| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 183/2025/00084/И |
| Дугаар | 192/ШШ2025/01245 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 192/ШШ2025/01245
2025 02 12 192/ШШ2025/01245
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,******* холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “******* миний бие *******тэй 2008 онд гэр бүл болж анхны хүү 2009 оны 7 дугаар сарын 18-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хоёр дахь хүү төрсөн. Нөхөр *******тэй үзэл бодол, санаа сэтгэл нийлэхгүй, байнгын хэрүүл маргаантай сүүлдээ хүч хэрэглэх болсон тул гэрлэлтээ цуцлуулахаар иргэний шүүхэд хандаж байна. Иймд миний бие гэрлэлтээ цуцлуулж бага хүү өөр дээрээ авч том хүү ыг өөрийн хүсэлтээр нь үлдээхээр нэхэмжлэл гаргаж байна. Эд хөрөнгийн маргаан нэхэмжлэл байхгүй боловч гэрлэлтээ салгасны дараа банкны нэр дээр байгаа орон сууцны ипотекийн зээлээ нөхөр дээрээ шилжүүлж байрнаас өөрийн нэрийг хасуулах хүсэлтэй байна.” гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие ******* 2008 онд *******тэй гэр бүл болсон 2009 онд хүү төрсөн 5 настай байх үед ******* шалтгаангүй 1 жилийн хугацаанд хүү бид 2-г орхин өөр хүнтэй амьдарсан 2015 онд буцан гэртээ ирсэн. 2021 онд хүү төрсөн 2022 оноос ******* гэр орондоо ирэх нь багассан. Хонуутаар явах болсон. Үүнээс үүдэлтэй гэр бүлийн маргаан хэрүүл ихэссэн тул гэр бүл салах нэхэмжлэлийг хүлээн авч байна. Гэр бүл үр хүүхдээ гэх сэтгэлгүй ээж хүнд 2 хүүхдээ хүлээлгэн өгөх хүсэлгүй байна. Ипотекийн зээлийг өөр дээр шилжүүлэхийг зөвшөөрч байна.” гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “Мэнд саруул өрх” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, “Эрхий мэргэн цэцэрлэг”-ийн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн тодорхойлолт, *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, ий төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Л.Рандаацэрэн, ******* нарын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024.11.22-ны өдрийн 00549 дүгээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргийг ирүүлжээ.
Хариуцагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа ирүүлжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч тайлбар гаргажээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нар гэр бүл болсныг 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлт бүртгэлийн байгууллагад бүртгүүлжээ.(хавтаст хэргийн 10 дахь тал)
3.2. Гэрлэгчдийн дундаас 2009 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүү , 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүү нар төрсөн болох нь талуудын тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.(хавтаст хэргийн 8-9 дэх тал)
3.3. Гэрлэгчдийн хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч эвлэрэл амжилтгүй болсон. (Хавтаст хэргийн 11 дэх тал)
3.4. Зохигчид тусдаа амьдарч, хүү нь эх *******тэй, хүү нь эцэг *******тэй хамт байгаа болон хүүхдийн асрамжийн талаар талууд маргаангүй.
4. Гэрлэгчид нь гэрлэлтээ бүртгүүлж, албан ёсоор гэр бүл болсон болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний лавлагаа зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тэй зан харилцааны таарамжгүй байдлаас болж таарч тохирохгүй тусдаа амьдарч байгаа, тус тусдаа амьдралтай талаар тайлбар гаргаж, гэрлэлтээ цуцлуулахыг хүссэнийг хариуцагч зөвшөөрсөн, талуудын хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг дүгнэж ******* болон ******* нарын гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
6. Хүү ыг эцэг *******гийн асрамжид, хүү эх *******ийн асрамжид үлдээхээр талууд тохиролцсон нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д нийцнэ.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.2. “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй”, 26.4. “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ” гэж заасан тул эх ******* нь хүү тай, эцэг ******* нь хүү тэй уулзах, дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх *******, эцэг *******д тус тус даалгаж шийдвэрлэв.
8. Зохигчид гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг шаардаагүй болохыг дурдах нь зүйтэй.
9. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт болон овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү эх *******ийн асрамжид, 2009 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү ыг эцэг *******гийн асрамжид тус тус үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг мэдэгдсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар эх ******* нь хүү тай, эцэг ******* нь хүү тэй уулзах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эцэг *******, эх ******* нарт тус тус даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
6. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг зохигчдод мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР