| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/00311/И |
| Дугаар | 312/шш2025/00419 |
| Огноо | 2025-03-11 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 312/шш2025/00419
2025 03 11 312/ШШ2025/00419
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны 103 тоот танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 28-р хороо Сансарын ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******, утас:*******, *******/ -ын хүсэлттэй,
******* *******ыг эрэн сурвалжлуулах-ыг хүссэн хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие нь Отгонбаяр овогтой *******ын хүсэлтээр 700,000 төгрөгийг 1 сарын хугацаагаар зээлдүүлэхээр болсон. Ингээд өөрийнх нь Хаан банкны 5091226072 данс руу шилжүүл гэж гар утсаар захидал илгээсний дагуу 2024 оны 10 дугаар сарын 27 болон 28-ны өдөр түүний Хаан банкны 5091226072 данс руу 700,000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш тогтсон хугацаа өнгөрсөн ч одоог хүртэл мөнгийг минь өгөөгүй байна. Иймд Отгонбаяр овогтой *******ыг эрэн сурвалжилж, хаягийг тодруулж өгнө үү... гэжээ.
Хүсэлт гаргагч Л.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ ...Лхагвадорж овогтой ******* би Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг. Ажлын улмаас шүүх хуралд очиж амжихгүй тул намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Би *******д 2024 оны 10 дугаар сард 14 хоногийн хугацаатай мөнгө зээлсэн боловч одоог хүртэл мөнгөө авч чадаагүй байна. Олон удаа гуйж, нэхэж үзсэн. Хэрэлдээд ч өгөхгүй байна. Би өөрийн зардлаар Эрдэнэтэд очиж ажил дээр нь уулзсан. Өгөхгүй гэж хэрэлдээд намайг хүлээж авахгүй байсан. Мөн өөрийн мэдээллийг өгөөгүй. Тиймээс яаралтай эрэн сурвалжлуулахыг хүсэж хуулийн байгууллагад хандсан. Ажлын газар нь Сэлэнгэ рестораны арын pub-д тогооч хийдэг. Хаан банкны 5091226072 гэх өөрийн дансаар мөнгө авсан. 95848269 дугаартай... гэжээ.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Л.******* нь О.*******ыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг нь хүлээн авч, шүүх түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Л.******* нь О.*******д 700,000 төгрөгийг зээлж, уг мөнгөө авч чадаагүй, О.******* нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, оршин суудаг хаягыг нь мэдэхгүй улмаас Л.******* нь шүүхэд түүний оршин суугаа хаягыг тогтоолгохоор шүүхэд хандсан байна.
Л.******* нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт, хүсэлт гаргагчийн дансны хуулгаар тогтоогдож байна.
Иймд ******* ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
******* *******ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Л.*******гийн хүсэлтийг хангаж, хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* /утас:95848269/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар О.*******ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, хаягийг тогтоомогц хүсэлт гаргагч Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 28-р хороо Сансарын ******* тоотод оршин суух ******* ******* /РД:*******, утас:*******, *******/-д нэн даруй мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Л.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ