Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 305/ШШ2025/00125

 

Хариуцагчийн зөвшөөрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би,

нэхэмжлэгч: *** банкны нэхэмжлэлтэй,

хариуцагч: *** -т холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 21,490,920.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 21,490,920.74 төгрөг гаргуулах тухай

2. Нэхэмжлэлийн үндэслэл: Нэхэмжлэгч ***  нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч *** нь *** банкны онлайн банкны үйлчилгээг ашиглан цалингийн зээл авах хүсэлтийг ирүүлж 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 1453/000800/2024 дугаар Цалингийн зээлийн гэрээ, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг байгуулан 23,000,000.00 (хорин гурван сая төгрөг) төгрөгийг, 30 сарын хугацаатай сарын 1.68 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Цалингийн зээлийн гэрээний хавсралт зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 977,994.90 (есөн зуун далан долоон мянга есөн зуун ерэн дөрвөн төгрөг ерэн мөнгө) төгрөгийг 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөх үүргийг хүлээсэн. Зээлийг хуваарийн дагуу төлөх үүргээ 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 5 удаагийн төлөлтийг төлөөгүй тул түүнд удаа дараа мэдэгдсэн боловч үр дүн гараагүй. Түүнд зээлийн хуваарийн зөрчлийг 2024 онд багтаан гүйцэтгэх мэдэгдлийг *** дугаарын утсаар нь мэдэгдэж, зээл төлөх дансны дугаартай холбоотой мэдээллийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны хүргүүлсэн боловч үүргээ гүйцэтгээгүй. Хариуцагч зээлийн гэрээний үүргээ нэмэлт хугацаанд гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д "Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй" заалт, Цалингийн зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.2-т "Зээлдэгч гэрээний заалтыг ноцтой зөрчсөн" гэх үндэслэлээр гэрээг хугацаанаас өмнө цуцалж, нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээлийн хамт төлүүлэх шаардлага гаргах эрхтэй. Зээлдэгч нарын түүнтэй 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 1453/000800/2024 тоот "Цалингийн зээлийн гэрээ"-ний үүрэгт 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар дараах төлбөрийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээл 20,469,473.41 төгрөг, үндсэн хүү 1,001,495.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,951.93 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 11,000 төгрөг. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэг, 451 дүгээр зүйлийн 451.1 хэсгийг үндэслэн хариуцагч ***-т холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хариуцагч ***-тай байгуулсан 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 1453/000800/2024 дугаар Цалингийн зээлийн гэрээ, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн үлдэгдэл 21,479,920.74 (хорин нэгэн сая дөрвөн зуун далан есөн мянга есөн зуун хорин төгрөг далан дөрвөн мөнгө) төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 11,000.00 (арван нэгэн мянган төгрөг) нийт 21,490,920.74 (хорин нэгэн сая дорвон зуун ерэн мянга есөн зуун хорин төгрөг далан дөрвөн мөнгө) төгрөгийг хариуцагчаас гаргуулан "***" ХК-д олгуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үүгэжээ.

3. Хариуцагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *** овогтой *** миний бие *** банкнаас 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 23,000,000 (хорин гурван сая) төгрөгийн зээл авсан нь үнэн болно. 21,490,920 төгрөгийн төлөлтийг хийгээгүй нь үнэн болно. Уг зээлийн төлөлтийг гурван сарын хугацаанд гурван удаа төлөлт хийж барагдуулна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,490,920.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагч *** нь ...21,490,920 төгрөгийн төлөлтийг хийгээгүй нь үнэн болно. Уг зээлийн төлөлтийг гурван сарын хугацаанд гурван удаа төлөлт хийж барагдуулна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна... гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд худалдах, худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 21,490,920.74 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132,702 төгрөгнөөс 132,702 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 132,702 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-аас 132,702 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч *** банкны нэхэмжлэлтэй, хариуцагч ***-ын ***-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21,490,920.74 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ***-ын ***нь зээлийн гэрээний үүрэгт 21,490,920.74 төгрөг төгрөгийг төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132,702 төгрөгнөөс 132,702 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 132,702 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-аас 132,702 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ***-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ОДБАЯР