Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 312/шш2025/00434

 

 

 

2025 03 12 312/ШШ2025/00434

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Даваат баг Ундарга ******* тоотод оршин суух, Боржигон овогт ******* ******* /РД:*******, утас:*******/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,477,424 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ц.******* нь ******* ББСБ ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ******* дугаартай, зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99585656 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Ц.******* нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хооронд 2 удаагийн хүсэлтээр нийт 900,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй. ******* ББСБ ХХК-ийн зүгээс Ц.*******оос зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч огт төлж барагдуулаагүй байна. 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт нийт 1,477,424 төгрөг. Үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 900,000 төгрөг, зээлийн хүү 486,424 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 91,000 төгрөг байгаа. Ц.******* нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул ******* ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 1,477,424 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно... гэжээ.

 

Хариуцагч Ц.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Цогоо овогтой ******* миний бие ******* ББСБ ХХК-аас 1,477,424 төгрөгийг авсан нь үнэн. Үүнд 1,477,424 төгрөгийг төлж барагдуулна. Хэргийг зөвшөөрсний дагуу шийдэж өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Ц.*******од холбогдуулан үндсэн зээлд 900,000 төгрөг, зээлийн хүү 486,424 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 91,000 төгрөг нийт 1,477,424 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Ц.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээлд 900,000 төгрөг, зээлийн хүү 486,424 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 91,000 төгрөг нийт 1,477,424 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 38,589 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 19,294.5 төгрөгийг, төрийн сангаас 19,294.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлд 900,000 төгрөг, зээлийн хүү 486,424 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 91,000 төгрөг нийт 1,477,424 төгрөгийг хариуцагч Ц.******* төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,589 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******оос 19,294.5 төгрөгийг, төрийн сангаас 19,294.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ