Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 312/шш2025/00332

 

 

 

2025 02 24 312/ШШ2025/00332

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Стадион Оргил Махатма Ганди хороолол, Богд Жавзандамба гудамж-33, Эл эс Плаза барилга 9 давхар 902 тоотод байрлах, ******* ******* ******* ББСБ ХХК /РД:*******, утас:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг ******* тоотод оршин суух хаягтай, ******* овогт *******ы ******* /РД:, утас /-д хол*******ох

 

Зээлийн гэрээний үүрэг 6,030,572.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай цахим зээлийн гэрээ, 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 93001-44002 дугаартай цахим зээлийн гэрээ, 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай цахим зээлийн гэрээ, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 22833 дугаар цахим зээлийн дэд гэрээ байгуулсан. дугаартай цахим зээлийн гэрээ 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр, 93001-44002 дугаартай цахим зээлийн гэрээ 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр, дугаартай цахим зээлийн гэрээ 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр, 22833 дугаартай цахим зээлийн дэд гэрээ 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэрээ дуусгавар болно. Зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн: 7,130,869 төгрөг.

Зээлийн гэрээний үүрэг анх зөрчигдөж эхэлсэн огноо: дугаартай Цахим зээлийн гэрээ 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр, 93001-44002 дугаартай Цахим зээлийн гэрээ 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр, дугаартай Цахим зээлийн гэрээ 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр, 22833 дугаартай Цахим зээлийн дэд гэрээ 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр. Зээлдэгч Ж.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу дугаар гэрээтэй зээл 207 хоног, 93001-44002 дугаартай зээл 207 хоног, дугаар гэрээтэй зээл 207, 22833 дугаартай зээл 333 хоног тус тус хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Тодруулбал: 1. дугаартай зээлэнд: үндсэн зээлийн үлдэгдэл 303,274.14 төгрөг, зээлийн хүү 84,421.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,424.65 төгрөг, нийт 391,119.97 төгрөг,

2. 93001-44002 дугаартай зээлэнд: үндсэн зээлийн үлдэгдэл 611,239.71 төгрөг, зээлийн хүү 169,941 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,621.23 төгрөг, нийт 787,801.94 төгрөг,

3. дугаартай зээлэнд: үндсэн зээлийн үлдэгдэл 914,513.85 төгрөг, зээлийн хүү 254,359.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 10,045.28 төгрөг, нийт 1,178,919.02 төгрөг,

4. 22833 дугаартай зээлэнд: үндсэн зээлийн үлдэгдэл 2,695,875.92 төгрөг, зээлийн хүү 878,000.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 66,854.48 төгрөг, нийт 3,640,731.48 төгрөг тус тус төлөхөөр байна.

******* Богд Финанс ББСБ' ХХК-ийн зүгээс зээлдэгч Ж.*******аас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар хол*******ож байсан. Зээлдэгч Ж.******* нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан 1106276 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, дугаар, 93001-44002 дугаар, дугаар Цахим зээлийн гэрээгүүд, 22833 дугаар Цахим зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,524,903.62 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,386,723.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 86,945.64 төгрөг, нотариатын зардалд 32,000 төгрөг, бүгд 6,030,572.3 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Ж.*******-с гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Ж.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...******* овогтой ******* миний бие ******* ******* ******* ББСБ ХХК-д 6,030,572.3 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Ж.*******д хол*******уулан зээлийн гэрээний үүрэг 6,030,572.3 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.******* нь нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 6,030,572.3 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,439.20 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 55,719.6 төгрөгийг, төрийн сангаас 55,719.6 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 6,030,572.3 төгрөгийг хариуцагч Ж.******* нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,439.20 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******аас 55,719.6 төгрөгийг, төрийн сангаас 55,719.6 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ