Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 312/шш2025/00339

 

 

 

2025 02 24 312/ШШ2025/00339

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Эрх чөлөөний өргөн чөлөө 2 гудамж ******* банк ХК /РД:*******, утас:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол баг, Баянзам ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******, утас: *******/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэг 8,145,318.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.******* нь 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ******* банктай З тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 12,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч Л.******* нь З тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 91 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2024 оны 12-р сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,145,318.97 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт ******* банканд олгуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Л.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие Л.******* ******* банкнаас нэхэмжилж байгаа зээлийн үлдэгдэл 8,145,318.97 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Л.*******ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 8,145,318.97 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.******* нь нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 8,145,318.97 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,275 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 72,637.5 төгрөгийг, төрийн сангаас 72,637.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 8,145,318.97 төгрөгийг хариуцагч Л.******* нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,275 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.*******оос 72,637.5 төгрөгийг, төрийн сангаас 72,637.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ