Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 305/ШШ2025/00167

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би

нэхэмжлэгч: *** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: ***-ийн ***-д холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 1,195,382 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 1,195,382 төгрөг гаргуулах тухай.

2. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: *** нь "*** ББСБ"-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 12 сарын 31-ний өдөр 1400000843066 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. *** нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 04 сарын 30-ний өдрөөс 2023 оны 06 сарын 03-ны өдрийн дотор нийт 13 удаагийн хүсэлтээр 660,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатай авсан боловч хугацаанд нь төлж барагдуулаагүй байна. Өнгөрсөн хугацаанд зээлдүүлэгч зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоож байсан хэдий ч төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй өнөөдрийг хүрсэн. Зээлдэгчийн зээл тус бүрийн хүү, нэмэгдүүлсэн хүүг ашигласан хугацаагаар тооцсон бөгөөд 2025.01.21-ний өдрийн байдлаар дараах тооцоотой байна. Үүнд:

Зээлийн огноо

Авсан зээл

Зээлийн үлдэгдэл

Ашигласан хоног

Зээлийн хүү

Нэмэгдүүлсэн хүү

Нийт дүн

4/30/2023

50,000

50,000

602

34,760

6,622

91,382

4/30/2023

50,000

50,000

602

34,760

6,622

91,382

4/30/2023

50,000

50,000

602

34,760

6,622

91,382

4/30/2023

50,000

50,000

602

34,760

6,622

91,382

4/30/2023

50,000

50,000

602

34,760

6,622

91,382

4/30/2023

50,000

50,000

602

34,760

6,622

91,382

4/30/2023

50,000

50,000

602

42,344

7,826

110,170

6/3/2023

50,000

50,000

568

32,890

6,248

89,138

6/3/2023

50,000

50,000

568

32,890

6,248

89,138

6/3/2023

50,000

50,000

568

32,890

6,248

89,138

6/3/2023

50,000

50,000

568

32,890

6,248

89,138

6/3/2023

50,000

50,000

568

32,890

6,248

89,138

4/30/2023

50,000

50,000

602

34,760

6,470

91,230

-

660,000

660,000

-

450,114

85,268

1,195,382

Иймд ***-аас зээлийн гэрээний үүрэгт 1,195,382 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. гэжээ.

3.Хариуцагч *** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *** миний бие нь *** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авсан бөгөөд уг нэхэмжлэлийг 4 дүгээр сард төлж барагдуулна. 1,195,382 төгрөгийг төлөх болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь хариуцагч ***-ийн ***-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,195,382 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагч *** нь ...уг нэхэмжлэлийг 4 дүгээр сард төлж барагдуулна. 1,195,382 төгрөгийг төлөх болно гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэг 1,195,382 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,239 төгрөгнөөс 16,619.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ****аас 16,619.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.*** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***-ийн ***-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,195,382 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ***-ийн *** нь 1,195,382 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сард багтаан төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,239 төгрөгнөөс 16,619.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-аас 16,619.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                          Б.ОДБАЯР