Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 305/ШШ2025/00177

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би

Нэхэмжлэгч: *** аймгийн ***-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** ХХК-д холбогдох

Дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 1,252,952.36 (нэг сая хоёр зуун тавин хоёр мянга есөн зуун тавин хоёр төгрөг, гучин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 1,252,952.36 (нэг сая хоёр зуун тавин хоёр мянга есөн зуун тавин хоёр төгрөг, гучин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай.

2. Нэхэмжлэгч *** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *** ХХК нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 32 дугаар зүйлийн 32.2.1, 32.2.2 дахь хэсгийг зөрчиж, нийгмийн даатгалын байцаагчийн зүгээс хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд шимтгэлийн өр төлбөрөө барагдуулах талаар удаа дараа шаардлага тавьж, нийгмийн даатгалын улсын байцаагчийн албан шаардлага, мэдэгдэл хүргүүлж хуулийн хүрээнд ажиллаж ирсэн. Тус компани нь Нийгмийн даатгалын байгууллага, байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, улсын байцаагчийн албан шаардлагыг заасан хугацаанд барагдуулаагүй, хариу ирүүлээгүй зэрэг үйлдлийг удаа дараа гаргаж хуулийг хэрэгжүүлээгүй өнөөдрийг хүрсэн. *** ХХК-аас дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 1,252,952.36 (нэг сая хоёр зуун тавин хоёр мянга есөн зуун тавин хоёр төгрөг, гучин зургаан мөнгө) төгрөгийн төлбөрийг гаргуулж нийгмийн даатгалын санд төлүүлэх гэжээ.

3.Хариуцагч *** ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай компани нийгмийн даатгалын шимтгэл болох 1,252,952.36 төгрөгийн өртэй байгааг хүлээн зөвшөөрч байна. Тус өрийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч *** нь *** ХХК-д холбогдуулан дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 1,252,952.36 (нэг сая хоёр зуун тавин хоёр мянга есөн зуун тавин хоёр төгрөг, гучин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагч *** ХХК нь ...Манай компани нийгмийн даатгалын шимтгэл болох 1,252,952.36 төгрөгийн өртэй байгааг хүлээн зөвшөөрч байна. Тус өрийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө барагдуулах болно гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэг 1,252,952.36 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад төсвийн байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу ***ын "***" ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэлийн үнийн дүн 1,252,952.36 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 34,621 төгрөгийн тал хувь 17,310.5 төгрөгийг хариуцагч "***" ХХК-иас гаргуулж, улсын орлого болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.***-ын нэхэмжлэлтэй, *** ХХК-д холбогдох дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 1,252,952.36 (нэг сая хоёр зуун тавин хоёр мянга есөн зуун тавин хоёр төгрөг, гучин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *** ХХК нь дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 1,252,952.36 (нэг сая хоёр зуун тавин хоёр мянга есөн зуун тавин хоёр төгрөг, гучин зургаан мөнгө) төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтыг баримтлан *** нь "***" ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэлийн үнийн дүн 1,252,952.36 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 34,621 төгрөгийн тал хувь 17,310.5 төгрөгийг хариуцагч "***" ХХК-иас гаргуулж улсын орлогод олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                    Б.ОДБАЯР