| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/00472/И |
| Дугаар | 312/шш2025/00375 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 312/шш2025/00375
2025 03 07 312/ШШ2025/00375
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Найрамдал баг, Их хаадын цуваа хотхон *******-******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:ДЭ*******4100213, утас:*******/,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Найрамдал баг, Их хаадын цуваа хотхон *******-******* тоотод оршин суух, ******* овогт ******* /РД:РМ*******031104, утас:*******, / нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Яргуйт баг Овоотын -3 тоотод оршин суух, Уургач овогт /РД:ЧМ**************01071, утас:**************35432/,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Яргуйт баг Овоотын -3 тоотод оршин суух, овогт /РМ**************10141*******, утас:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэг 199,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 2*******-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Хариуцагч Б. нь нэхэмжлэгч Ж.гийн төрсөн дүү бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Бүгд найрамдах Солонгос улсад эхнэр болон нэхэмжлэгч С.*******, Ж. нартай ажиллаж, амьдарч байсан. Хариуцагч Б. нь Солонгос улсад байхдаа 2024 оны ******* дугаар сард өөрийн төрсөн эгч Ж. болон хүргэн ах С.******* нарт миний нэг найз орон сууцаа зээлээс чөлөөлчихөөд, эгүүлж барьцаалах замаар зээлсэн мөнгөн дээр чинь хүү нэмж өгье гэж байна, та 7 хоногийн хугацаатай мөнгө зээлээч гэж гуйсан байдаг. Төрсөн эгчийн хувьд өөрийн төрсөн дүү нь гуйж байгаа болохоор арга буюу итгэж зөвшөөрсөн. Ингээд мөнгийг Ж.гийн нөхөр болох нэхэмжлэгч С.*******ы данснаас 2024.0*******.24-ний өдөр 4 сая төгрөгийг, 2024.0*******.25-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 22.5 сая төгрөгийг, 2024.0*******.27-ны өдөр ******* сая төгрөгийг, 2024.0*******.29-ний өдөр 10 сая төгрөгийг тус тус хариуцагч Т.гийн 509054054 гэсэн данс руу, 2024.0*******.27-ны өдөр 19 сая төгрөгийг, 2024.0*******.29-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр 27 сая төгрөгийг Б.гийн тоот данс руу тус тус шилжүүлсэн. Харин нэхэмжлэгч Ж. нь 2024.0*******.30-ны өдөр 15 сая төгрөгийг, 2024.09.0-ны өдөр 2 удаагийн гүйлгээр 7.9 сая төгрөгийг хариуцагч Т.гийн данс руу шилжүүлж, нэхэмжлэгч нар 2024.09.0-ны өдрийн байдлаар нийтдээ 113,400,000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Улмаар нэхэмжлэгч нарын зүгээс зээлсэн мөнгөө авъя гэхэд зээл бүтсэнгүй, болохгүй байна, удахгүй гэх зэргээр хойшлуулж байгаад 2024.09.10-ны өдөр хариуцагч нар Монголд ирсэн байдаг. Монголд ирсэнийх нь дараа араас нь холбогдож, сүүлдээ найздаа зээлсэн эсэхийг нь лавлатал бүгд худлаа байсан бөгөөд үүнийгээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгч С.*******, Ж. нарын Б.д зээлүүлсэн мөнгө нь Монголд орон сууц авахад зориулан хадгалж байсан мөнгө байсан учраас хариуцагч Б.г өөрийн нэр дээр орон сууцны зээл авч, уг зээлийг хариуцагч Б. төлөх замаар нэхэмжлэгч нарт орон сууц авч өгөх буюу зээлээ төлөхөөр тохиролцсон. Гэтэл хариуцагч Б. орон сууцны зээл авахад дансанд *******,000,000 төгрөгийг байршуулах ёстой гэж банкнаас мэдэгдэж байна, энэ мөнгийг зээлээч гэж хэлсэн тул хариуцагчийн үгэнд итгэж дахин нэхэмжлэгч Ж.гаас 0,500,000 төгрөгийг итгэмжлэгдсэн төлөөлөгч миний дансаар дамжуулан 2024.12.30-ны өдөр хариуцагч Б.д шилжүүлсэн бол, нэхэмжлэгч С.*******аас 25,500,000 төгрөгийг мөн өдөр хариуцагч Б.гийн данс руу шилжүүлсэн байдаг. Ингээд нэхэмжлэгч нарын зүгээс байрны урьдчилгаа болчихсон, үлдэгдэл төлбөрийг хариуцагч төлнө гэх ойлголттой байраа хүлээж байтал банкнаас холбогдон орон сууцны зээлийн урьдчилгаа *******,000,000 төгрөгийг яаралтай банкны дундын дансанд байршуул гэж хэлснээр уг мөнгийг хариуцагч нар цааш нь өгөөгүй болохыг мэдсэн. Хариуцагч нарт энэ талаар хэлж, үнэн байдлыг тодруулахад нэхэмжлэгч нарын өгсөн мөнгөөр мөрийтэй тоглоом тоглож дуусгасан гэдгээ хэлсэн. Иймд нэхэмжлэгч нараас орон сууц авах нэрээр хууран мэхлэж авсан нийт 199,400,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч Ж.д *******3,400,000 төгрөгийг, нэхэмжлэгч С.*******д 11,000,000 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Т. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Төмөрбаатар овогтой нь уг нэхэмжлэлтэй танилцлаа. Уг нэхэмжлэлийн төлбөр надтай хамааралгүй бөгөөд манай нөхөр Б. төлж барагдуулна... гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б. Ж., С.******* нараас нэхэмжилсэн 199,400,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Эхнэр Т. энэ төгрөгийн асуудалд огт хамааралгүй бөгөөд би энэ төлбөрийг төлж барагдуулна... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Б., Т. нарын тайлбартай танилцлаа. Нэхэмжилж байгаа 199,400,000 төгрөгийг хариуцагч Б.гаар төлүүлэхийг зөвшөөрч байна. Хариуцагч Т.гаас татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Б., Т. нарт холбогдуулан нэхэмжлэгч Ж. нь *******3,400,000 төгрөгийг, нэхэмжлэгч С.******* нь 11,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэгч С.*******ы нэхэмжлэлийн шаардлага 11,000,000 төгрөг, нэхэмжлэгч Ж.гийн нэхэмжлэлийн шаардлага *******3,400,000 төгрөг буюу нийт 199,400,000 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. нь хариуцагч Т.гаас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тайлбар, хүсэлтийг ирүүлсэн тул хариуцагч Б.н зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,154,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.гаас 577,475 төгрөг, төрийн сангаас 577,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С.*******ы нэхэмжлэлийн шаардлага 11,000,000 төгрөг, нэхэмжлэгч Ж.гийн нэхэмжлэлийн шаардлага *******3,400,000 төгрөг нийт 199,400,000 төгрөгийг хариуцагч Б. нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,154,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас Б.гаас 577,475 төгрөгийг, төрийн сангаас 577,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.*******, Ж. нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ