Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 312/шш2025/00349

 

 

 

 

 

 

 

2025 02 25 312/ШШ2025/00349

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 тоот танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг Дэнжийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******, утас:*******/-ын хүсэлттэй

 

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Дэнжийн ******* дугаар байрны 03 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 09ий өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Н.*******, гэрч Д.*******, Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1. Хүсэлт гаргагч Н.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд: ...Миний бие нь 2006 оны 03 сард Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багт шилжиж ирсэн. Тэгээд Дэнжийн ******* дугаар байрны 03 тоот 1******* мкв 2 өрөө байрыг Бадамсэд гэдэг хүнээс худалдаж авсан. Бадамсэд гэдэг хүнээс худалдаж авахад анхнаасаа бичиг баримт байхгүй байсан. Манай Говилын байранд ордертой айл байдаггүй. Өөрийнхөө амьдарч байгаа байрыг бичиг баримттай болгож өөрийн нэр дээр шилжүүлж авахаар нэхэмжлэл гаргасан. Би энэ байранд 2006 оноос хойш амьдарч байна. Байрны эзэн нь Гонгор гэдэг нэртэй хүн байсан. Байрыг хариуцаад хүмүүст хөлсөлдөг байсан. Одоо нас барсан гэсэн. Би Ганаа гэдэг хүний хүүхэд Бадамсэдээс 4,500,000 төгрөгөөр 2006 оны хавар худалдаж авч байсан. Иймд Говил баг Дэнжийн ******* дугаар байрны 03 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү... гэв.

 

2. Гэрч Д.******* шүүх хуралдаанд: ...Н.******* гуайг танина, садан төрлийн холбоо байхгүй, хүүхэдтэй нь найзууд юм. Н.******* гуай одоогоос 13, 14 жилийн өмнөөс Говилын Дэнжийн *******-3 тоот байранд байдаг байсан. Би хүүхдүүдтэй нь найзууд учраас багаасаа л гэрээр нь орж гардаг байсан. Н.******* гуай одоо ганцаараа байгаа байх, хүү нь тусдаа гарсан. Эхнэртэй нь найзууд учраас хадам ээжийндээ очно гээд цуг явдаг байсан. Манай нөхөр хүүтэй нь найз, бид нар гэр бүлийн найзууд байгаа юм... гэв.

 

3. Гэрч Б.******* шүүх хуралдаанд: ...Манайх 2009 оны 03 сарын дундуур ПДУ-д амьдарч байгаад Говил багийн Дэнжийн тоот руу нүүж очиход Н.******* эмээ амьдардаг байсан. Тэр үед хүү Галтбаатартай нь танилцаж байсан. Одоо ч гэсэн очиход Н.******* гуай хуучин байрандаа байж байдаг. Эмээ одоо ганцаараа байгаа байх, урьд нь хүүхдүүдтэйгээ амьдардаг байсан. Хүүг нь Галтбаатар гэдэг. Манайх 2013 оны 4 сард Тосгон руу нүүсэн, тэндээсээ Город руу нүүж орсон... гэв.

 

4. Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, ам бүлийн тодорхойлолт, оршин суугаа хаягын тодорхойлолт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 09ий өдрийн 01/0******* дугаартай албан бичиг, Эрдэнэт ус ДТС ОНӨХК-ийн тодорхойлолт, тооцооны үлдэгдлийн баталгаа, 2019 оны хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэрийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

Шүүхээс Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 22/1*******6 дугаартай албан бичиг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13ы өдрийн 01/45 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                        

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Н.******* нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Дэнжийн ******* тоот орон сууцыг өмчлөгчөөр тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан.

 

2. Хүсэлт гаргагч Н.*******ын хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

3. Хүсэлт гаргагч Н.******* хүсэлтийн шаардлагын үндэслэлээ: 2006 оны 03 сард Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багт шилжиж ирээд Говил багийн Дэнжийн ******* дугаар байрны 03 тоот 1******* мкв 2 өрөө байрыг Бадамсэд гэдэг хүнээс худалдаж авсан. Бадамсэд гэдэг хүнээс 4,500,000 төгрөгөөр худалдаж авахад анхнаасаа бичиг баримт байхгүй байсан. Манай Говилын байранд ордертой айл байдаггүй. Өөрийнхөө амьдарч байгаа байрыг бичиг баримттай болгож өөрийн нэр дээр шилжүүлж авах хүсэлттэй байна...Иймд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил баг Дэнжийн ******* тоот орон сууцны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү... гэж тодорхойлсон.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хүсэлт гаргагчийн тайлбараар хүсэлт гаргагч Н.******* нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Дэнжийн ******* тоот орон сууцыг өөрийн өмчлөлд бүртгүүлж гэрчилгээ авалгүйгээр 2006 оны 03 сараас эхлэн амьдарсан байна.

 

5. Хүсэлт гаргагч Н.******* нь хүүхдүүдийнхээ хамт амьдарч байгаад хүүхдүүд нь тусдаа гарч, одоо ганцаараа уг орон сууцыг эзэмшиж, ашиглаж амьдарч байгаа болох нь Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн тодорхойлолт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 09ий өдрийн 01/0******* дугаартай албан бичиг, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/45 дугаартай албан бичиг, оршин суух хаягийн болон ам бүлийн тодорхойлолт, хүн, ам өрхийн бүртгэлийн дэвтэр, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

6. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Дэнжийн ******* тоот орон сууцны хувьчлалын материал архивт байхгүй, уг орон сууц үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдэж хэн нэгний өмчлөлд бүртгэгдээгүй байгаа болох нь Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 22/1*******6 дугаартай албан бичиг болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

7. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна. гэж заасан.

 

*******. Хүсэлт гаргагч Н.******* нь 2006 оны 03 сараас хойш одоог хүртэл буюу 1******* жилийн хугацаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Дэнжийн ******* тоот орон сууцыг хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байгаа болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийн шаардлагыг хангаж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Дэнжийн ******* тоот орон сууцны өмчлөгч Н.******* болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

10. Хуулийн дагуу хүсэлт гаргагч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 11*******, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар хүсэлт гаргагч ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Дэнжийн ******* тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ