| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/04873/И |
| Дугаар | 197/ШШ2025/03240 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 197/ШШ2025/03240
2025 03 26 197/ШШ2025/03240
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал тауэр, ******* давхарт байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 33 дугаар хороо, Тахилт *******, ******* тоотод оршин суух, Жи******* Мэ******* /РД:*******/-т холбогдох,
1,775,156.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ж.Мэ******* нь 2024.06.05-ны өдөр ******* ХХК-тай № ******* тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж "Galaxy A55 12*******GB" маркийн гар утсыг нийт 1,59*******,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024.06.15-2025.11.30 хүртэл 13 сарын хугацаанд сар бүр 57,033 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2024.07.31-ний өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш ******* ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл (2024.07.31-2025.11.30 хүртэл нийт 12 сар) 25 удаагийн төлөлт дутуу 1,4*******6,151.03 төгрөг, үндсэн хүүгийн хэмжээ (шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд ноогдох) 240,*******37.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ (Гэрээний 2.3-т зааснаар 4*******,167.5******* төгрөг, төлөгдөөгүй хүүгийн 20%-иар) 1,775,156.51 төгрөг, нэхэмжлэх нийт дүн 1,775,156.51 (нэг сая долоон зуун далан таван мянга нэг зуун тавин зургаан төгрөг тавин нэгэн мөнгө) төгрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Жигжид овогтой Мэ******* миний бие ******* ХХК-иас нэхэмжилсэн 1,775,156.51 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 05 сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 06 сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 07 сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 0******* сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 09 сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 10 сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 11 сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 12 сарын 05-ны өдөр 175,156.51 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Ж.Мэ*******т холбогдуулан 1,775,156.51 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Ж.Мэ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,775,156.51 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 05 сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 06 сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 07 сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 0******* сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 09 сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 10 сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 11 сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 12 сарын 05-ны өдөр 175,156.51 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 75******* дугаар зүйлийн 75*******.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ж.Мэ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,775,156.51 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 05 сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 06 сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 07 сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 0******* сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 09 сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 10 сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 11 сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 12 сарын 05-ны өдөр 175,156.51 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,353 төгрөгөөс 21,676.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 21,676.5 төгрөг, улсын төсвийн данснаас 21,676.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Ж.Мэ******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР