэгч Э.Б-ыг бусдын тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

        Гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдэл хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төлсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ гэж хуульчилсан.

          Шүүгдэгч Э.Б- нь хохирогчийн илүү гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, шуудайтай хонь, ямааны 20 ширхэг толгойг авч гарахдаа хохирогч С.С-д баригдсан нь түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас тухайн гэмт хэрэг төгсөөгүй тул гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Э.Б-ыг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

          Шүүгдэгч Э.Б- нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо ........... тоотод оршин суух хохирогч С.С-гийн хашаанд байх илүү гэрийн хаалганы цоожийг эвдэж  тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан болох нь хохирогч С.С-гийн мэдүүлэг, гэрч О.Ж-гийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

         Улсын яллагчаас “...шүүгдэгч Э.Б-ыг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил хорих ял оногдуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэж мэтгэлцэв.

 

          Шүүгдэгч Э.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм хор арилсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.  

 

           Хохирол төлбөрийн талаар:

           Шүүгдэгч Э.Б- нь 20 ширхэг хонь, ямааны толгойг биет байдлаар нь хохирогчид хүлээлгэн өгсөн, хохирогч С.С- нь “алдагдсан эд зүйлээ буцааж авсан, одоо ямар нэгэн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгч Э.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдав.