Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 312/шш2025/00373

 

 

 

 

 

 

 

2025 03 07 312/ШШ2025/00373

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******, утас:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн /РД:, утас:/-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс оногдох хэсгээ гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд: ...Б.тэй 2018 онд танилцаж, 2020 оноос хамт амьдарч, 2021 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүү А., 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүү А. төрсөн. 2023 оны 02 сард бид Уурхайчин баг ******* тоот 3 өрөө орон сууцыг ипотекийн зээлээр худалдаж авсан. Сүүлийн үед бид хоорондоо таарч тохирохгүй болсон. Цаашид эвлэрч хамтран амьдрах хүсэлгүй байна. Гэрлэлтээ цуцлуулж хүү , нарыг өөрийн асрамждаа авч, тэтгэлэг тогтоолгоно. Хүүхдүүдээ аавтай нь уулзуулж байна. Бидний дундын эд хөрөнгө болох ******* тоотод байрлалтай 3 өрөө байрыг хоёр хүү бид 3 амьдарч байгаа зармааргүй байх юм. Дараа нь бид хоёр ярилцаад болчих байх. Иймд дундын эд хөрөнгөө хуваалгах нэхэмжлэлээсээ татгалзаж байна... гэв.

 

2. Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд: ...Ц.*******тай 2018 онд танилцаж үерхэж байгаад 2020 оноос хамт амьдарсан. Бидний дундаас 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүү А., 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүү А. нар төрсөн. Байрны зээл хөөцөлдөж 2023 оны 02 сарын сүүлээр зээл маань бүтэж бид Уурхайчин баг ******* тоот 3 өрөө орон сууцанд амьдарсан. Байрыг авахдаа би өөрийнхөө ээжийн байрыг урьдчилгаанд нь тавьж авсан. Байрны зээлээ би төлөөд явж байгаа. 2 жилийн өмнөөс салах яриа гарч эхэлсэн. Би уг нь хүүхдүүдээ хараад гарч орж чадахгүй гэртээ уйддаг байх гэж бодоод аль болохоор гэртээ байх үедээ хоёр хүүхдээ хараад, гэр орноо цэвэрлээд Ц.*******г найз нөхөдтэй нь уулзуулдаг, мөн ажил төрөлд оруулсан. Манай хүн найз нөхөдтэйгээ уулзахаараа үүрээр, хоногоор явдаг болсон. Ойр ойрхон гардаг би юм хэлдэггүй, аль болохоор хоёр хүүхдээ өнчирүүлчихгүй юмсан гэж их хичээсэн гэтэл сална гээд байгаа юм. Бид 2024 оны 12 сараас тусдаа амьдарч байгаа. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдүүдээ эхэд нь өгнө, тэтгэлэг төлнө. Бид хоорондоо ярилцаад байраа зараад ипотекийн зээлээ төлөөд, ээжийн байр барьцаанд байгаа чөлөөлж өгөөд, 10 хэдэн сая төгрөгний зээл байгаа миний нэр дээр тэр зээлийг төлөөд үлдэгдэл мөнгийг эхнэр хүүхдүүддээ өгье гэж ярилцсан. Хүүхдүүдээ цаашид харж хандаад явна... гэв.

 

3. Шүүхэд нотлох баримтаар нэхэмжлэгчийн зүгээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ц.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, А.ий төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, А.ий төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1043 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Мэнд-Цэцэн ӨЭМТ-ийн А., А. нарын эрүүл өсөж, бойжиж байгаа гэсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Б.д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, А., А. нарыг өөрийн асрамжид үлдээж, дундын эд хөрөнгөө хуваалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд шүүх хуралдаанд дундын эд хөрөнгө хуваалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.

 

2. Хариуцагч Б. нь гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг төлөх талаар маргаагүй болно.

 

3. Зохигч 2018 онд танилцаж, 2020 оноос хамтран амьдарч, 2021 оны 05 сарын 12-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Тэдний хамтын амьдралын хугацаанд 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүү А., 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүү А. нар төрсөн, хүүхдүүд эхийнхээ асрамжид эрүүл бойжиж өсөн торниж байгаа бөгөөд гэрлэгсэд хувийн таарамжгүй харилцааны улмаас 2024 оны 12 сараас тусдаа амьдарч байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

4. Гэрлэгсэд гэр бүлээ цуцлуулах асуудлаар маргаагүй, хоорондын таарамжгүй харьцаанаас шалтгаалан тусдаа амьдарч, цаашид хамтын амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй гэрлэлтээ цуцлана гэж хэн аль нь тайлбарласан тул тэдний гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

5. Нэхэмжлэгч Ц.******* нь хүү А., А. нарыг өөрийн асрамжид үлдээнэ гэсэн ба хариуцагч Б. маргаагүй, эх Ц.******* хүүхдүүдээ асарч хүмүүжүүлэхэд дутагдалтай асуудал тогтоогдоогүй зэргийг харгалзан хүү А., А. нарыг эх Ц.*******гийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар нь нэхэмжлэгч Ц.******* нь хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгохоор хариуцагч Б.ээс шаардах эрхтэй, хариуцагч Б. нь хүүхдүүдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй болно. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар А., А. нарыг эцэг Б.ээр сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

7. Хүүхдүүдийг шүүх хэдийгээр хуулийн дагуу нөхцөл байдлыг үнэлж эхийн асрамжид хууль ёсоор өгөхөөр шийдвэрлэж байгаа боловч, Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар хүүхэд эцэг эхийн хамт байх, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхийн хэн нэгнээс тусдаа амьдрах үедээ тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй тул эцэг Б. нь хүүхдүүдээ анхаарал халамж тавьж өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэйг дурдах нь зүйтэй байна.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг улсын орлогод урьдчилан төлсөн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овогт *******ийн /РД:/, ******* овогт ******* ******* /РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү А., 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү А. нарыг эх Ц.*******гийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү А., 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү А. нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.ээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.******* дундын эд хөрөнгө хуваалгах нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Бадмааравданд даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШЗ2025/00148 дугаартай шүүгчийн захирамжаар Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг ******* тоот орон сууцыг битүүмжилж, шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ