Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 311/ШШ2025/00114

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Нандинцэцэг даргалж, нарийн бичгийн дарга П.Янжмаа, нэхэмжлэгч У.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Завхан аймгийн .... сумын .... багт оршин суух хаягтай ... овогт ... нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа  тогтоолгох тухай иргэний хэргийг  хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ... овогт .... шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1988 онд 10 дугаар анги төгсөж Говь-Алтай аймгийн ... мэргэжлийн сургуульд 1 жил суралцаж төгсөөд Завхан аймгийн .... сумын .... туг нэгдлийн .... бригадад малчнаар томилогдон тасралтгүй ажиллаж байгаад 1992 онд цэрэгт явсан байдаг. Ажиллаж байх хугацаанд .... сумын .... нэгдэл компани болж нэр нь өөрчлөгдөж байсан.

Завхан аймгийн архиваас ажиллаж байсан талаараа тодруулахад зарим оны баримт гарч ирэхгүй байх тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага үүссэн.

Иймд намайг 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн .... сумын .... нэгдлийн .... бригадад малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Завхан аймгийн .... сумын "...." ХК-нд мал маллаж байсан болохыг тус тус тогтоож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар Завхан аймгийн архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн .... дугаартай, архивын лавлагааг Завхан аймгийн .... сумын .... нэгдлийн 1989, 1990 онуудын У.... нэр дээр олгосон цалин хөлсний лавлагаа,1992 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шагнуулсан баримтыг  гаргаж, Г...., Г.... нарыг асуулгасан ба шүүх санаачилгаараа улсын бүртгэлийн хэлтэс, болон Завхан аймгийн нийгмийн даатгалын газраас нотлох баримт гаргуулж авсан байна. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг -шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У.... нь 1990 оны 08 дугаар сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 30-н хүртэл Завхан аймгийн ... сумын .... нэгдэлд малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 31-нээс 1992 оны 06 дугаар сарын 30-н хүртэл Завхан аймгийн ... ХК-нд малчнаар ажиллаж байсан болох нь У.... 1990 оны 8 сараас 11 сар хүртэл ажиллаж байсан хугацаанд авсан цалингийн тодорхойлолтыг гаргасан Завхан аймгийн архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ... дугаартай архивын лавлагааны “ 1989-1992 онд .... сумын .... нэгдлийн ... бригадад мал маллаж байсан гэх У....... цалингийн тодорхойлолтыг олгов. 1990 онд 1497,20 төг 8-11 сар Хуу № үгүй/ У....” гэсэн хэсгээр,

 1990 оны 08, 09, 10, 11 сард цалин авсан тухай цалингийн тодорхойлолтоор

1991 оны гэрээт үүргээ хангалттай биелүүлж тэргүүний малчнаар шалгаруулж шагнасныг нотолсон 1992 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг баярын бичгээр,

Батлан хамгаалахын сайдын 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 395 дугаартай тушаалаар,

гэрч Г.... “... ... Завхан аймгийн .... сумын ... нэгдлийн .... бригадад мал маллаж байгаад... цэрэгт яваад цэргээс ирээд мал малласан гэсэн мэдүүлгээр,

гэрч Г.... “ .... 1988  байна уу 1989 оноос Завхан аймгийн .... сумын  ... нэгдэлд аавынхаа хамт бог мал маллаж байсан. Тэгээд 1991 онд компани болоод компани тарснаас хойш хувиараа мал малласан гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

У.... нь 1989 оны 06 дугаар сарын 01-нээс эхэлж Завхан аймгийн ... сумын ... нэгдэлд мал маллаж байсан гэж байгаа боловч тэрээр 1989 оны 06 дугаар сарын 19-ний өдөр .... сумын 10 жилийн дунд сургуулийг төгссөн нь ... дугаартай бүрэн дунд боловсролын үнэмлэхээр, 1989 оны 09 дүгээр сарын 01-нээс 1990 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн .... ХАА-н ТМС-д суралцаж байсан нь ... дугаартай хөдөлмөрийн дэвтрээр тус тус тогтоогдож байх тул түүнийг 1989 оны 06 дугаар сарын 01-нээс 1990 оны 07 дугаар сарын 30-н хүртэл хугацаанд Завхан аймгийн ... сумын .... нэгдэлд ажиллаж байсан гэж үзэх боломжгүй байна.

Иймд У.... нэхэмжлэлийн шаардлагаас 1989 оны 06 дугаар сарын 01-нээс 1990 оны 07 дугаар сарын 31-нийг хүртэл Завхан аймгийн ... сумын .... нэгдэлд ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсгийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч У.... ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч У.... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсгийн 115.2.1, 116, 118 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ... овогт ...  1990 оны 08 дугаар сарын 01ний  өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Завхан аймгийн .... ... .... бригадад малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 31-нээс 1992 оны 06 дугаар сарын 30-н хүртэл Завхан аймгийн .... сумын .... ХК-нд малчнаар ажиллаж байсан болохыг тус тус  тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн .... сумын .... нэгдлийн .... бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч У.... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч У.... нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг  дурдсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        З.НАНДИНЦЭЦЭГ