2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/01856

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/01856

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: оршин суух, ******* ******* овогт ******* *******/РД: *******/,

 

Нэхэмжлэгч: тоотод оршин суух, ******* овогт ******* *******/РД: *******/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  лах, ХЗХ/РД: /-д холбогдох,

 

, дугаарт бүртгэлтэй , лол, , тоот хаягт шилтай, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалбараас чөлөөлөхийг даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, нийт 62,846,827 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.*******, Д.******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.******* миний бие нь ХЗХ-той 2022.04.21-ний өдөр 25 дугаартай зээлийн гэрээ байгуулж 5 сарын хугацаатай, сарын 4%-ийн хүүтэй 38,000,000 сая төгрөгийг зээлж авсан. Мөн ХЗХ-той 2022.04.21-ний өдөр 25 дугаартай барьцааны гэрээ байгуулсан бөгөөд , , тоот хаягт шилтай 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалж зээл авсан байсан. С.******* миний бие нь тухайн орон сууцыг дангаар өмчилдөг ба гэрээ байгуулах үед манай нөхөр Д.*******гаар хамт зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд гарын үсэг зурах шаардлагатай гэхээр нь хамт зурсан. Миний бие нь Тус зээлийн гэрээний дагуу зээлээ бүрэн төлж барагдуулсан болно.

Учир нь тус мөнгийг дотно харилцаатай байсан , нарт зээлж өгсөн бөгөөд төлбөрийг төлөхдөө миний биеэс гадна болон нар өөрийнхөө данснаас мөн манай хүү данснаас хүү болон үндсэн зээлийн төлбөрийг төлдөг байсан. ын тоот данснаас 1,640,000 төгрөг, 5,200,000 төгрөг С.*******ийн тоот данснаас 1,200,000 төгрөг, С.*******ийн тоот данснаас 340,000 төгрөг, ийн тоот данснаас 1,560,000 төгрөг, ,527,000 төгрөг, 9,000,000 төгрөг, тоот данснаас 4,234,670 төгрөг, тоот данснаас 6,000,000 төгрөгийг тус тус нийт 40,701,670 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Дээрх мөнгө шилжүүлсэн зарлагын баримтыг шүүхийн журмаар холбогдох хүмүүсээс нь гаргах шаардлагатай байгаа ба хүний дансны мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарах учир нэхэмжлэлд хавсаргах боломжгүй байна.

С.******* миний бие нь нөхөр Д.*******гийн хамтаар ХЗХ-ний үйл ажиллагаа явуулдаг анд зээлээ хаах талаар уулзаж үлдэгдэл мөнгийг настай хүмүүс учир банк ашиглаж чаддаггүй учираас 2023.05 дугаар сарын сүүлээр уулзахдаа бэлнээр 9 сая төгрөгийг өгч зээл хааж, удахгүй ыг барьцаалбараас чөлөөлөхөөр тохирч явсан ба өдийг хүртэл хугацаанд ХЗХ-ноос барьцаалбараас чөлөөлөөгүй байна.

Иймд , дугаарт бүртгэлтэй , , лол, , тоот хаягт шилтай, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалбараас чөлөөлөхийг даалгуулж өгнө үү.

Нэмэлтээр хэлэхэд хадгаламж зээлийн хоршоо нь зээл олгох журам дарааллаа зөрчсөн гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл хадгаламж зээлийн хоршоонд гишүүнээр элсэх өргөдлөө гаргаад, тэргүүлэгчдийн тогтоолоо гаргана. Тогтоол гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор Улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой. Жилд 2 удаа гэсэн тайлбар үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр тэргүүлэгчдийн тогтоол гарсан бол Улсын бүртгэлд 5 дугаар сарын 02-ны өдөр бүртгэгдээд, гишүүн болох ёстой байсан. Тэгэхээр 5 дугаар сарын 03-ны өдрөөс хойш зээл олгогдох боломжтой байсан. Иймээс Хоршооны тухай хууль болон Улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн байна. Зээлийн тооцоололтой холбоотойгоор уг зээлийг 5 сарын хугацаанд авсан. Мөн нэмэгдүүлсэн хүүг, зээлийн хүүгээс тооцох ёстой. Гэтэл мөнгө төлөхөөр нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүд нь тооцоод, хугацааг нь уртасгаад л байдаг. Ийм байдлаар мөнгө хүүлж болохгүй гэж хэлмээр байна. гэв.

 

Нэхэмжлэгч С.*******, Д.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: С.*******, Д.******* нартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан учраас шаардаж байгаа гэж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэхээр ХЗХ нь хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Мөн хуульд заасан журам дарааллын дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой. Гэтэл хууль зөрчиж, хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулаагүй бол өөрсдөө асуудлыг хариуцна. Нэхэмжлэгч нар нь ямар нэгэн хоршооны гишүүнээр элсэх талаар өргөдөл гаргаагүй. Дээрээс нь хоршооны гишүүний хувь нийлүүлсэн хөрөнгийг оруулаагүй. Түүнчлэн хуульд хоршооны гишүүнчлэлийн талаар заасан байгаа бөгөөд Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т хоршооны гишүүн шаардлагыг хангаагүй байхад зээл олгосон. Тэргүүлэгчдийн тогтоол анхнаасаа гараагүй. Сая баримт шаардсантай холбоотой дотооддоо баримт бүрдүүлээд ирсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирсэн лавлагаанд уг баримт авагдаагүй. Шүүхэд зориулаад шинээр авчирсан. Гишүүнчлэлтэй холбоотойгоор 2023 оны дүгээр сарын 15-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа. Гэтэл уг зээлийг 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр авсан байгаа. ХЗХ гишүүддээ үйлчлэх ёстой. Гэтэл зээл авахаас өмнө гишүүнээр элссэн байх ёстой. ХЗХ-ны гишүүн гэж хуурамчаар баримт бүрдүүлж, цаг хугацааны дарааллыг өөрчилсөн нь тодорхой харагдаж байгаа. Анхнаасаа хуульд заасан журмыг зөрчиж зээл олгосон учраас ХЗХ өөрөө хариуцлагыг үүрэх ёстой. Нэхэмжлэгч тал авсан зээлээ төлнө гэхдээ хууль дүрмийн дагуу авсан зээл, мөн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцохгүйгээр төлнө. Хоршооны зээлийн хүү гэж төлсөн байгаа. Үүнийг үндсэн төлбөрөөс хасуулаад, үлдэгдэл төлбөрийг төлөх нь шударга гэсэн суурийг илэрхийлж байгаа. гэв.

 

Хариуцагч ХЗХ-ны төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нартай гэрээ байгуулж, зээл өгсөн. , нараас ав гээд маш их шахалт дарамт үзүүлж байсан. Өөрсдөө шүүхээр яваад ялагдаад, өөрсдөө төлөхөөр болсон байсан. , нарын данснаас шилжүүлсэн. Энэ хоорондын асуудлыг нь бид нар мэдэхгүй. Тухайн хоёр хүн манай зээлдэгч нар байсан. Материалаа өгөхөөр нь хүлээж авсан. Манайхаас 2 удаа боломж олгож, нэмэгдүүлсэн хүүг нь хасаж тооцсон. Сүүлд шүүхээр хандаад, баг багаар төлсөн. Тэгээд өөрсдөө шүүхэд хандсан учраас сөрөг нэхэмжлэл гаргасан. гэв.

 

Хариуцагч ХЗХ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 13.4-д Хадгаламж, зээлийн хоршоо нь Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааг эрхэлнэ мөн хуулийн 17.8-д Хадгаламж, зээлийн хоршоо нь зээлийн гэрээг Иргэний хуульд заасны дагуу байгуулах ба уг зээлийн гэрээнд Иргэний хуулийн 452.2-т заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцохоор зааж болно. Хоршооноос олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж заасан.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ" гээд мөн хуулийн 453.1-д "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй" гэж заасан зэрэг хуулийн заалтуудыг баримталсан болно.

Иймд 2024 оны 12 дүгээр сарын 6 ны өдрийн байдлаар зээлдэгчид үндсэн зээл 38,000,000 төгрөг зээлсэнээс, төлөгдөөгүй хоног 430, зээлийн хүү 21,786,667 нэмэгдүүлсэн хүү 3,060,160 нийт 62,846,827 төгрөгийг гаргуулах болон гаргуулах болон Үл хөдлөх хөрөнгө . талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэж өгнө үү. 40 сая гаруй төгрөг төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Саяны нэмэлт тайлбарт хэлэхэд хууль дүрмийн дагуу, өөрсдийн дүрмээ баримталж зээл олгосон. Мөн хэрэгт авагдсан баримтаар С.*******ийн зээл сунгах талаар хүсэлт байгаа. Түүнчлэн нэмэгдүүлсэн хүүг тооцоогүй, хүү л тооцсон. Харин нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлсөн. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан ХЗХ-ны 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 25 дугаартай Зээлийн гэрээ, ХЗХ-ны 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 25 дугаартай Барьцааны гэрээ, эзэмшлийн Голомт банкны дугаартай дансны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулга, эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулга, С.*******ийн эзэмшлийн хаан банкны дугаартай дансны 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, Сүхбаатар Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай захирамж, Сүхбаатар Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай захирамж, Т.Өлзийдэлгэрийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ХЗХ-нд гаргасан хүсэлтийн хуулбар, , нарын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн зээл төлөх баталгааны хуулбар, Т.Өлзийдэлгэрийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гаргасан Баталгааны хуулбар, ХЗХ-ны 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн С.*******ийн тооцоо/1 хх 103-104/,

Хариуцагч талын баримтаар гаргасан ХЗХ-ны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ийн 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ХЗХ-нд гаргасан өргөдөл, С.*******ийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ХЗХ-нд гаргасан хүсэлт, ХЗХ-ны 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн С.*******ийн тооцоо, ХЗХ-ны 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0/25 дугаартай С.*******ийн тооцоо, ХЗХ-ны 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0/34 дугаартай тооцоо, Орлогын бримтууд/1 хх 63-67/, С.*******, Д.******* нарын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ХЗХ-нд гаргасан хүсэлт, ийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ХЗХ-нд гаргасан хүсэлт, С.*******ийн 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ХЗХ-нд гаргасан зээл хүсэх тухай өргөдөл, ийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр бичсэн хүсэлт, ХЗХ-ны Ерөнхий журнал №5, ХЗХ-ны Ерөнхий журнал №7, ХЗХ-ны Ерөнхий журнал №10, ХЗХ-ны тэргүүлэгчдийн зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 0/29 дугаартай тогтоол, ХЗХ-ны эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны 2022.04.21-ний өдрийн дэлгэрэнгүй хуулганы хуулбар,

нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Хаан банк ХК-ийн 2025 оны 01 дугаар сарын 13-ны өдрийн 29/216 дугаартай албан бичиг, ийн эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны 2022.04.21, 2022.05.01, 2024.04.29-ний өдрүүдийн депозит дансны хуулга, ын эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны 2022.05.30-ны өдрийн депозит дансны хуулга, эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны 2023.10.03-ны өдрийн депозит дансны хуулга, Төрийн банк ХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10/297 дугаартай албан бичиг, ийн эзэмшлийн Төрийн банкны дугаартай дансны 2022.10.03, 2023.03.15, 2024.01.04-ны өдрүүдийн харилцах дансны харилцагчийн хуулга, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 9/2599 дугаартай албан бичиг, ХЗХ-ны улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагааны хуулбар, 2023 оны дүгээр сарын 15-ны өдөр хувийн хэрэгт авагдсан баримт бичгийн хуулбар зэргийг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.*******, Д.******* нар хариуцагч ХЗХ-д холбогдуулан , Ү-2205007535 дугаарт бүртгэлтэй , -р , тоот, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалбараас чөлөөлөхийг даалгуулах тухай, хариуцагч ХЗХ нэхэмжлэгч С.*******, Д.******* нарт холбогдуулан үндсэн зээл 38,000,000/гучин найман сая/ төгрөг, зээлийн хүү 21,786,667/хорин нэгэн сая долоон зуун наян зургаан мянга зургаан зуун жаран долоо/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,060,160/гурван сая жаран мянга нэг зуун жар/ төгрөг, нийт 62,846,827/жаран хоёр сая найман зуун дөчин зургаан мянга найман зуун хорин долоо/ төгрөг гаргуулах тухай, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч ХЗХ нь зээл өгсөн, өнөөдрийн байдлаар буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 62,846,827 төгрөг болсон байгаа гэж маргасан.

 

Нэхэмжлэгч С.*******, Д.******* нар нь анхнаасаа хуульд заасан журмыг зөрчиж зээл олгосон учраас хадгаламж, зээлийн хоршоо өөрөө хариуцлагыг үүрэх ёстой гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр № 25 Зээлийн гэрээ болон 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр № 25 Барьцааны гэрээ байгуулсан болох нь 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн № 25 Зээлийн гэрээ болон 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн № 25 Барьцааны гэрээ-р тогтоогдож байна.

 

2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр № 25 Зээлийн гэрээ-ий 1-ийн 1.1, 1.3, 1.5, 2-ын 2.2, 2.2.1-т зааснаар хариуцагч нь 38,000,000/гучин найман сая/ төгрөг, 5/тав/ сарын хугацаатай, сарын 4/дөрөв/ хувийн хүүтэй, төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20/хорь/ хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор нэхэмжлэгч нарт шилжүүлэх, нэхэмжлэгч нар нь зээл, зээлийн хүүг Хавсралт №2-т заасан хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон болох нь 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн № 25 Зээлийн гэрээ-р тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч нарт 38,000,000/гучин найман сая/ төгрөгийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгч нарын 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хүсэлтээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан тус гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Зээлийн гэрээ-ий шинжтэй байх тул Зээлийн гэрээ/цаашид Гэрээ гэх/ гэж үзнэ.

 

Гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг нийцжээ.

 

Нэхэмжлэгч нар нь энэ хоршооны гишүүн биш байхдаа зээл авсан, зээлийн гэрээний дагуу зээлээ бүрэн төлж барагдуулсан гэж маргаж байна.

 

Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т хадгаламж, зээлийн хоршооны гишүүний оруулсан хувь хөрөнгө гэж хадгаламж, зээлийн хоршоонд гишүүнээр элсэхэд оруулах тухайн хоршооны дүрмээр тогтоосон мөнгөн хөрөнгийг;, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т Хадгаламж, зээлийн хоршоо нь ... зөвхөн гишүүддээ зээл олгож болно., 21 дүгээр зүйлийн 21.2-т Гишүүнээр элсэхийг хүссэн этгээд энэ тухай өргөдлөө тухайн хадгаламж, зээлийн хоршооны тэргүүлэгчдийн зөвлөлд гаргана., 21.3-т Тухайн хадгаламж, зээлийн хоршоо гишүүнээр элсүүлэх асуудлыг дүрэмд өөрөөр заагаагүй бол тэргүүлэгчдийн хурлаар 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. гэж заасан.

 

Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр тус хоршооны гишүүний хувь хөрөнгөд тус бүр 100,000/нэг зуун мянга/ төгрөг төлж, 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгч нарыг хоршооны гишүүнээр элссэнийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Тэргүүлэгчдийн зөвлөлийн 0/29 дугаар тогтоол гарсан болох нь Хаан банк ХК-д ХЗХ-ны эзэмшиж байгаа Депозит дансны 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дэлгэрэнгүй хуулга, ХЗХ-ны Тэргүүлэгчдийн зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 0/29 дугаар тогтоолоор тогтоогдож байна.

 

Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Тэргүүлэгчдийн зөвлөл нь дараах бүрэн эрхтэй байна:, 35.1.17-д хадгаламж, зээлийн хоршоог хуулийн этгээдийн улсын бүртгэлд шинээр бүртгүүлэх, өөрчлөлт гарсан тухай бүр холбогдох өөрчлөлтийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх; гэж заасан.

 

Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.17 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нар нь тус хоршооны гишүүнээр элссэн болохыг улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь ХЗХ-ны Улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэргийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь гишүүнээр элссэн нэхэмжлэгч нарт зээл олгосон байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагч нь гишүүн бус этгээдэд зээл олгосон гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Гэрээний 1-ийн 1.3-т зааснаар нэхэмжлэгч нар нь зээлийг эргэн төлөлтийн хуваарь Хавсралт №2-т заасан хэмжээгээр төлөх үүрэг хүлээсэн болох нь Гэрээгээр тогтоогдож байна.

 

Зохигчид Гэрээний зээлийн эргэн төлөлтийн хуваарь Хавсралт №2-ыг батлаагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Гэрээний 1-ийн 1.3-т зээлийн үндсэн хүүг сар бүр, үндсэн зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарь Хавсралт №2-т заасан хэмжээгээр төлнө гэжээ.

 

Гэрээний 1-ийн 1.3-т зааснаар нэхэмжлэгч нар нь зээлийн үндсэн хүүг сар бүр төлөх үүрэг хүлээжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгч нар нийт 27,101,670/хорин долоон сая нэг зуун нэг мянга зургаан зуун дал/ төгрөг төлсөн талаар маргахгүй байна.

 

Зохигчид зээлийн эргэн төлөлтийн хуваарь Хавсралт №2-ыг батлаагүй байх тул нэхэмжлэгч нарын сард төлөх хүүг Монгол банкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах ны даргын 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А-106/298 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлал-ын дагуу тооцох шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч нар нь сард 1,499,190/38,000,000х48%/4х12=48/:365=49,973 49,973x30=1,499,190/ /нэг сая дөрвөн зуун ерэн есөн мянга нэг зуун ер/ төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч нар нь Гэрээний хугацаанд буюу 5/тав/ сарын хугацаанд зээлийн үндсэн хүүнд нийт 7,495,950/1,499,190х5=7,495,950/ /долоон сая дөрвөн зуун ерэн таван мянга есөн зуун тавь/ төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн нарын хүсэлтээр нэмэгдүүлсэн хүү тооцож байгаагүй гэх тайлбар гаргаж байх ба нэхэмжлэгч нар нь зээлийн хүүд нийт 27,101,670/1,640,000+1,200,000+340,000+1,560,000+,527,000+4,234,670+6,000,000+300,000+300,000=27,101,670/ /хорин долоон сая нэг зуун нэг мянга зургаан зуун дал/ төгрөг төлсөн болох нь зохигчийн тайлбар, 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Кассын орлогын ордер, 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Кассын орлогын ордер, 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдрий 0/18 Бэлэн мөнгөний орлогын баримт, 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 0/23 Бэлэн мөнгөний орлогын баримт, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 0/59 дугаар Бэлэн мөнгөний орлогын баримт, Голомт банк ХК-д эзэмшиж байгаа дансны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дансны хуулга, Хаан банк ХК-д эзэмшиж байгаа Депозит дансны 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хуулгаар тогтоогдож байна.

 

Гэрээнд зааснаар нэхэмжлэгч нар нь хариуцагчид үндсэн зээл, үндсэн хүүнд нийт 45,495,950/38,000,000+7,495,950=45,495,950/ /дөчин таван сая дөрвөн зуун ерэн таван мянга есөн зуун тавь/ төгрөг төлөх үүрэгтэй болох нь Гэрээгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нар нь хариуцагчид нийт 27,101,670/хорин долоон сая нэг зуун нэг мянга зургаан зуун дал/ төгрөг төлсөн байх тул зээлийн үндсэн хүүг төлж барагдуулсан гэж үзнэ.

 

Зохигчид зээлийн эргэн төлөлтийн хуваарь Хавсралт №2-ыг батлаагүй байх тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй байна.

 

Гэрээнд зааснаар нэхэмжлэгч нар нь хариуцагчид үндсэн зээлд 18,394,280/45,495,950-27,101,670=18,394,280/ /арван найман сая гурван зуун ерэн дөрвөн мянга хоёр зуун ная/ төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч нарын зээлийн гэрээний дагуу зээлээ бүрэн төлж барагдуулсан гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч нараас үндсэн зээл 38,000,000/гучин найман сая/ төгрөг, зээлийн хүү 21,786,667/хорин нэгэн сая долоон зуун наян зургаан мянга зургаан зуун жаран долоо/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,060,160/гурван сая жаран мянга нэг зуун жар/ төгрөг, нийт 62,846,827/жаран хоёр сая найман зуун дөчин зургаан мянга найман зуун хорин долоо/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байх боловч зохигчид зээлийн эргэн төлөлтийн хуваарь Хавсралт №2-ыг батлаагүй талаар маргахгүй байна.

 

Зохигчид зээлийн эргэн төлөлтийн хуваарь Хавсралт №2-ыг батлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгч нар үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 62,846,827/жаран хоёр сая найман зуун дөчин зургаан мянга найман зуун хорин долоо/ төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлоогүй гэж үзнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нар хариуцагчид Гэрээний үүрэгт буюу үндсэн зээлд 18,394,280/45,495,950-27,101,670=18,394,280/ /арван найман сая гурван зуун ерэн дөрвөн мянга хоёр зуун ная/ төгрөг төлөх үүрэгтэй байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас нийт 18,394,280/арван найман сая гурван зуун ерэн дөрвөн мянга хоёр зуун ная/ төгрөг гаргуулан хариуцагчид олгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 44,452,547/62,846,827-18,394,280=44,452,547/ /дөчин дөрвөн сая дөрвөн зуун тавин хоёр мянга таван зуун дөчин долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Хариуцагч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-т ... өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ., мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-т Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ. гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч нартай 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан № 25 Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт нийцэж байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т ... энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж заасан.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь 18,394,280/арван найман сая гурван зуун ерэн дөрвөн мянга хоёр зуун ная/ төгрөгийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох , Ү-2205007535 дугаарт бүртгэлтэй , -р , тоот, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах үндэслэлтэй байна.

Шүүх Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******, Д.******* нарын , Ү-2205007535 дугаарт бүртгэлтэй , -р , тоот, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалбараас чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******, Д.******* нараас нийт 18,394,280/арван найман сая гурван зуун ерэн дөрвөн мянга хоёр зуун ная/ төгрөг гаргуулан хариуцагч ХЗХ-д олгон, үлдсэн 44,452,547/дөчин дөрвөн сая дөрвөн зуун тавин хоёр мянга таван зуун дөчин долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.*******, Д.******* нар энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд , Ү-2205007535 дугаарт бүртгэлтэй , -р , тоот, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.*******, Д.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч ХЗХ-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 542,384 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.*******, Д.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид нийт 320,121 төгрөг гаргуулан хариуцагч ХЗХ-д олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2.3, 5.2.2, 6, 8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.           Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******, Д.******* нарын , Ү-2205007535 дугаарт бүртгэлтэй , -р , тоот, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалбараас чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.           Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******, Д.******* нараас нийт 18,394,280/арван найман сая гурван зуун ерэн дөрвөн мянга хоёр зуун ная/ төгрөг гаргуулан хариуцагч ХЗХ-д олгон, үлдсэн 44,452,547/дөчин дөрвөн сая дөрвөн зуун тавин хоёр мянга таван зуун дөчин долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.           Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.*******, Д.******* нар энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд , Ү-2205007535 дугаарт бүртгэлтэй , -р , тоот, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.           56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.*******, Д.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч ХЗХ-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 542,384 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.*******, Д.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид нийт 320,121 төгрөг гаргуулан хариуцагч ХЗХ-д олгосугай.

 

5.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ