Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 305/ШШ2025/00174

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би

нэхэмжлэгч: *** ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: ***-ын ***-т холбогдох

ярианы төлбөр, алданги нийт 147,294.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *** ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч *** ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: *** нь манай компанитай 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 3326582 тоот дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулан *** дараа төлбөрт дугаарыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2021 оны 12, 2022 оны 01 дүгээр сарын ярианы төлбөр 98,196.19 мөнгийг төлөлгүй гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул гэрээний 8.8-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 49,098.10 мөнгө, нийт 147,294.29 мөнгөний төлбөрийг ***-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: *** ХХК-ийн нэхэмжлэлтэй, иргэн ***-ээс 3326582 дараа төлбөрт үйлчилгээний гэрээний үүргийн гүйцэтгэлд 147,294.29 мөнгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

*** ХХК-ийн нэхэмжлэлтэй, ***-т холбогдох ярианы төлбөр, алданги нийт 147,294.29 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь нэхэмжлэгч *** ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн ...*** ХХК-ийн нэхэмжлэлтэй, иргэн ***-ээс ярианы төлбөр, алданги нийт 147,294.29 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэх хүсэлтээр нотлогдож байна.

*** ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01/341 дугаар албан бичгээр ***-т холбогдох иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч ***-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 35 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эдлэх бүх эрхийг олгожээ.

Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,069 төгрөгийн тал хувь 2,534.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2,534.5 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч *** ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. *** ХХК-ийн нэхэмжлэлтэй, ***-ын ***-т холбогдох ярианы төлбөр, алданги нийт 147,294.29 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,069 төгрөгийн тал хувь 2,534.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2,534.5 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                  Б.ОДБАЯР