| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/00094/И |
| Дугаар | 305/ШШ2025/00126 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 305/ШШ2025/00126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ***-ын ***-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2025 оны 02 сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.
Хүсэлт гаргагч *** нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
2. Хүсэлт гаргагч *** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: *** овогтой *** миний бие нь 1970 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, одоо 55 настай. 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Цогт сумын туслах үйлдвэрт барилгачин, 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Худалдаа бэлтгэлийн ангид няраваар, 1991 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Таван сайхан хоршоололд оёдолчноор ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл аймгийн архивт эдгээр онуудад ажиллаж байсан нотлох баримтууд байхгүй устгагдсан учир шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2003 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл сумын Хөдөө аж ахуйн хоршоолол банкны салбарт няраваар ажиллаж байсан орсон тушаал нь байхгүй учраас хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн хугацаануудыг тогтоож өгнө үү гэжээ.
3. Хүсэлт гаргагч нь нотлох баримтаар:
-***-ын иргэний үнэмлэхийн лавлагаа,
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
-Гэрэл зураг 3 ширхэг,
-Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 85 дугаартай тодорхойлолт,
-***-ын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх,
-Говь-Алтай аймгийн Цогт сумын “Толь нуур ББХХ”-ийн захиргаанаас 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Баярын бичиг”,
-Н.Дашлхагвын 253916 дугаартай хөдөлмөрийн дэвтэр,
-Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 10, 18 дугаартай архивын лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлт гаргагч ***-ын хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Хүсэлт гаргагч ***-ын *** нь 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад барилгачнаар, 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Цогт сумын Худалдаа бэлтгэлийн ангид барааны няраваар, 1991 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Цогт сумын Таван сайхан хоршоололд оёдолчноор, 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2003 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Хөдөө аж ахуйн банкны Говь-Алтай аймаг дахь 32 дугаар тооцооны төвд няраваар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
2.1 Хүсэлт гаргагч ***-ын *** нь 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад барилгачнаар, 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Цогт сумын Худалдаа бэлтгэлийн ангид барааны няраваар, 1991 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Цогт сумын Таван сайхан хоршоололд оёдолчноор, 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Хөдөө аж ахуйн банкны Говь-Алтай аймаг дахь 32 дугаар тооцооны төвд няраваар тус тус ажиллаж байсан болох нь:
-Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 85 дугаартай тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтад Цогт сумын Худалдаа бэлтгэлийн ангийн баримт шилжиж ирээгүй, мөн Хаан банкны 1993 оны захирлын тушаалыг шүүж үзэхэд ***-ын ***-ыг ажилд томилсон тушаал байхгүй тул лавлагаа олгох боломжгүй болно гэх тодорхойлолт,
-***-ын ***-д 1988 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр олгосон Монголын үйлдвэрчний бат илэрхийлэх дэвтэрт 1987 оны 06 дугаар сараас 1991 оны 09 дүгээр сарыг дуустал хугацааны сарын цалин, татвар бичигдэж, даргын гарын үсэг зурагдаж, тамга дарж баталгаажсан,
-1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Цогт сумын “Толь нуур ББХХ”-ны захиргаанаас Монгол Улсад худалдааны байгууллага үүсч хөгжсөний 71 жилийн ой, тус суманд Худалдаа бэлтгэлийн анги байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан ***-ыг баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнасан “Баярын бичиг”,
-Алтай хотын хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас 1986 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ***-ын ***-д олгосон 253916 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн:
-6-7 дугаар хуудсанд Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдлийн даргын 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 33 дугаар тушаалаар мөн өдрөөс туслах үйлдвэрийн бригадад барилгачнаар авч ажиллуулсан, нэгдлийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 61 дугаар тушаалаар мөн өдрөөс барилгачнаас чөлөөлж, сумын ХБА-ийн мэдэлд шилжүүлсэн,
-8-9 дүгээр хуудсанд Говь-Алтай аймгийн Цогт сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 08 тоот тушаалаар мөн өдрөөс барааны няраваар томилон ажиллуулсан, Говь-Алтай аймгийн Цогт сумын Толь нуур хэрэглээний хоршооны даргын 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 04 тоот тушаалаар мөн өдрөөс өөрийн нь хүсэлтийг үндэслэн няравын үүрэгт ажлаас чөлөөлсөн,
-10-11 дүгээр хуудсанд Говь-Алтай аймгийн Цогт сумын Таван сайхан хоршооны даргын 1991 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 01 тоот тушаалаар мөн өдрөөс оёдолчноор авч ажиллуулсан, Говь-Алтай аймгийн Цогт сумын Таван сайхан хоршооны даргын 08 дугаар сарын 31-ний өдрийн 05 тоот тушаалаар мөн өдрөөс өөрийнх нь хүсэлтийг үндэслэн оёдолчны үүрэгт ажлаас чөлөөлсөн,
-12-13 дугаар хуудсанд Хөдөө аж ахуйн банкны Говь-Алтай аймаг дахь 32 дугаар тооцооны төвийн 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 05 тоот тушаалаар мөн өдрөөс өөрийнх нь хүсэлтийг үндэслэн ХАА-н хоршоолол банкны Цогт сумын салбарт няраваар ажиллуулав, Хөдөө аж ахуйн банкны Говь-Алтай аймаг дахь 32 дугаар тооцооны төвийн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн захирлын 41 тоот тушаалаар мөн өдрөөс нийгмийн даатгалын багц хууль гарч үйлчлэх болсонтой холбогдуулан дэвтрийг хаасан бичилтүүд тус тус хийгдэж баталгаажсан байгаагаар болон Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 18 дугаартай *** регистрийн дугаартай **-ын ***-ын ажиллаж байсан ХАА-н хоршоолол банкны Цогт сумын 32 дугаар тооцооны төв нь 1993, 1994 онд НДШ тус тус бүрэн төлсөн болно гэх архивын лавлагаа зэргээр тус тус тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2003 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл сумын Хөдөө аж ахуйн хоршоолол банкны салбарт няраваар ажиллаж байсан гэж тайлбарлаж байх бөгөөд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтны нэрээр ажил олгогч төлдөг болсон тул энэ талаарх лавлагааг авч уг хугацааг ажилласан жилдээ оруулан тооцуулах нь зүйтэй байх тул 1995 оноос хойшхи хугацааг шүүх тогтоож шийдвэрлэсэнгүй.
3. Иймд *** овогтой ***-ын ***-ыг 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад барилгачнаар, 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Цогт сумын Худалдаа бэлтгэлийн ангид барааны няраваар, 1991 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Цогт сумын Таван сайхан хоршоололд оёдолчноор, 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Хөдөө аж ахуйн банкны Говь-Алтай аймаг дахь 32 дугаар тооцооны төвд няраваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *** овогтой ***-ын ***-ыг 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад барилгачнаар, 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Цогт сумын Худалдаа бэлтгэлийн ангид барааны няраваар, 1991 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Цогт сумын Таван сайхан хоршоололд оёдолчноор, 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Хөдөө аж ахуйн банкны Говь-Алтай аймаг дахь 32 дугаар тооцооны төвд няраваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР