Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 312/шш2025/00387

 

 

 

2025 03 10 312/ШШ2025/00387

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сентрал тауэр, 15 давхар, ******* банк ХК /РД:*******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******, утас:4/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,921,419.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000102324 цахим зээлийн гэрээний үүрэгт 262,697.66 төгрөг, 6000166630 цахим зээлийн гэрээний үүрэгт 1,641,721.38 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 1,921,419.04 төгрөгийг хариуцагч ******* *******өөс гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Н.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...*******иний бие Нармандах овогтой ******* нь ******* банк ХК-ийн нэхэмжилсэн 1,921,419.04 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа мэдэгдэж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Н.*******өд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,921,419.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Н.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 1,921,419.04 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 45,692,99 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 22,846.50 төгрөгийг, төрийн сангаас 22,846.50 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 1,921,419.04 төгрөгийг хариуцагч Н.******* төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,692,99 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.*******өөс 22,846.50 төгрөгийг, төрийн сангаас 22,846.50 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАР*******АНДАХ