| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/00422/И |
| Дугаар | 312/шш2025/00354 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 312/шш2025/00354
2025 02 26 312/ШШ2025/00354
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, усны гудамж, өөрийн байранд байрлах ******* банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил баг ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******, утас:*******/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 36,654,085 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Б.******* нь ******* банктай байгуулсан 2024 оны 10 сарын 28-ны өдрийн тоот ******* банкны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээний дагуу 2024 оны 11 сарын 01-ний өдөр MN800030003095034031 тоот цахим цалингийн зээлийн гэрээ байгуулж, 30 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэйгээр 34,555,000 төгрөгийн зээл авсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш зээлийн үндсэн төлбөрөөс огт төлөөгүй, зээлийн хүүний төлбөрөөс 901.38 төгрөг төлсөн бөгөөд өөр зээлийн гэрээгээр тохирсон зээл болон зээлийн хүүний төлбөрийг хуваарийн дагуу сар бүр төлөх ёстой хэдий ч төлбөрөө зээл авснаас хойш хугацаанд нь төлөлгүй өнөөдрийг хүрээд байна. Энэ нь зээлийн гэрээнд тусгагдсан ноцтой зөрчил байх тул зээлдэгч Б.*******эс зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл болон зээлийн хүүний төлөгдөөгүй үлдэгдэл дараах байдалтай байна. Үндсэн зээл 34,555,000 төгрөг, зээлийн хүү 2,084,895 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,189 төгрөг, нийт 36,654,085 төгрөгийг ******* банкинд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...******* овогтой ******* би 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ******* банкнаас 34,555,000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. ******* банкнаас нэхэмжилсэн 36,654,085 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг хэргийг хявбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 36,654,085 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 36,654,085 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 341,220.43 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 170,610.21 төгрөгийг, төрийн сангаас 170,610.21 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 36,654,085 төгрөгийг хариуцагч Б.******* төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 341,220.43 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******эс 170,610.21 төгрөгийг, төрийн сангаас 170,610.21 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ