Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 305/ШШ2025/00169

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би

нэхэмжлэгч: *** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: ***-ын ***-д холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 1,124,579 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 1,124,579 төгрөг гаргуулах тухай.

2. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: *** нь "*** ББСБ"-тай 2020 оны 10 сарын 29-ний өдөр 140000590048 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны *** дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. *** нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 11 сарын 13-ны өдөр 580,000 төгрөгийг сарын 3,0 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй. *** ББСБ-ын зүгээс ***-аас зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч огт төлж барагдуулаагүй байна. 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар ***-ын үндсэн зээлийн үлдэгдэл 580,000 төгрөг, 2022 оны 11 сарын 13-ны өдрөөс 2025 оны 01 сарын 21-ний өдрийг хүртэлх 770 хоногийн зээлийн хүү 456,913 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 87,666 төгрөг, нийт 1,124,579 төгрөг байна. *** нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул "*** ББСБ" ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 1,124,579 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.

3.Хариуцагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *** ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжилсэн 1,124,579 төгрөгийг 205 оны 05 дугаар сард багтаан төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь ***-ын ***-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,124,579 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагч *** нь ...*** ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжилсэн 1,124,579 төгрөгийг 205 оны 05 дугаар сард багтаан төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэг 1,124,579 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,540 төгрөгнөөс 15,770 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-аас 15,770 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.*** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***-ын ***-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,124,579 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ***-ын *** нь 1,124,579 төгрөгийг 2025 оны 05 дугаар сард багтаан төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,540 төгрөгнөөс 15,770 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-аас 15,770 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                  Б.ОДБАЯР