| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/00086/И |
| Дугаар | 305/ШШ2025/00168 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 305/ШШ2025/00168
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би
нэхэмжлэгч: *** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: ***-ын ***-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 715,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 715,500 төгрөг гаргуулах тухай.
2. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: *** нь "*** ББСБ"-тай 2021 оны 10 сарын 01-ний өдөр 140000669193 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны *** дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. *** нь уг гэрээний үндсэн дээр 2023.04.20-ны өдрөөс 2023.04.28-ны өдрийн хооронд 2 удаагийн хүсэлтээр нийт 660,000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй. *** ББСБ-ын зүгээс ***-ээс зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг шаардахад нийт 354,683 төгрөг төлсөн бөгөөд түүнээс хойш огт төлж барагдуулаагүй байна. 2025.01.21-ний өдрийн байдлаар ***-ийн зээлийн гэрээний үүрэг нийт 715,500 негрөг, үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 479,906 төгрөг, зээлийн хүү 201,223 төгрөг, нэмэгдүүлсэн ү 34,371 төгрөг байгааг зээл тус бүрээр тодруулбал:
| Зээлийн огноо | Зээлийн дүн | Ашигласан хоног | Үндсэн зээлийн үлдэгдэл | Зээлийн хүү | Нэмэгдүүлсэн хүү | Нийт дүн |
| 4/28/2023 | 140,000 | 604 | 140,000 | 98,904 | 18,724 | 257,628 |
| 4/20/2023 | 520,000 | 612 | 339,906 | 102,319 | 15,647 | 457,872 |
| Нийт дүн | 660,000 | - | 479,906 | 201,223 | 34,371 | 715,500 |
*** нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул "*** ББСБ" ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 715,500 төгрөгийг улахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.
3.Хариуцагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *** ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжилсэн 715,500 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь ***-ын ***-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 715,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч *** нь *** ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжилсэн 715,500 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэг 715,500 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,722 төгрөгнөөс 10,861 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-ээс 10,861 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.*** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***-ын ***-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 715,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ***-ын *** нь 715,500 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,722 төгрөгнөөс 10,861 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-ээс 10,861 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ОДБАЯР