| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/00034/И |
| Дугаар | 305/ШШ2025/00120 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 305/ШШ2025/00120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: *** овогт ***-гийн ***-гийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлэн хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.
Хүсэлт гаргагч *** нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
2. Нэхэмжлэгч *** нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 1970 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл аймгийн архивд:
1. 1993 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Эрчим хүчний салбарт нягтлан бодогчоор ажилласан.
2. 1995 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүү *** овогтой ***-ыг төрүүлсэн. 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл жирэмсэн болж хүүхэд асарч байхад нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллага төлөөгүй.
3. 1993 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Тал дахь гэрэл нэгдэл нь Гэрэлт зам хоршоо болон өөрчлөгдсөн. 1990 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Тал дахь гэрэл нэгдлийн боловсон хүчнээр ажиллаж байсан баримт байхгүй, зарим оны архивын лавлагаа дутуу гарч ирэхгүй байгаа бөгөөд тухайн үед бичигдэж байсан хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр болон бусад нотлох баримтуудыг үндэслэн ажилласан жилийг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1988 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1989 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Тал дахь гэрэл нэгдэлд тооцооны нягтлан бодогчоор, 1990 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Тал дахь гэрэл нэгдэлд боловсон хүчний эрхлэгчээр, 1993 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Эрчим хүчний салбарт нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
3. Хүсэлт гаргагч нь нотлох баримтаар:
-Иргэний үнэмлэхийн лавлагаа,
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
- ***-ын ***-ын төрсний бүртгэлийн лавлагаа,
-Говь-Алтай аймаг Засаг даргын Тамгын газар архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 41 дугаартай тодорхойлолт,
-Говь-Алтай аймгийн нийгмийн даатгалын газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа,
-Говь-Алтай аймгийн Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 18 дугаартай албан бичиг,
-255669 дугаартай ***-гийн ***-гийн хөдөлмөрийн дэвтэр эх хувиар,
- 286396 дугаартай ***-гийн ***-гийн нийгмийн даатгалын дэвтэр эх хувиар,
- Говь-Алтай Төгрөг сумын Тал дахь гэрэл нэгдлийн даргын 1989 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 17 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын архивын хуулбар,
-Говь-Алтай Төгрөг сумын Тал дахь гэрэл нэгдлийн даргын 1990 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 42 дугаартай “Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” тушаалын архивын хуулбар,
-Говь-Алтай аймаг Засаг даргын Тамгын газар архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 36 дугаартай архивын лавлагаа, цалингийн тооцооны хүснэгт, төрсний бүртгэлийн лавлагаа, зэрэг баримтуудыг ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлт гаргагч Д.Ариунаагийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Хүсэлт гаргагч ***-гийн *** нь 1988 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1989 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Тал дахь гэрэл нэгдэлд тооцооны нягтлан бодогчоор, 1990 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Тал дахь гэрэл нэгдэлд боловсон хүчний эрхлэгчээр, 1993 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Эрчим хүчний салбарт нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
2.1 ***-гийн **** нь 1988 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1989 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Тал дахь гэрэл нэгдэлд тооцооны нягтлан бодогчоор, 1990 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Тал дахь гэрэл нэгдэлд боловсон хүчний эрхлэгчээр, 1993 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Эрчим хүчний салбарт нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан болох нь:
Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Тал дахь гэрэл нэгдлийн даргын 1989 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 17 дугаартай Д.Ариунааг өөрийн нь хүсэлтээр 1989 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 12 хүртэл түр хугацаагаар дагалдан ня-бо-гоор авч ажиллуулсан “Ажилд томилох тухай” тушаалын архивын хуулбар,
-Говь-Алтай аймгийн Төгрөг сумын “Тал дахь гэрэл” нэгдлийн даргын 1990 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 42 дугаартай нэгдлийн боловсон хүчний эрхлэгч *** жирэмснийхээ амралт авах болсон учир тооцооны ня-бо ***-г үүрэгт ажлаас нь чөлөөлж, түр боловсон хүчний эрхлэгчээр 1990 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс авч ажиллуулан төсөвт цалинг олгохыг ерөнхий ня-бо Г.Норовсамбууд зөвшөөрсөн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалын архивын хуулбар,
-Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 36 дугаартай тус аймгийн Төгрөг сумын Тал дахь гэрэл нэгдлийн захиргаа аж ахуйд боловсон хүчнээр ажиллаж байсан **-гийн *** нь гээд 1991 оны 01 дүгээр сараас 07 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалинг тодорхойлсон архивын лавлагаа, цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар,
-Говь-Алтай аймаг Засаг даргын Тамгын газар архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 41 дугаартай тус архивын сан хөмөгт хадгалагдаж байгаа баримтад Төгрөг сумын Эрчим хүчний даргын тушаал шилжиж ирээгүй тул Даянгийн Ариунаад лавлагаа олгох боломжгүй болно гэх тодорхойлолт,
-Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын **-гийн **-гийн нийгмийн даатгалын шимтгэлийг Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Эрчим хүчний салбараас 1995 оны 01 дүгээр сараас 03 дугаар сар, 1996 оны 06 дугаар сараас 1997 оны 06 дугаар сар, 1997 оны 09 дүгээр сараас 1998 оны 04 дүгээр сар 1998 оны 10 дугаар саруудад төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа,
-Говь-Алтай аймгийн Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 18 дугаартай Даян овогтой Ариунаа нь 199 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Төгрөг сумын Эрчим хүчний салбарт нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж байсан боловч тухайн үеийн тушаал шийдвэр цалин хөлстэй холбоотой бусад холбогдох баримт бичиг нь хадгалагдаагүй үлдсэн нь үнэн болохыг тодорхойлов гэх албан бичиг,
-Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Цэцэрлэгийн эрхлэгчээс 1988 оны 08 дугаар сарын 15-ны өдөр **-гийн ***-д олгосон 255669 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн:
-4-5 дугаар хуудсанд Төгрөг сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1988 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар тушаалаар мөн өдрөөс түр хугацаагаар хүмүүжүүлэгч, багшаар авч ажиллуулсан, Төгрөг сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1989 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 05 дугаар тушаалаар мөн өдрөөс Улаанбаатар хотод курсэнд явах болсон тул цэцэрлэгийн хүмүүжүүлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн,
-6-7 дугаар хуудсанд Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Тал дахь гэрэл нэгдлийн даргын 1989 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 17 тоот тушаалаар мөн өдрөөс тооцооны ня-бо-гоор авч ажиллуулав, нэгдлийн даргын 1990 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 42 тоот тушаалаар мөн өдрөөс тооцооны ня-боны ажлаас чөлөөлсөн,
-8-9 дүгээр хуудсанд Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Тал дахь гэрэл нэгдлийн даргын 1990 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 42 тоот тушаалаар мөн өдрөөс боловсон хүчний эрхлэгчээр түр хугацаагаар авч ажиллуулсан, Говь-Алтай аймгийн Худалдаа үйлчилгээний Алтайн гэрэлт зам хоршооны 1993 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 70 дугаар тушаалаар 1993 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Тал дахь гэрэл нэгдэл нь Гэрэлт зам хоршоо болсон тул боловсон хүчний үүрэгт ажлаас чөлөөлж, Эрчим хүчний салбарт шилжүүлсэн бичилтүүд тус тус хийгдэж, тамга дарж баталгаажсан,
***-гийн ****-гийн 286396 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт 1995 оны 01 дүгээр сараас 2004 оныг дуустал хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлт бичигдэж баталгаажсан байгаагаар болон нийгмийн даатгалын дэвтрийн 22-23 дугаар хуудсанд Төгрөг сумын Эрчим хүчний салбарт 1993 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нягтлан бодогчоор ажилласан бичилт хийгдэж, тамга дарж баталгаажуулсан байгаагаар тус тус тогтоогдож байна.
3. Иймд ***-гийн *** нь 1988 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1989 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Тал дахь гэрэл нэгдэлд тооцооны нягтлан бодогчоор, 1990 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Тал дахь гэрэл нэгдэлд боловсон хүчний эрхлэгчээр, 1993 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Эрчим хүчний салбарт нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ***-гийн *** нь 1988 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1989 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Тал дахь гэрэл нэгдэлд тооцооны нягтлан бодогчоор, 1990 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Тал дахь гэрэл нэгдэлд боловсон хүчний эрхлэгчээр, 1993 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Эрчим хүчний салбарт нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР