2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2025/01246

 

 

 

 

 

     20              02            12                                            192/ШШ20/0

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,

 

Хариуцагч: *******,*******,, нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 655,987,570 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч   нь хариуцагч , нарт холбогдуулан 655,987,570 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Нэхэмжлэгч нь 2021 оны 06 сарын -ны өдөр хариуцагч тай "Зээлийн гэрээ” байгуулан, 200,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 3.8 хувийн хүүтэй зээлдүүлж, үүргийн гүйцэтгэл хангуулах зорилгоор Хан-Уул дүүргийн 3-р хороо, Үйлдвэр  тоот хаягт байрлах 66.2 мкв талбайтай 3 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 3-р хороо, Үйлдвэр  хаягт байрлах 66.2 мкв талбайтай 3 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 3-р хороо, Үйлдвэр 1-1/17060/, тоот хаягт байрлах 66.2 мкв талбайтай 3 ореө орон сууц нийт 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан байдаг. Нэхэмжлэгч нь 2021.06.-ны өдөр найз Хаан банкны 0000000 тоот данснаас 100,000,000 төгрөг, 202.1.06.29-ний өдөр 100,000,000 төгрөг нийт 200,000,000 төгрөгийг хариуцагч ын Хаан банкны 0000000 дугаарын данс руу шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн. Харин дараа нь хариуцагч нь "...зээлийн гэрээний хугацааг 2021.12.31-ний өдрийг хүртэл сунгаж өгөөч, мөн нэмж 100,000,000 төгрөг зээлдүүлээч. Яаралтай мөнгөний хэрэг гараад байна туслаач" гэж гуйхад нь зөвшөөрч 2021.07.-ний өдөр өмнө зээлдүүлсэн 200,000,000 төгрөгийг нэмж, нэгтгэн 300,000,000 төгрөгийг 1 сарын 3.8 хувийн хүүтэй, 5 сар 7 хоногийн хугацаатай зээлдүүлж, Зээлийн гэрээ байгуулсан ба /барьцааны гэрээ хэвээр үлдсэн/ уг гэрээний дагуу 2021.07.-ны өдөр өөрийн найз өөрийн найз Хаан банкны 0000000000 тоот данснаас 80,000,000 төгрөг, 2021.07.26-ны өдөр 20,000,000 төгрөг нийт 100,000,000 төгрөгийг нэмж, т шилжүүлж, хүлээлгэж өгсөн. 2 Хариуцагч нь зээлийн мөнгөө хугацаанд нь төлөлгүй гэрээний хугацааг 2022.01.03- ны өдөр 2022.02.28-ныг дуустал 1 сарын хугацаагаар, 2022.03.04-ний өдөр 2022.08.28-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар гэх мэтээр удаа дараа сунгаж явсаар 2022 оны 04 сарын 03 өдөр өмнөх зээл дээр нэмж 100,000,000 төгрөг, 2022 оны 10 сарын 03 өдөр 50,000,000 төгрөг, 20 оны 03 сарын өдөр 50,000,000 төгрөг өмнөх зээлийн хөрөнгөтэй нийт 500,000,000 төгрөгийг хариуцагчийн удаа дараагийн хүсэлт, гуйлтын дагуу дахин нэмж зээлдүүлсэн ба эдгээр мөнгийг нэхэмжлэгч нь өөрийн найз Х. дээр дурьдсан тоот данснаас болон өөрийн Хаан банкны 0000000000 тоот данснаас тус тус шилжүүлж, хариуцагчид хүлээлгэж өгсөн. Харин хариуцагч нь дээрх зээлийн төлбөрөөс үндсэн зээлийн төлбөрт 0,000,000 төгрөгийг төлсөн ба талууд хамгийн сүүлд 20.02.-ны өдөр нийт зээлийн үлдэгдэл төлбөрийг тулгаж, тооцоо нийлэх үед хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл 350,000,000 төгрөг байсныг харилцан баталгаажуулж, 20.02.-ны өдөр , нар нь 2021.07.-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тодруулбал, хамтран зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгчээр “ Х ХХК-г оруулж, зээл буцаан төлөх хугацааг 20.06.28-ны өдрийг хүртэл сунгасан боловч өнөөдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй, 20 оноос хойш хүүний төлбөр огт төлөөгүй. Мөн бидний хооронд байгуулсан гэрээний 3.7 дугаар зүйлд гэрээний хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцно гэж заасны дагуу алданги тооцоход 227,517,570 төгрөг /428,470,000*0.3%=1,285,410 төгрөг, 1,285,410*177=227,517,570 төгрөг/, Хүүний төлбөрт 20.01.01-ний өдрөөс 20.06.28-ны өдрийг хүртэл 5 cap 27 хоногийн хүү 78,470,000 төгрөг /350,000,000*3.8%=13,300,000/ болох ба нийт 350,000,000+78,470,000=428,470,000+227,517,570=655,987,570 төгрөгний зээл, зээлийн хүү, алдангийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй намайг хохироож байх тул шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж байна. Иймд хариуцагч нараас зээлийн нийт төлбөрт 655,987,570 төгрөгийн төлбөрийг гаргуулж д олгуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр Үүргийг гүйцэтгэлийг хангуулах тухай шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 20 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ “хариуцагч Н ХХК-аас татгалзаж байгаа тул түүнд нэхэмжлэлийн хувийг гардуулах шаардлагагүй” гэжээ.

 

Хариуцагч  нь шүүхэд хариу тайлбар бичгээр ирүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгчээс 20.09.-ны өдрийн 746 дугаар итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021.06.-ны өдрийн 529 дүгээр барьцааны гэрээ, 2021.07.-ний өдрийн 621 дүгээр зээлийн гэрээ, 2021.07.-ний өдрийн 622 дугаар барьцааны гэрээ, 2021.07.-ний өдрийн 6 дугаартай гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2022.01.03-ны өдрийн 0002 дугаартай гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2022.03.04-ний өдрийн 7 дугаартай гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2022.09.29-ний өдрийн 909 дугаартай гэрээний хугацаа сунгасан болон нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ, 20.06.22-ны өдрийн 646 дугаартай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 20.12.28-ны өдрийн 1193 дугаартай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 20.02.-ны өдрийн 343 дугаартай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 20.02.-ны өдрийн Зээлийн эргэн төлөх баталгаа гэх гар бичвэр, 20.07.02-ны өдрийн зээлийн эргэн төлөх баталгаа гэх гар бичвэр, дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хан-Уул дүүргийн  3 хороо, Үйлдвэр 1-1 /17060/ үйлдвэр гудамж, байр   тоотод байрлах дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн  3 хороо, Үйлдвэр 1-1 /17060/ үйлдвэр гудамж, байр тоотод байрлах дугаартай бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн  3 хороо, Үйлдвэр 1-1 /17060/ үйлдвэр гудамж, байр тоотод байрлах Ү-22060604 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021.06.-ны өдрийн 528 дугаар зээлийн гэрээ, 2021.03.31-ний өдрийн 456 дугаар итгэмжлэл, 2021.03.31-ний өдрийн 459 дүгээр итгэмжлэл, 2021.03.31-ний өдрийн 461 дүгээр итгэмжлэл, 2021.06.-ний өдрийн 529 дүгээр барьцааны гэрээ, Хан-Уул дүүргийн  3 хороо, Үйлдвэр 1-1 /17060/ Үйлдвэр гудамж, байр 14 тоотод байрлах Ү-22060692 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,  Хан-Уул дүүргийн  3 хороо, Үйлдвэр 1-1 /17060/ Үйлдвэр гудамж, байр тоотод байрлах Ү-22060697 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн  3 хороо, Үйлдвэр 1-1 /17060/ Үйлдвэр гудамж, байр 17 тоотод байрлах Ү-22060694 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021.03.31-ний өдрийн 455 дугаар итгэмжлэл, 2021.03.31-ний өдрийн 457 дугаар итгэмжлэл, 2021.03.31-ний өдрийн 458 дугаар итгэмжлэл, Хан-Уул дүүргийн  3 хороо, үйлдвэр 1-1 /17060/ Үйлдвэр гудамж, байр тоотод байрлах Ү-22060689 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021.08.18-ны өдрийн 727 дугаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ,2021.08.-ны өдрийн итгэмжлэл зэргийг ирүүлжээ.

 

Хариуцагчаас нотлох баримт ирүүлээгүй байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч нь хариуцагч Б.  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 655,987,570 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч т нэхэмжлэлийг 20 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гардуулсан, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгсөн боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч нь хариуцагч т 200,000,000 төгрөгийг сарын 3.8 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлэхээр 2021.06.-ны өдөр 528 дугаартай зээлийн гэрээ байгуулсан байна. (хавтаст хэргийн 58 дахь тал)

3.2. Хариуцагч нь 2021.06.-ний өдрийн 528 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор итгэмжлэлийн дагуу С. өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-22060694 дугаартай, Хан-Уул дүүргийн  3 хороо, Үйлдвэр 1-1 /17060/ үйлдвэр гудамж, байр 17 тоотод байрлах, 53.6 мкв талбайтай 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-22060697 дугаартай, Хан-Уул дүүргийн  3 хороо, Үйлдвэр 1-1 /17060/ үйлдвэр гудамж, байр тоотод байрлах, 53.6 мкв талбайтай 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-22060692 дугаартай, Хан-Уул дүүргийн  3 хороо, Үйлдвэр 1-1 /17060/ үйлдвэр гудамж, байр 14 тоотод байрлах, 53.6 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалж, 2021.06.-ны өдрийн 529 дугаартай барьцааны гэрээ байгуулсан байна. (хавтаст хэргийн 62 дахь тал)

 

3.3. Нэхэмжлэгч нь хариуцагч т 300,000,000 төгрөгийг сарын 3.8 хувийн хүүтэй, 5 сар 7 хоногийн хугацаатай зээлдүүлэхээр 2021.07.-ний өдрийн 621 дугаартай зээлийн гэрээ байгуулсан байна. (хавтаст хэргийн 7 дахь тал)

 

3.4. Хариуцагч нь 2021.07.-ний өдрийн 621 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор итгэмжлэлийн дагуу С.Янжмаагийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-22060694 дугаартай, Хан-Уул дүүргийн  3 хороо, Үйлдвэр 1-1 /17060/ үйлдвэр гудамж, байр тоотод байрлах, 66.2 мкв талбайтай 3 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-22060697 дугаартай, Хан-Уул дүүргийн  3 хороо, Үйлдвэр 1-1 /17060/ үйлдвэр гудамж, байр тоотод байрлах, 66.2 мкв талбайтай 3 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2 дугаартай, Хан-Уул дүүргийн  3 хороо, Үйлдвэр 1-1 /17060/ үйлдвэр гудамж, байр тоотод байрлах, 66.2 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж, 2021.07.-ны өдрийн 622 дугаартай барьцааны гэрээ байгуулсан байна. (хавтаст хэргийн 8 дахь тал)

 

3.5. Хаан банк дахь Х.Энхмандахын нэр дээрх 0 дугаартай данснаас 2021.06.-ны өдөр 100,000,000 төгрөгийг “сарын 3.8 хувийн хүүтэй зээл” гэсэн гүйлгээний утгатайгаар, 2021.06.29-ны өдөр 100,000,000 төгрөгийг “сарын 3.8 хувын хүүтэй зээл” гэсэн гүйлгээний утгатайгаар, 2021.07.-ны өдөр 80,000,000 төгрөгийг “3.8 хувийн хүүтэй зээл” гэсэн гүйлгээний утгатайгаар, 2021.07.26-ны өдөр 2,000,000 төгрөгийг “3.8 хувийн зээлийн үлдэгдэл” гэсэн гүйлгээний утгатайгаар, 2021.07.26-ны өдөр 18,000,000 төгрөгийг “3.8 хувийн хүүтэй зээл” гэсэн гүйлгээний утгатайгаар ,0 тоот дансанд шилжүүлсэн байна.(хавтаст хэргийн 26 дахь тал)

3.6. Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 2021.07.-ны өдрийн 06 дугаартай Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, 2021.06.-ны өдрийн Зээлийн гэрээ, Барьцааны гэрээнд өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2021.12.21-ийг хүртэл гэсэн өөрчлөлтийг оруулжээ. (хавтаст хэргийн 10 дахь тал)

 

3.7. Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 2021.08.18-ны өдрийн 0727 дугаартай Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, 2021.07.-ны өдрийн 621 дугаартай Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2021.07.-өөс 2021.12.21-ийг хүртэл 5 сар 7 хоногийн хугацаагаар сунгаж, улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, Хан-Уул дүүргийн  3 хороо, Үйлдвэр 1-1 /17060/ үйлдвэр гудамж, байр тоотод байрлах, 66.2 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлж, улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, Хан-Уул дүүргийн  3 хороо, Үйлдвэр 1-1 /17060/ үйлдвэр гудамж, байр тоотод байрлах, 66.2 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан өөрчлөлтийг оруулжээ. (хавтаст хэргийн 74 дэх тал)

 

3.8. Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 2022.01.03-ны өдрийн 0002 дугаартай Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, 2021.07.-ний өдрийн 621 дугаартай Зээлийн гэрээ болон 2021.08.18-ны өдрийн 0727 дугаартай Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2022.02.28-ыг дуустал сунгажээ. (хавтаст хэргийн 11 дэх тал)

 

3.9. Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 2022.03.04-ны өдрийн 07 дугаартай Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, 2021.07.-ний өдрийн 621 дугаартай Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2022.08.28-ыг хүртэл сунгажээ. (хавтаст хэргийн 12 дахь тал)

 

3.10. 2022.03.04-ны өдрийн 07 дугаартай Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний ар талд “2022.04.03-ны өдөр нэмж 100,000,000 (нэг зуун сая төгрөг) зээлж авсан. 3.8%-ийн хүүтэй, сар бүрийн 3-ны өдөр төлнө. 2022 оны 7 дугаар сарын -ны өдөр хүртэл түр зээлэв. Билэгт овогтой Зоригтбаатар” гэсэн гар тэмдэглэл үйлдэгдсэн байна. (хавтаст хэргийн 13 дахь тал)

 

3.11. Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 2022.09.29-ны өдрийн 0909 дугаартай Гэрээний хугацаа сунгасан болон нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээг байгуулж, 2021.07.-ний өдрийн 621 дугаартай Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 20.03.-ыг хүртэл 6 сарын хугацаагаар сунгаж, зээлийн үлдэгдэл дүнг 0,000,000 төгрөг гэж тооцоо нийлж, сар бүрийн -ны өдөр хүүгээ төлөхөөр тохиролцжээ. (хавтаст хэргийн 13 дахь тал)

 

3.12. 2022.09.29-ны өдрийн 0909 дугаартай Гэрээний хугацаа сунгасан болон нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний арын нүүрэнд “2022.10.03-ны өдөр нэмж 50,000,000 төгрөгийг 3.8%-ийн хүүтэй Шархүү Байгалмаагаас Билэгт овогтой Зоригтбаатар миний бие зээлэв гэсэн гар тэмдэглэл үйлдэгдсэн байна. (хавтаст хэргийн 14 дахь тал)

 

3.13. Хаан банк дахь гийн нэр дээрх 00 дугаартай данснаас 2022.10.03-ны өдөр ,000,000 төгрөгийг “ЗЭЭЛ БАЙГАЛАС” гэсэн гүйлгээний утгатайгаар, 2022.10.03-ны өдөр 5,000,000 төгрөгийг “ЗЭЭЛ БАЙГАЛАС” гэсэн гүйлгээний утгатайгаар, 2022.10.04-ны өдөр 10,000,000 төгрөгийг “ЗЭЭЛ БАЙГАЛАС” гэсэн гүйлгээний утгатайгаар, 2022.10.04-ны өдөр 10,000,000 төгрөгийг “ЗЭЭЛ БАЙГАЛАС” гэсэн гүйлгээний утгатайгаар, 2022.10.04-ны өдөр 10,000,000 төгрөгийг “zeel baigalas” гэсэн гүйлгээний утгатайгаар, 2022.10.27-ны өдөр ,000,000 төгрөгийг “zeelev baigalaas” гэсэн гүйлгээний утгатайгаар, 2022.11.03-ны өдөр 5,000,000 төгрөгийг “baigalaas zeelev” гэсэн гүйлгээний утгатайгаар,  20.01.18-ны өдөр 5,500,000 төгрөгийг “Baigalaas zeelev” гэсэн гүйлгээний утгатайгаар, 20.03.01-ны өдөр 10,000,000 төгрөгийг “baigalaas zeelev” гэсэн гүйлгээний утгатайгаар, 20.05.22-ны өдөр 10,000,000 төгрөгийг “baigalaas zeelev” гэсэн гүйлгээний утгатайгаар 500 тоот дансанд шилжүүлсэн байна.(хавтаст хэргийн 30 - 36 дахь тал)

 

3.14. Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 20.06.22-ны өдрийн 0646 дугаартай Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, 2021.07.-ний өдрийн 621 дугаартай Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 20.12.-ыг хүртэл сунгаж, зээлийн үлдэгдэл дүнг 350,000,000 төгрөг гэж тооцоо нийлжээ. (хавтаст хэргийн 13 дахь тал)

 

3.. Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 20.12.28-ны өдрийн 1193 дугаартай Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, 2021.07.-ний өдрийн 621 дугаартай Зээлийн гэрээний хугацааг 20.06.28-ны дотор төлнө гэж өөрчилж, Зээлийн дүн 350,000,000 төгрөг болсон. 20.12.29-ны дотор 50,000,000 төгрөг, 20.01.27-ны дотор 50,000,000 төгрөг төлнө. Үлдэх 0,000,000 төгрөгийг 20.06.28-нд төлнө гэж өөрчлөлт оруулсан байна. (хавтаст хэргийн дахь тал)

 

3.. Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 20.02.-ны өдрийн 0343 дугаартай Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, 2021.06.-ны өдрийн 528 дугаартай Зээлийн гэрээ, 2021.07.-ний өдрийн 621 дугаартай Зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээр “Нэг шугам” ХХК-ийг оруулж, Зээлийн хэмжээ 20.02.-ны өдрийн байдлаар 350,000,000 төгрөг байна. Зээлийг 20.06.28-ны өдөр бүрэн төлж барагдуулна гэж өөрчлөлт оруулсан байна. (хавтаст хэргийн дахь тал)

 

3.17. Хариуцагч болон иргэн Г.Эрдэнэтуяа нар 20.02.-ны өдрийн Зээлийн эргэн төлөх баталгаа гаргажээ. (хавтаст хэргийн 20 дахь тал)

 

3.18. Хариуцагч болон нь 20.07.02-ны өдрийн Зээлийн эргэн төлөх баталгаа гаргажээ. (хавтаст хэргийн 21 дэх тал)

 

4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282.4. “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд хариуцагч нь 350,000,000 төгрөгийг эргүүлэн төлөх үүрэгтэй байна гэж шүүх үзлээ.

 

Учир нь талуудын хооронд байгуулсан 20.06.22-ны өдрийн 0646 дугаартай гэрээ,  20.12.28-ны өдрийн 1193 дугаартай гэрээ, 20 оны 02 дугаар сарын 343 дугаартай гэрээгээр 350,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа талаараа талууд тооцоо нийлсэн, хариуцагч нь 20.02.-ны өдөр болон 20.07.02-ны өдөр Зээлийн эргэн төлөх баталгаа гаргасан зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь 350,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

5. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1. “Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3. “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ…” гэж заасан.

 

Талуудын хооронд байгуулсан 2021 оны 6 дугаар сарын -ний өдрийн 528 дугаартай Зээлийн гэрээний 3.3-т “сарын 3.8% хүүтэй”, 2021 оны 7 дугаар сарын -ний өдрийн 621 дугаартай Зээлийн гэрээний 3.3-т “3,8 хувийн хүүтэй, (сарын) хүү 3.8%” гэж заасан бөгөөд хариуцагч нь 20 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Зээл эргэн төлөх баталгаа гэх бичгээрээ 42,700,000 төгрөгийн хүү төлөхийг зөвшөөрсөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжилсэн хүү болох 78,470,000 төгрөгийн шаардлагаа 35,770,000 төгрөгөөр багасгаж, зээлийн хүүгийн төлбөрт 42,700,000 төгрөг нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэв.

 

6. Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”,  2.4 дэх хэсэгт “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна…”, 2.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заасан.

 

Талуудын хооронд байгуулсан 2021 оны 6 дугаар сарын -ний өдрийн 528 дугаартай Зээлийн гэрээний 3.7-т “Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлнө”, 2021 оны 7 дугаар сарын -ний өдрийн 621 дугаартай Зээлийн гэрээний 3.7-т “Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлнө гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нь үндсэн зээлийн төлбөрт 350,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 42,700,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй, 20.06.28-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 20.11.07-ны өдрийг хүртэл 132 хоног хугацаа хэтэрсэн байх тул уг хугацаанд ногдох алдангид 5,509,200 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Учир нь талуудын хооронд байгуулсан 20.02.-ны өдрийн 0343 дугаартай гэрээнд зээлийн хэмжээ 20.02.-ны өдрийн байдлаар 350,000,000 төгрөг байна. Зээлийг 20.06.28-ны өдөр бүрэн төлж барагдуулна гэж тохиролцсон байх тул үндсэн зээл 350,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 42,700,000 төгрөг, нийт 392,700,000 төгрөгийг 20.06.28-ны өдөр бүрэн төлж барагдуулах үүргийг хариуцагч хүлээсэн байна.

 

7. Нэхэмжлэгч нь 2021.06.-ны өдрийн 529 дугаартай барьцааны гэрээ, 2021.07.-ны өдрийн 622 дугаартай барьцааны гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон байх боловч барьцааны гэрээний тал нь С. бөгөөд нь итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлж гарын үсэг зурсан байх ба барьцааны гэрээний тал болох С. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцуулахаар нэхэмжлэл, хүсэлт гаргаагүй, С. нь гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргах эрхтэй этгээд байх тул түүний өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн хариуцагч нь биш гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагчийг зөв тодорхойлж нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч аас 548,209,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгож, хэсэг болох 72,008,370 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8. Хариуцагч 20 оны 1 дүгээр сарын 29-ны өдөр өмгөөлөгчөө солих болсонтой холбогдуулан шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, хуралдааныг хойшлуулж, 20 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг 30 минутад товлож, шүүх хуралдааны товыг 20 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр утсаар мэдэгдсэн байх боловч хариуцагч нь шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээх тул нэхэмжлэгчийн хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагч -д холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,508,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,898,966 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1, 1.2.2, 1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б. 548,209,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш олгож, хэсэг болох 72,008,370 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,508,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б. 2,898,966 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш. олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ш.ОТГОНБАЯР